Хүүхэдтэйгээ аялахад юу анхаарах вэ

Хүүхэдтэйгээ хамт далайн аялалд явахдаа юу анхаарах вэ?

|
Шэйр хийж түгээх

Таны хүүхдүүд хэд хэдэн настай вэ? Хүүхдүүдийнхээ нас насанд тохирсон бэлтгэлийг аялалд гарахын өмнө бүрэн хангах нь маш чухал.

cruise tour

ТАНЫ МӨРӨӨДЛИЙН АЯЛАЛЫГ ИЛҮҮ БОДИТ БОЛГОНО

Гурав ба түүнээс доош насны хүүхэдтэй бол,,,

Хүүхдийнхээ хэрэглэдэг живх, нойтон салфетка, сүү, бор хоолны аяга халбага, усны сав, шүлсэвч, усанд оруулахад хэрэгцээтэй саван шампунь, тос болон ямар цаг агаартай орон руу аялаж байгаагаас хамааран тохирох дулаан болон наран шарлагын хувцас зэргийг сайтар төлөвлөн бэлтгэх хэрэгтэй. Аялахад байнга хүүхдээ тэврээд, үүрээд явах тухгүй учраас эвхэгддэг, хөнгөн хүүхдийн тэрэг байвал их тохиромжтой. 

3-аас дээш насны жоохон хүүхэдтэй бол…

3-аас дээш насны хүүхдүүд их хөдөлтгөөнтэй байдаг. Аялалд үзэж харах, сонирхох зүйл маш их учраас гараас нь хөтлөх гинж маягийн зүйл заавал авч явах хэрэгтэй. Мөн аль ч орны аялалаар явсан далайтай болон устай ойрхон байдаг учраас хүүхдийн хөвдөг хүзүүвч авч явах нь тохиромжтой байдаг. 

Cruise TOUR

Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.

Юмыг яаж мэдэхэв… 

Хүүхдүүдтэйгээ явж байсан ч, дан томчуудаараа явсан ч заавал биед байж байх ёстой зүйлүүдийн нэг бол яахын аргагүй эмийн сан. Халуун буулгах, өвчин намдаах эм, гэдэсний болон толгойны эм, шархны лент гэх зэрэг зүйлсийг ойрхон биедээ авч яваарай. Аялалд гарахаас өмнө аялалын даатгал, аялалын эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдаарай.  

Хүүхдүүдтэйгээ аялахад аяллын хугацаа чухал

Хүүхдүүдтэйгээ аялж байгаа үед урт хугацаатай аялал дэмий. Учир нь урт аялалд хүүхдүүд их ядардаг. Тиймээс богино хугацаатай ихдээ 7 хоногийн аялал илүү тохиромжтой. Мөн Круиз аялалд явахад Хөлөг онгоц дээр хүүхдэд зориулсан тоглоомын талбай, усан сан, кино театр, үзвэр үйлчилгээ, үйл ажиллагаа олон байдаг учраас хараа хяналтаа сайжруулж байгаарай. Хүүхдийн хувьд Круиз буюу хөлөг онгоцны аялал үнэхээр сонирхолтой байх болно. Учир нь 3 орны 5 хотоор 7-8 хоногоор аяладаг. Үнэхээр адал явдал, аз жаргал, танин мэдэхүй амтагдсан өдрүүд байх болно. 

Хөлөг онгоц дахь өрөө болон хоолны сонголт 

Хүүхдүүдтэйгээ аялж байгаа үед өргөн орон зайтай, олон ортой, тохилог өрөө сонгох нь чухал. Хүүхдүүтэйгээ тоглоход том орон зайтай байх нь сайхан байдаг юм. Хөлөг онгоцонд хоолны сонголт үнэхээр их байдаг. Энэ дундаас та хүүхэддээ тохиромжтой аль ч эрүүл хоолноос авч болдог. InCruise аялалын хувьд эдгээр хөлөг онгоц дээрх бүх үйлчилгээ үндсэн зардалдаа багтсан байдаг. 

InCruises аялал танд гайхалтай адал явдалтай дурсамжийг бэлэглэх болно. Гэр бүлээрээ, хайртай бүхэнтэйгээ хамтдаа Incruises компаний 5000 гаруй далайн болон газрын аялалын сонголтуудаас сонгон аялаарай.

cruise tour

ТАНЫ МӨРӨӨДЛИЙН АЯЛАЛЫГ ИЛҮҮ БОДИТ БОЛГОНО

Бидэнтэй холбоо барих:

Залгах: 99380737 Залгах: 88759095

ТАНЫ МӨРӨӨДЛИЙН АЯЛАЛЫГ ИЛҮҮ БОДИТ БОЛГОНО


Шэйр хийж түгээх