InCruises -ийн аялал яагаад хямд вэ?
Аялалын бонус систем
InCruises зөвхөн-урилгаар оролцдог онцгой гишүүнчлэл бүхий аялалын клуб юм. InCruises-ийн гишүүд сар бүр тодорхой хэмжээний гишүүнчлэлийн төлбөр төлдөг ба мөн компаниас сар бүр тухайн дүн бүхий круиз доллар өгдөг. Жишээлбэл, сар бүр 100 доллар төлсөн гишүүн 200 долларын аяллын эрхтэй болно. Энэ эрхийг далайн аялал захиалахад ашиглах боломжтой тул аялал илүү хямд гардаг. Жишээ нь 6 сарын турш 100 доллар цуглуулсан хүн 600 доллартай биш 1200 доллартой болж мөн үүгээрээ ганцаараа биш хосоороо аяладаг учраас маш том давуу хямдралыг эдэлж буй хэрэг юм.
Маркетингийн зардал бага
InCruises нь олон шатлалт маркетинг (MLM) ашигладаг тул уламжлалт маркетингийн зардал багасдаг. Гишүүд ам дамжсан хэлбэрээр шинэ гишүүд элсүүлж, бүтээгдэхүүнээ сурталчилдаг учраас өндөр маркетингийн зардал гаргах шаардлагагүй байдаг. Ам дамжсан хэлбэр буюу найздаа санал болгох гэсэн зарчмаар явахад үнэгүй үр дүнтэй маркетинг болдог болохоор энэ нь үнийг хямд байлгахад тусалдаг юм.
Cruise TOUR
Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.
Аялагч гишүүдийн урт хугацааны оролцоо
InCruises нь урт хугацааны турш гишүүдийн зээлийн системээр дамжуулан аяллын багцуудыг хямд санал болгодог. Гишүүд урт хугацаанд оролцсоноор цуглуулсан зээлүүдээ ашиглан илүү хөнгөлөлттэй аялалд явах боломжтой болдог.
Төлөвлөгөөтэй маршрут
InCruises-ийн санал болгож буй аяллууд нь ихэвчлэн тогтсон маршруттай байдаг бөгөөд аяллын багцуудыг санамсаргүй сонгож авахаас илүү олон хүмүүст зориулсан төлөвлөгөөтэй байдаг. Энэ нь аяллыг олон хүнтэй, зохион байгуулалттай, хямд байлгах боломжийг нэмэгдүүлдэг.
Эдгээр хүчин зүйлүүдийн ачаар InCruises нь өндөр чанартай аяллыг хямд үнээр санал болгох боломжтой болдог. InCruises нь томоохон далайн аяллын компаниудтай гэрээ байгуулж, аяллын тасалбаруудыг бөөнөөр хямд үнээр худалдан авдаг. Тиймээс тэд гишүүддээ хямдралтай үнийг санал болгох боломжтой болдог.
Cruise TOUR
Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.
Бидэнтэй холбоо барих:
ТАНЫ МӨРӨӨДЛИЙН АЯЛАЛЫГ ИЛҮҮ БОДИТ БОЛГОНО