Хөлөг онгоцны аялалд гарахын өмнө юу бэлтгэх вэ?
208 улс орны 192,204 брэндийн Зочид буудал болон Далайн аялалуудыг багтаасан Хөлөг онгоцны аялал
Нийт 5,000 гаруй газрын болон далайн аялалуудыг танд санал болгож байна
Аялалд гарахын өмнө юу бэлтгэх вэ?
Хөлөг онгоцны аялал бол хамгийн гайхалтай. Гэхдээ аяллаа бүрэн дүүрэн гоё болгохын тулд бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй.
1. Аяллын баримт бичгүүдээ шалгах
- Паспорт:
Аяллын үеэр хүчинтэй байх хугацааг шалга. Зарим улс руу зорчиход паспортын хүчинтэй хугацаа дор хаяж 6 сар байх шаардлагатай. - Визний шаардлага:
Хөлөг онгоц аяллын үеэр очих боомтуудын визний нөхцөлийг урьдчилан судалж, шаардлагатай бол виз мэдүүлэх хэрэгтэй. - Аяллын баталгаажуулалт:
Компаниас ирүүлсэн аяллын баталгаажуулалт, тасалбар, аяллын маршрутыг хэвлэж эсвэл цахимаар хадгалж өөртөө байнга ойр байлгах хэрэгтэй.
2. Санхүүгийн бэлтгэл
Аяллын үеэр ихэнх тохиолдолд карт ашиглах боломжтой. Гэхдээ зарим боомтод бэлэн мөнгө хэрэгтэй тул бага зэрэг бэлэн валют бэлдэх хэрэгтэй.
- Төлбөрийн хязгаарлалтыг шалгах:
Картынхаа олон улсын хэрэглээний тохиргоог шалгаж, банк руугаа урьдчилан мэдэгдээрэй. - Урьдчилсан төлбөр:
Аяллын тасалбар, хөтөлбөртэй холбоотой нэмэлт төлбөрийг урьдчилан төлсөн эсэхээ шалгаарай.
3. Аяллын ачаагаа бэлдэх
- Зөв хувцас:
- Хөлөг онгоцон дээр энгийн, тав тухтай хувцас өмсөх.
- Оройн зоог, албан ёсны арга хэмжээнд зориулан илүү гоёмсог хувцас бэлдэх.
- Очих боомтын цаг агаар, нөхцөлд тохирсон хувцас сонго.
- Хувийн хэрэгсэл:
- Нарны тос, нүдний шил, малгай зэрэг амралтын үед зайлшгүй хэрэгцээтэй зүйлс.
- Эм тариа, ялангуяа далайн өвчинд зориулсан эм.

4. Аяллын маршруттай танилцах
- Боомтуудын мэдээлэл:
Очих боомт бүрт үзэх зүйлс, орон нутгийн соёлын талаар судлах хэрэгтэй. Юугаа ч судлалгүй явбал үнэндээ мөнгөний гарз байдаг шүү. - Экскурси захиалах:
Зарим хөтөлбөр хязгаарлагдмал оролцогчтой тул урьдчилан захиалгаа өгөөрэй. - Хугацааг анхаарах:
Боомтод зогсох хугацааг сайн мэдэж, хөлөг рүү буцах цагаа анхаарч байх. Цагаа анзааралгүй хөлөг онгоцноосоо хоцрохвий.

