Итали руу аялах 5 шалтгаан
Итали нь түүх, урлаг, амттай хоол, үзэсгэлэнт байгаль, алдартай загварын салбаруудаараа дэлхий даяар алдартай.
Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.
Итали Түүх ба соёл
Италид очоод бүр заавал үзэх ёстой зүйлс бол яахын аргагүй зүйл бол Ром, Флоренц, Венециа зэрэг хотуудын түүхийн олон дурсгалт газар орон болон олон жилийн түүхтэй анхны архитектурын бүтээлүүдтэй. Тиймээс Италийг зорин очиж байгаа бол эдгээрийг заавал үзэх хэрэгтэй.
Италийн Венец хот бол өвөрмөц суурин газрууд болон Сен Маркын талбай-н гайхамшигт архитектуртай. Италийн Ромын эзэнт гүрэн-ий амжилт болон Колизей, Пантенон зэрэг түүхийн нандин дурсгалуудтай танилцах боломжтой.
Италийн Флоренцод нь дэлхийн хамгийн шилдэг урлагийн музейнүүд байдаг бөгөөд Леонардо да Винчи, Микеланджело нарын бүтээлүүдийг үзэх боломжтой. Тэгэхээр Итали бол эх түүхийн өлгий, соёл урлагийн гайхамшигт орон байх нь. Хэрвээ Италид ирвэл эдгээрээс өөрийнхөө боломжоор аль нэгийг нь ч болов үзэх хэрэгтэй шүү.

Итали хоол
Бидний одоо Монголд идээд байгаа Итали хоол бол яг тэр Итали амт руу огт дөхдөггүй юм байна лээ. Магадгүй зарим хүмүүс энэ Италиас гаралтай хоол байсан юм уу гэж гайхаж магад. Пицца, Паста, Тирамису, Шпаггети, Лазанья гэх мэт хоолнууд бол Итали гаралтай хоолнууд юм.
Италидаа бүр шал өөр, үнэхээр тансаг амттай хоолнууд юм. Итали улс дэлхий даяар хоол болон гутал хувцас гээд олон брэндийг гаргаж ирсэн болохоор жуулчдын хөлийг ч бас их татдаг.

Итали байгалийн сайхан
Итали нь үзэсгэлэнт байгалийн газар-тай, газар дундын тэнгис болон Альпийн уулс нь байгалийн аялал хийх хамгийн тохиромжтой газар юм. Италид Тосканы толгод, Амальфи эрэг, Альпийн уулс зэрэг газрууд нь хамгийн алдартай.
Тосканы бүс нутаг нь пальм, нарс, гээд хөдөө буюу байгалийг мэдрэх боломжийг бүрдүүлдэг. Үнэхээр үзэсгэлэн төгөлдөр байгальтай. Амальфи эрэг нь үзэсгэлэнт Тасманийн эргийн хөвөө бөгөөд эрэг дагуу зугаалах боломжтой.
Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.
Мэдээж эрэг дээр зөндөө гоё амралтын газрууд бий. Альпийн уулс руу очиж үзье гэж бодож байвал өвөл явбал илүү тохиромжтой байх. Альпийн уулс нь цанын бааз болон амралтын газар-уудаараа алдартай байдаг.
Итали бол Загвар, урлагийн төв
Итали нь загварын ертөнц, урлаг, архитектурын төв болж, түүхэн дурсгалууд-аа хадгалсаар ирсэн. Итали руу аялах нь зүгээр нэг амралт биш, харин урлаг, соёлын аялал хийх хамгийн сайхан боломж юм. Флоренц, Рим зэрэг хотууд нь дэлхийн хамгийн шилдэг урлагийн бүтээлүүдийг хадгалдаг бөгөөд үзэсгэлэнт архитектур, урлагийн түүх цогцолсон газар байдаг.

Рим нь түүхийн бүх цаг үеийг хадгалж, дэлхийн хамгийн алдартай түүхэн урлагийн өв-ийг агуулдаг. Энэ хот нь дэлхийн хамгийн томоохон түүхэн дурсгалуудыг хадгалсан бөгөөд Триумфын хаалга, Колизей, Ватиканы музей зэрэг бүтээлүүд нь Римийн түүх, архитектурыг илтгэдэг.
Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.
Итали бол тансаг амралтын орон
Итали руу аялахад тусгай амралтын газар нь тухтай, тансаг амрахад тохиромжтой. Амальфи эрэг нь тусгай тансаг амралтын газрууд-тай бөгөөд Италийн хамгийн алдартай амралтын газар. Амальфи эрэг нь тусгай зөвшөөрөлтэй байгалийн үзэмжтэй хосолсон гайхамшигт газар юм.
Энэ газар нь амралтыг жинхэнэ утгаар нь мэдрэх боломж олгодог. Бас Сардиниа болон Капри нь Италийн хамгийн үзэсгэлэнт арал, амралтын бүс нутгууд бөгөөд тусгай тансаг амралт болон салхины дагуу амрах боломжийг олгоно. Үзэсгэлэнт эрэг, байгалийн дундах тав тухтай зочид буудлуудтай.
InCruises энэ гоё орноор маш хямд, бас найзуудтайгаа, хамт олноороо аялах боломжийг бүрдүүлж өгч байна.
Бидэнтэй холбоо барих: