Монгол Загварын Хувцас Худалдаа

Сэтгэлд биш Зүрхэнд – Tback Онлайн Дэлгүүр

Бид хэн бэ?

TBack Брэнд

Tback үндэсний брэндийг үүсгэн байгуулагчдын нэг Т.Мөнхзаяа миний бие нь 2016 оноос анх торгон хэвлэл буюу screen printing ихэд сонирхож ахтайгаа нийлэн гар аргаар зурж будаж үзэж байлаа.

Хувцсан дээрх торгон хэвлэлийг анх эхлүүлэхэд амаргүй байсан. Мэдэхгүй, чадахгүй, тулгамдсан асуудлууд их байсан ч 2 жилийн хугацаанд тууштай судалгаа хийсний эцэст 2018 онд анхны нэрийн дэлгүүрээ нээж өөрсдийн түүх, соёлыг шингээсэн өвөрмөц шийдэл бүхий эх оронч утга санаа бүхий хувцсыг үйлдвэрлэж бизнесээ эхлүүлсэн.

Монгол хүн, эх орноо гэсэн сэтгэл минь хэрэглэгч, үйлчлүүлэгч нарт минь таалагдаж бизнесээ өргөжүүлэх боломж олгосон гэж боддог. TBack нэрийг өгсөн учир нь “Түүх эргэнэ” буюу нэгэн цагт хүчирхэг байсан Монгол улс эргэн мандан бадрахыг билэгдэж өгсөн.

Хэдий тийм боловч бид уйгагүй зүтгэж, тасралтгүй суралцсаар маш чанартай хэвлэл технологийг нэвтрүүлсэн. Мөн оёдол, хатгамал хийж бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга барилаа улам сайжруулсан.

Бидний уриа: “Сэтгэлд биш Зүрхэнд”

Сэтгэл хэзээ ч хувирч магадгүй, харин зүрх хэзээ ч хувирдаггүй. Таны хийсэн болоод бодсон бүх зүйл Сэтгэлийг даван зүрхэнд хүрэх болтугай гэсэн утгатай энэхүү уриагаа гаргасан.

Ингээд та бүхэн бидний сэтгэлээ шингээж гаргасан бүтээлүүдтэй минь танилцаарай. Монгол хувцасны загвар танд таалагдвал онлайн дэлгүүрээс ороод захиалаад аваарай.

Монгол загварын Онцлох 9 хувцас

Доорх загварууд бүгд Bomber, Hoodii, цамц, болон футболк гэсэн 4 хэлбэрээр худалдаалагдаж байгаа.

Баатруудын загвартай онцлох бүтээлүүд

Доорх загварууд бүгд Bomber,Hoodii, цамц, болон футболк гэсэн 4 хэлбэрээр худалдаалагдаж байгаа.

Монгол үндэсний сэтгэл чингэсэн бүтээлүүд минь

Доорх загварууд бүгд Bomber, Hoodii, цамц, болон футболк гэсэн 4 хэлбэрээр худалдаалагдаж байгаа.

Тусгайлан танд зориулсан дахин давтагдашгүй загварууд

Бидэн рүү илгээсэн Хэрэглэгчийн Сэтгэгдэл

Олон зуун залуусын хайртай брэндийг бүтээж байгаадаа бид баяртай байдаг. Мөн өөрийн хийсэн бүтээлүүд минь та бүхэнд ингэж таалагдаж байгааг хараад би өөртөө ч итгэж чадахгүй, нойр хүрэхгүй баярлаж хулжсан өдрүүд ч олон байдаг.

Зөвхөн зургаа онлайн орчинд тавихыг зөвшөөрсөн хэрэглэгч нарынхаа зургийг доор орууллаа. Мөн гэр бүлээрээ манайхыг дэмждэг залуус, алс хол хүний нутгаас зорьж манайхыг сонгодог эрхэм үйлчлүүлэгч, болон өөрийгөө миний уран бүтээлээр илэрхийлэгч үндсэрхэг Монгол дүү нартаа бүгдэнд нь маш их баярлалаа.

Заяа нь та бүхнийхээ илтгэлийг алдахгүй брэндийнхээ нэр төрийг өндөрт гаргахын төлөө хичээж ажиллахаа амлаж байна.

Бүтээл төрсөн санаа: Зураг бүхэн учиртай

Чингис Хаан: 1162-1227 он

Өвөг дээдсээрээ бахархахгүй байхын аргагүй. Одоогоос 800- д жилийн өмнө дэлхийн мянганы суут хүн мэндэлсэн нь Тэмүүжин буюу бидний Их Хаан Чингис билээ.

Суут ухаант хааны минь цус бидний судсаар ч бас гүйж байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй омогшиж бас түүнийгээ дагаад үүрэг хариуцлагатай амьдрахыг ч шаарддаг мэт санагддаг.

Цагаан дээлт Дамдины хүү жанжин Сүхбаатар 

1893.02.02-ны өдөр Нийслэл хүрээний дагуул Маймаа хотод буюу одоогийн Улаанбаатар хотын Амгалан орчим төрсөн.

 1991 оны 3 сарын 18 нд  Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлж шинэ засгийн цэргийн яамны тэргүүн сайд бүх цэргийн жанжнаар Д.Сүхбаатар томилогдож байсан.

Сүхбаатар жанжин

Бөртэ хатан

Чингис хааны насан туршийн үнэнч хань, төрийн дөрвөн хатны манлай, дотно зөвлөгч нь байв.

4 хөвгүүн, 5 охины ээж бөгөөд Чингис хааны гэр бүлийн дотоод эв нэгдлийг юунаас ч илүү эрхэмлэн дээдэлдэг Хатан байсан.

бөртэ хатан

Хүлэг Боорчи

Чингис хааны хамгийн анх нялх багадаа буюу арван гурван наснаасаа нөхөрлөсөн үнэн ч найз билээ.

Боорчи, Тэмүүжингийн 8 шарга морьдын эрэлд хамт гарч тэдний анхны нөхөрлөл эхэлсэн түүхтэй.

боорчи

Гоо Ван Мухулай

“Чингис хааны товчоо”-нд Мухулай биеийн өндөр нь долоон тохой, төрсөн зүс харавтар, битүү хар сахалтай, даруу шулуун, үнэнч шударга, баатар эрэлхэг, харвах намнахдаа гайхамшигтай хэмээн тэмдэглэжээ.

1217 оноос Чингис хаан азтай байхын билэгдэл хэмээн Мухулайд улсын Гоо ван хэмээн цол соёрхож байсан.

мухуйлай баатар

Урианханы Зэлмэ

Чингис хааны амийг гурвантаа аварч, түүний хүү Тулуйн амийг аварч явсан дөрвөн хүлэг баатарын нэг Урианханы Зэлмэ

1189 онд Чингис хаан“Хамаг Монгол улс”-ын хан өргөмжлөгдсөний дараа Зэлмийг хамгийн ахлах ерөнхий захирагчаар томилж байжээ.

Зэлмэ жанжин

Сүбээдэй баатар

Чингисийн үнэнч дөрвөн нохос буюу дөрвөн хошуучийн нэг Сүбээдэй баатар

Өгөөдэй, Гүег хааны үеүүдэд төрт улсыг хамт барилцаж явсан Мянганы шилдэг жанжин гэж нэрлэгддэг.

сүбээдэй баатар

Соёмбо тэмдэг, Төрийн далбаа

соёмбо тэмдэг нь Монголын ард түмэн гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билгээ хослон төмөр хэрэм лугаа адил төр улсаа хамгаалья гэсэн гүн гүнзгий утга санааг агуулсан байдаг.

Уйгаржин Монгол бичиг

Монголчууд эхэндээ “Уйгаржин бичиг” гэж нэрлэдэг байсан гэдэг. Мөн онцлог шинжүүд болоод бусад Монгол түүхэн бичгүүдээс ялгах зориулалтаар Босоо бичиг, Хуучин Монгол бичиг, Худам Монгол бичиг гэж олон янзаар нэрлэж байжээ.

Монгол хэлээр бичигдсэн монгол бичгийн анхны дурсгал нь 13-р зуунд урласан Чингисийн чулууны бичиг юм. Уг бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдэгээрээ онцлогтой.

Монгол бичигтэй цамц