Нийгмийн даатгалын тухай

Шэйр хийж түгээх

Эрхэм Түнш Консалтинг” таньд татварын мэдээллийг багцлан хүргэж байна. Бид энэ удаа та нартаа “Нийгмийн даатгал” -ын тухай мэдээллийг бэлтгэн оруулж байна.

татварын тайлан өгөх хугацаа

Нийгмийн даатгал гэдэг нь бидний өөрсдийн ирээдүйд зориулан хуримтлуулж байгаа мөнгөн хөрөнгө бөгөөд уг сангаас даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болоход өөрт нь, даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгч эрсдэлээс хамгаалах арга хэмжээ юм.

Хувь хүн иргэн нь Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.

Нийгмийн даатгал

Нийгмийн даатгалын бүрдэл хэсэг

Нийгмийн даатгал нь дараах 5 төрлийн даатгалаас бүрддэг.

  • Тэтгэврийн даатгал 
  • Тэтгэмжийн даатгал 
  • Эрүүл мэндийн даатгал 
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал 
  • Ажилгүйдлийн даатгал 

Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.

Албан журмаар даатгуулах

Албан журмаар даатгуулагч гэдэг нь

  • аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, 
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн 
  • Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч 
  • Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг хэлнэ.

Даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг.

ийгмийн даатгалын төрөлАжил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
Тэтгэврийн даатгал8.58.5
Тэтгэмжийн даатгал1.00.8
Эрүүл мэндийн даатгал2.02.0
Ажилгүйдлийн даатгал0.20.2
Шимтгэлийн дүн11.711.5

Сайн дураар даатгуулах

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр хамрагдаж болно.

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч;
  • Малчин;
  • Газар тариалан эрхлэгч;
  • Бичил уурхай эрхлэгч;
  • Чөлөөт уран бүтээлч;
  • Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн;
  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн;
  • Оюутан суралцагч;
  • Бусад иргэн.

Сайн дурын даатгуулагч  эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-тай байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоосоо дараах хувь, хэмжээгээр тооцон шимтгэлээ төлнө

Тэтгэврийн даатгалд төлөх шимтгэлийн хувь хэмжээ11.5%
Тэтгэмжийн даатгалд төлөх шимтгэлтийн хувь хэмжээ1.0%
ҮОМШӨ-ний даатгалд төлөх шимтгэлийн хувь хэмжээ1.0%
Нийт дүн13.5%

Сайн дурын даатгуулагчийн шимтгэл тооцох сарын орлогын доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй (2023 онд 550,000₮), дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байх ёстой.

гэрээт нягтлан бодогч

Нийгмийн даатгалын сангаас таны авах боломжтой тэтгэвэр тэтгэмж

 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас:

1. Тахир дутуугийн тэтгэвэр
2. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
3. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
4. Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр
5. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл
6. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллын газрын даатгуулагчийг сувилахад ногдох тусламж, үйлчилгээний хувьсах зардал
7. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал

Тэтгэврийн даатгалын сангаас:

1. Өндөр насны тэтгэвэр
2. Тахир дутуугийн тэтгэвэр
3. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Тэтгэмжийн даатгалын сангаас:

1. Оршуулгын тэтгэмж
2. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
3. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж

 Ажилгүйдлийн даатгалын сангаас:

1. Ажилгүйдлийн тэтгэмж
2. Сургалтын зардал

Эрүүл мэндийн даатгалын сангаас:

1. Даатгуулагчид үзүүлэх амбулаторийн болон хэвтэн эмчлуулэх тусламж, үйлчилгээний зардал   
2. Эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх зардал 

Даатгуулагчид нийгмийн даатгалын нэг төрлийн сангаас тэтгэвэр буюу тэтгэмжийг давхардуулж олгохгүй. Хэрэв давхардахаар байвал даатгуулагч илүү таатай нөхцөлтэй тэтгэвэр буюу тэтгэмжийг зөвхөн нэг удаа сонгон авах эрхтэй байдаг.

Нийгмийн даатгалын тайлан өгөх

Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хуулинд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэгтэй.

Харин нийгмийн даатгалын тайлангаа дараа сарын 5-ны дотор https://nd8.ndaatgal.mn/onlineshim/ -д эсвэл нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа нь долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнаж болно.

Байгууллага дараах тохиолдолд шимтгэл төлөх үүрэг нь дуусгавар болно.

  • даатгуулагч нас барсан, нас барсанд тооцогдсон;
  • ажил олгогч татан буугдсан, дампуурсан;
  • даатгалын гэрээний хугацаа дуусгавар болсон;
  • хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон.

Нийгмийн даатгалд хамрагдах

Аж ахуйн нэгж, байгууллага нь Монгол Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авснаас хойш иргэнтэй хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлын байраар ханган цалин хөлс олгосон тохиолдолд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй.

Байгууллагаар нийгмийн даатгалд хамрагдах

Шинээр нийгмийн даатгалд хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээ
  • Нийгмийн даатгалд хамрагдахыг хүссэн албан тоот
  • Нийгмийн даатгалын тайланг НД-7, НД-8 маягтаар үйлдэх
  • Тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төлбөрийн баримт

Сайн дурын даатгуулагч:

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд нийгмийн даатгалын байгууллага (нийгмийн даатгалын байцаагч эсвэл “Нийгмийн даатгал” www.ndaatgal.mn  аппликейшн)-тай тохиролцон “Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай” гэрээ байгуулах бөгөөд гэрээнд шимтгэл тооцох сарын орлого, шимтгэл төлөх хугацаагаа тодорхой тусгаж өгнө.

  • Шимтгэл тооцох сарын орлогын доод хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.
  • Шимтгэл тооцох сарын орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна.

Сайн дурын даатгалын шимтгэл төлөх:

Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлбөл зохих шимтгэлээ доор дурдсан хэлбэрээр төлнө. Үүнд:

  • “Нийгмийн даатгал” аппликейшн;
  • Даатгуулагчид зориулсан веб програм;
  • QR код эсхүл Opay;
  • SENDLY ашиглан;
  • Өөрийн үйлчлүүлдэг банкны аппликейшн;
  • Банкны тооцооны салбарт очих гэх мэт.

Сайн дурын даатгалын гэрээ цуцлах:

Дараах тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцална.

  • Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн эсхүл ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах болсон;
  • Тэтгэвэр тогтоолгосон;
  • Нас барсан.

Сайн дураар даатгуулагчийн хүлээх хариуцлага:

Сайн дураар даатгуулагч нь сард төлбөл зохих шимтгэлээ нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги төлнө. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх