Санхүүгийн программын сургалт, нэвтрүүлэлтийн үйлчилгээ
Та “Санхүүгийн программын сургалт, нэвтрүүлэлт” бүртгүүлэх бол доорх холбоос дээр дарна уу.
Холбогдох дугаар: 7220-0088
Зорилго:
Санхүүгийн ажилчдын чадамжийг сайжруулах, онлайн программын давуу талыг таниулах, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны нээлттэй байдлыг бий болгоход оршино.
Сургалтад хэн хамрагдах боломжтой вэ?
Санхүүгийн программ дээр ажиллаж үзээгүй нягтлан, нярваар ажиллаж байгаа хүмүүс
Нягтлан бодогчоор суралцаж байгаа оюутнууд
Нягтлан бодогчоор төгссөн боловч ажиллаагүй удаж байгаа одоо ажил хайж байгаа нягтлан бодогчид
Санхүүгийн өөр программ сонирхож байгаа нягтлан бодогч нар
Санхүүгийн программ дээр ажиллаж сурах хүсэлтэй бүхий л түвшний албан тушаалтнууд
Сургалтын сэдвүүд:
Санхүүгийн программыг хэрхэн сонгох вэ?
Санхүүгийн программын бүтэц
Санхүүгийн программын нэвтрүүлэлт хийхэд бэлтгэх
Дансны төлөвлөгөө боловсруулах
Эхний үлдэгдэл оруулах, эхлэлтийн баланс гаргах
Харилцагчийн бүртгэл
Дотоод ажилчдын бүртгэл
Мөнгөн хөрөнгийн гүйлгээ
Бараа материалын гүйлгээ
Үндсэн хөрөнгийн гүйлгээ
Авлага, өглөгийн гүйлгээ
Зардлын хуваарилалт
Цалин бодох
Тохиргоо бичилт
Дотоод тайлангуудыг гаргах
Татвар, санхүүгийн тайлан гарга
Эрхэт санхүүгийн программын давуу талууд:
Онлайн учраас орон зайн хязгааргүй
Хэрэглэгчийн хязгааргүй учраас санхүүгийн мэдээлэл шаардлагатай бүх албан тушаалтанд нээлттэй
Дотоод тайлан болон татварын тайланг зэрэг авч явах боломжтой
Посын программтай уялддаг
Жилийн төлбөр хямд