СЭЦЭН МЕД СЭРГЭЭН ЗАСАХ КЛИНИК ЭМНЭЛЭГ

Сэргээн засах клиник эмнэлэг “Сэцэн Мед”

‘’Сэцэн мед’’ манай сэргээн засах клиник эмнэлэг нь олон улсын стандартын дагуу орчин үеийн сэргээн засах тусламж үйлчилгээг амбулаторын чиглэлээр үзүүлж байна.

Манай эмнэлэг бүрэн тоноглогдсон цахилгаан эмчилгээ болон хөдөлгөөн засал эмчилгээний 2 кабинеттайгаар сэргээн засах эмчийн үзлэг, оношилгоо хийн зөвлөгөө өгч дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН

Энгийн, ухаалаг, чанартай, эрүүл мэндийн үйлчилгээ

1. Сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх хугацааны ерөнхий зарчим

Хүний биемахбодын бүтэц, үйл ажиллагааны чадвар алдалтын сэргэлтийг доорх байдлаар үндсэн 4 үе шатанд хуваан авч үзэж болно. Үүнд:

I үе – Хурц буюу цочмог үеийн сэргээн засах эмчилгээ  (0-72цаг)

II үе – Хурц биш эрт үеийн сэргээн засах эмчилгээ  (72 цагаас – 3 долоо хоног)

III үе – Үйл ажиллагаа сэргэх үеийн сэргээн засах эмчилгээ (3 долоо хоногоос – 6 сар)

IV үе – Бүрэн эдгэж шинээр сэргэх үеийн сэргээн засах эмчилгээ (6 сараас – 2 жил)

Жич: Түлэнхий дараах сорви үүсэж эхэлсэнээс хойш 2 жилийн хугацаанд сорвины ургалт бүрэн зогстол тасралтгүй хянаж, сэргээн засах эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Тухайн эмчлүүлэгчийн арьс болон сорвижилтын онцлогоос хамаарч эмчилгээний хугацаа харилцан адилгүй байх боломжтой.

Сэргээн засах эмчилгээг аливаа өвчин эмгэгийн үед дээрх хугацааны ерөнхий зарчмыг баримтлан тасралтгүй хяналтан доор сэргэлтийг үнэлж, давтан үзлэг болон эмчилгээний төлөвлөгөөтэйгөөр тусламж үйлчилгээг үзүүлнэ. Давтан үзлэг болон эмчилгээний хугацаа нь харилцан адилгүй байх боломжтой.

I үеийн эмчилгээ нь хэвтэн эмчлүүлж буй Төв эмнэлэгүүдэд хийгдсэн байх бөгөөд тус хавсарсан клиникд амбулаториор тусламж үйлчилгээ авах боломжтой 10 хоногоос дээш хугацаа өнгөрч хурц үе дууссан эмчлүүлэгч нар үйлчлүүлнэ.

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН

Энгийн, ухаалаг, чанартай, эрүүл мэндийн үйлчилгээ

2. Хөдөлгөөн засал эмчилгээ

ДЭМБ-ын тодорхойлсноор Сэргээн засах эмчилгээ гэдэг нь “Чадвар татуу өвчтөний тоог бууруулах зорилгоор хийгдэж буй эмчилгээний арга бөгөөд нэгэнт чадвар татуу болсон өвчтөний тухайн байдалд нь дасан зохицох чадварыг дээшлүүлэн нийгмийн идэвхитэй харилцаанд оролцуулахад чиглэгддэг ” гэсэн байдаг.

БМБ-ын эмгэгтэй эсвэл эмгэг үүсэж болзошгүй хүмүүст үйл ажиллагааг нь дэмжих сайжруулах хийгээд эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөн эмчилгээ, сургалт зэргийг явуулдаг бие бялдар хөдөлгөөний шинжлэх ухаан юм.

Хөдөлгөөний эмгэгийг оношилж, эмчлэх бөгөөд үйл  ажиллагааны чадварыг сэргээх, чадвар алдалтыг бууруулах, амьдралын чанарыг сайжруулахад чиглэгдсэн нотолгоонд суурилсан эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Зорилго:

Сэцэн Мед хавсарсан клиникийн сэргээн засах эмчилгээгээр үйлчлүүлж буй эмчлүүлэгчийн үндсэн онош болон дагалдах оношд тулгуурлан биемахбодын бүтэц, үйл ажиллагааны үнэлгээ хийж, чадвар алдалтыг тодорхойлсоны үндсэн дээр хөдөлгөөн засал эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүлэх.

Эмчилгээний заалт:

Хөдөлгөөн засал эмчилгээг доорх үеүүдэд хийнэ. Үүнд:

  • Халдварт бус өвчний (Тархины харвалт, Зүрхний шигдээс, Хавдар, Чихрийн шижин гэх мэт) шалтгаант нас баралт ихтэй, урт хугацаа, өндөр мэргэжлийн эмчилгээ шаарддаг, эрсдэлт хүчин зүйлс ихтэй эмгэгийн үед
  • Осол гэмтлийн (Мөч тайралт, Тархи болон нугасны гэмтэл, Хугарал, Бүхий л зөөлөн эдийн гэмтлийн дараах гэх мэт) шалтгаант биед учирч буй гэнэтийн эмгэгийн үед
  • Насжилттай (Харвалт, нурууны өвдөлт, өвдөгний өвдөлт, яс сийрэгжилт, уналттай холбоотой ясны гэмтэл, олон үеийг хамарсан үений артрит гэх мэт) холбоотойгоор үүсэж буй эмгэгүүдийн үед
  • Хүүхдийн өвчин эмгэгүүд
  • Спортын гэмтэл, бэртэл
  •  Амьсгал зүрх судасны тогтолцооны эмгэгүүд
  • Ортопед гэмтлийн эмгэгүүд
  • Мэдрэлийн эмгэгүүдийн
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үед
  • Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үед
  • Түлэнхийн дараах сорвины эдгэрэлтийн үед гэх мэт сэргээн засах эмчилгээ шаардлагатай бүхий л өвчин эмгэгүүд хамаарагдана.

Дээр дурьдагдсан бүхий л өвчин эмгэгийн үед эмчийн үзлэг, үнэлгээгээр хөдөлгөөн засал шаардлагатай эмчлүүлэгчийг эмчилгээнд хамруулна.

  • Өвдөлтийн хүч, эрчмийг бууруулах
  • Үйл ажиллагааны чадварыг сайжруулах
  • Зорилтот үйлийн чадварыг сайжруулах
  • Нийгмийн идэвхи, оролцоог сайжруулах
  • Амьдралын чанарыг сайжруулах
  • Үндсэн эмгэгийн эмчилгээ
  • Хүндрэл, дахилтын байдлыг бууруулах
  • Ортез, протез, туслах хэрэгсэлийн хэрэглээг сайжруулах
  • Амьдралын шинэ арга барил эзэмшүүлэх

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН

Энгийн, ухаалаг, чанартай, эрүүл мэндийн үйлчилгээ

Хөдөлгөөн засал эмчилгээг доорх тохиолдолд түр болон бүр зогсоож болно. Үүнд:

  • Эмчлүүлэгчийн амин үзүүлэлт тогтворгүй байгаа үед (артерийн даралт, судасны цохилт, амьсгал, биеийн температур, ухаан санааны байдал гэх мэт)
  • Өвчин эмгэгийн ерөнхий байдал сайжрахгүй байх болон хүндрэл илэрч дараагийн шатны эмчрүү илгээх үед
  • Эмчлүүлэгчийн өөрийн хүсэлтээр

Эмчилгээний үргэлжлэх хугацаа:

Эмчлүүлэгчийн биеийн ерөнхий байдал болон биемахбодын үнэлгээнээс хамаарч нэг удаа 20-80 минут зарцуулна. Мөн физик эмчилгээний тоног төхөөрөмжийн давтан хэрэглэх хугацааг харгалзаж, хөдөлгөөн засал эмчилгээний давтан эмчилгээг эдгэрэлтийн байдалтай уялдуулж 2-3 удаа, цаашлаад бүрэн эдгэрэх хүртэл хяналттайгаар үргэлжлүүлнэ.

Эмчилгээнд хэрэглэгдэх физик эмчилгээний тоног төхөөрөмж:

  • Соронзон-Хэт улаан туяаны эмчилгээний аппарат
  • Арьсаар дамжуулан цахилгаанаар мэдрэл цочроох, сэргээх аппарат
  • Хэт авиан эмчилгээний аппарат
  • Гальвани гүйдлийн эмчилгээний аппарат
  • Хэт өндөр давтамжийн цахилгаан орны эмчилгээний аппарат
  • Инфра улаан цацралын эмчилгээний аппарат
  • Хэсгийн дарсонваль эмчилгээний аппарат
  • Халуун жин эмчилгээний аппарат

Эмчилгээний үр дүнг тооцох:

Эмчилгээ дуусах үед давтан үнэлгээгээр үр дүнг тооцно.

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН

Энгийн, ухаалаг, чанартай, эрүүл мэндийн үйлчилгээ

Соронзон-Хэт улаан лазер туяаны эмчилгээний аппарат

Аппаратны үйлдэл:

Лазер нь бодисын солилцоо, цусны эргэлт, дархлааг зохицуулж, биемахбодийн өвөрмөц бус эсэргүүцлийг сайжруулахад чиглэсэн миопротектор, цацраг идэвхт нөлөө юм.

Цахилгаан соронзон цацраг нь эсийн мембранаар хүчилтөрөгч, ус, хэд хэдэн фегмент, биологийн бүтцэд шингээх замаар үйлчилдэг.

Соронзон орны үйлчлэл нь гэрлийн нөлөөгөөр үүсч буй урвалуудын харилцан үйлчлэлийг зохицолдуулах, чиглүүлэхэд чухал үүрэгтэй юм. Бага эрчимтэй лазер цацраг нь гэрэлд мэдрэмтгий бодисыг оролцуулалгүйгээр өдөөж, өндөр энергитэй хүчилтөрөгчийг үйлдвэрлэдэг.

Ингэснээр эсийн мембранд нөлөөлж, эд эсийн эсрэгтөрөгчийн шинж чанарыг өөрчилдөг бөгөөд хэд хэдэн нэгдлүүдийн бүтцийн өөрчлөлтөд хүргэдэг. Үүний үр дүнд исэлдүүлэх-бууруулах, биосинтетик үйл явцын эрчим өөрчлөгдөж, биологийн эдэд бодисын солилцооны үйл явц хэвийн болж, хялгасан судаснууд өргөжиж, шинээр нээгдсэний улмаас цус, тунгалгийн эргэлт сэргээгддэг.

Мөн MLT эмчилгээний тун нь эсийн сийвэнгийн мембраны Ca2+ нэвчилтийг бууруулдаг эндоген механизмыг идэвхжүүлснээр эмгэг өөрчлөлттэй эд, эрхтнүүдийн эсийн доторх Ca2+ тэнцвэрийг сэргээдэг.

MLT-ийн дор явагдаж буй эс ба эсийн доорх формацийн бодисын солилцоо, бүтцийн өөрчлөлт нь MIL эмчилгээний эрчимтэй нөхөн төлжилтийг явуулдаг. Лазер эмчилгээ нь зохих хэмжээгээр үйлчилж байгаа учир бүрэн аюулгүй байдаг.

Шарханд шууд үйлчлэх болон эрүүл арьсаар дамжиж эсийн түвшинд үйлчлэнэ. Мөн арьсанд хүрэлцэх замаар эсвэл зайнаас гэсэн байрлалаас эмчилгээг хийж гүйцэтгэнэ.

Хэрэглэх заалт: Мэдрэлийн эмгэгүүд, Ясны хугарлууд, Арьсны үрэвсэлүүд, Зүрх судасны эмгэгүүд, Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд, Үений эмгэгүүд, Дотоод шүүрлийн эмгэгүүд

Хориглох заалт:

  • Бүх төрлийн байршилтай хорт хавдар
  • Даамжрах хандлагатай хоргүй хавдрууд, системийн цусны эмгэгүүд, лекоцит;
  • Жирэмсний бүх үед, умайн хөндий дэх гиперпластик үйл явц, бэлэг эрхтэний хоргүй хавдар
  • Цочмог халдварт өвчнүүд
  • Хүчилтөрөгчгүй орчинд амьдрах чадвартай бактерийн халдварын үед
  • Зүрх судасны тогтолцооны хүнд эмгэгүүд (артерийн даралт ихсэх хямралын хэлбэр, зүрх судасны дутагдлын III үе шат
  • Харвалт
  • Уушигны дутагдлын III үе шаттай уушигны өвчин
  • Элэг болон бөөрний дутагдал
  • Шалтгаан тодорхойгүй халууралт
  • хурцадмал үеийн сэтгэцийн эмгэг

Хугацаа: Нэг удаагийн тохируулсан горимд ажиллах нийт хугацаа 6-8 минут байх ба 10 минутаас дээш хугацаагаар хэрэглэхгүй байх. Эмчилгээний дараа өвчтөн 10-15 минут амрах хэрэгтэй.

Анхаарах зүйл:

  1. Эсрэг заалттай өвчин, эмгэг шинжүүдийг мэддэг байх.
  2. Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэний дараах 5-7 дахь хоногоос хэрэглэж эхлэж болох ба эхний 3 хоногт хэрэглэж болохгүй.
  3. 12 доош насны хүүхэд болон хэт мэдрэмтгий, сэтгэл хөдлөл тогтворгүй өвчтөнүүдэд хугацааг 2 дахин багасгаж хэрэглэнэ. Мөн хүрэлцэх гадаргуу болон зайг эмчилгээний заалтыг сайтар харсаны үндсэн дээр хийж гүйцэтгэнэ.
  4. Усан эмчилгээ, шавар эмчилгээ, халуун чулуу гэх зэрэг эмчилгээг хавсарсан тохиолдолд 2-оос илүүгүй байх.
  5. Өвчин хүндрэх хандлагагүй, мэдрэлийн эмгэггүй үед бариа засал болон хөдөлгөөн засал эмчилгээтэй хослуулж хэрэглэнэ.
  6. Бусад эмчилгээтэй хослуулан хэрэглэх үедээ эмчилгээ хоорондын зай нь 15-30 минут байх.
  7. Рентген болон радио идэвхи цацрагаар оношлогоо хийгдсэн өдөр эмчилгээнд хэрэглэхгүй байх.
  8. 1 курс эмчилгээ нь 7-8 удаа өдөрт 10-с доош минутаар хийгдэх ба 2-3 курс эмчилгээг 14-21 хоног зайтай хийнэ.
  9.  Архаг өвчний үед эмчилгээний хугацаа арай урт байх ба 2-3 курс эмчилгээг 8-10 хоног хийх бөгөөд курс эмчилгээ хоорондын зай нь 14-21 хоног байна.
  10. Курс эмчилгээг 6 сараас дээш хугацааны дараа дахин эхлэнэ.

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН

Энгийн, ухаалаг, чанартай, эрүүл мэндийн үйлчилгээ

Арьсаар дамжуулан цахилгаанаар мэдрэл цочроох, сэргээх /TENS/

Аппаратны үйлдэл: Энэ аппарат нь 2 өвчтөнд зэрэг хэрэглэж болохоор тус тусын 2 гаралттай бөгөөд бумбатай гаралт нь сонголт болон төрөл бүрийн програмааc хамгийн сайн эмчилгээний нөлөөллийг сонгож хийх боломжтой олон үйлдэлтэй.

Эрчим, вакумын тохируулга болон цохилтын давтамж нь өвчтөнд тухтай массажны нөлөөг үзүүлдэг. 2 туйл болон 4 туйлаар өвчтөнд эмчилгээ хийх боломжтойгоос гадна үр дүнтэй хөнгөн эмчлэх 6 автомат програм болон 3 тохируулах програмтай.

Мөн биеийн үндсэн 5 хэсэг болон 5 төрлийн шинж тэмдэгийн програм нь үйлдлийн сонголттойгоор эмчилгээний хамгийн өндөр нөлөөг амжилттай гүйцэтгэхэд туслана. Төхөөрөмжийн аюулгүй байдал нь үргэлж тэгээс ажиллаж эхэлдэгт оршино.

Хэрэглэх заалт: Спортын гэмтэл, ортопедик эмгэгүүд, ихэвчлэн өвдөлт намдаах болон бодисын солилцоог сайжруулах, захын мэдрэлийн ширхэгийн дамжуулалтыг сайжруулах зорилгоор хэрэглэдэг.

Хориглох заалт: Цочмог өвдөлт, өндөр халууралт, зүрхний өвчин, жирэмчлэлтийн үед эмчийн заавраар хэрэглэнэ.

  • Хортой, хоргүй хавдрууд
  • Цусны төрөл бүрийн өвчнүүд
  • Идээт хурц үрэвслүүд
  • Арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан
  • Цахилгаан гүйдэл тохирохгүй хүмүүс
  • Хэт туранхай хүн
  • Хүнд хэлбэрийн хордлогонд орсон

Хугацаа: Эмчилгээний үйлдлийн сонголтоос хамаарч 10-15 минут байна. Мөн бусад төрлийн эмчилгээний аппараттай дараалуулан хэрэглэж болохгүй.

Анхаарах зүйл:

  1. Эсрэг заалттай өвчин, эмгэг шинжүүд
  2. Арьс түлэх, гэмтэхээс сэргийлэх
  3. Арьс болон үе хуурай байх шаардлагатай

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН

Энгийн, ухаалаг, чанартай, эрүүл мэндийн үйлчилгээ

Хэт авиан Эмчилгээ /ULTRA SOUND THERAPY/

Аппаратны үйлдэл: Дулааны үйлдэл нь цусны эргэлтийг сайжруулж гэмтсэн, ядарсан булчин шөрмөс, холбоосыг сэргээдэг. Мөн мэдрэлийн системд нөлөөлж өвдөлтийг намдаадаг.

Бусад дулааны эмчилгээг бодвол дулааныг дууны давтамжаар булчингын гүнд хүргэж үйлчилдэгээрээ онцлогтой. Дууны давтамж нь 20KHz тул сонсогдохгүй зөвхөн чичиргээ хэлбэрээр мэдрэгдэх болно.

Сэргээн засах эмчилгээнд 1MHz-ээс 3MHz хүртлэх дууны давтамжийг ашигладаг. Хэт авиа нь арьсны гүнд биемахбодийн энерги болж дамжих үед арьсан доорх темпратур нэмэгддэг. Хэт авиан давтамж нь бага байх тутам илүү гүнд нэвтэрч, харин давтамж өндөр байх тутам гүн нь багасдаг.

Хэрэглэх заалт: Булчин, шөрмөс, холбоосны суналт болон урагдал, үений үрэвсэл, хэрх өвчний үед хэрэглэнэ. Мөн арьс цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг.

Хэт авиан эмчилгээгээр бие болон арьсан дахь энерги, темпратурын өөрчлөлтийг бий болгож, архаг үрэвсэл болон хавдрын эсийн хүрээлэн буй орчны өөрчлөх үр нөлөөтэй байдаг. Мөн булчингын чангарал болон шарх, сорвинд ч сайн нөлөө үзүүлдэг.

Хориглох заалт:

  • Цочмог өвдөлт
  • Өндөр халууралт
  • Зүрхний өвчин
  • Жирэмслэлтийн үед эмчийн заавраар хэрэглэнэ.

Хугацаа: Эмчилгээнээс хамаарч 10-30 минут байна. Мөн бусад төрлийн эмчилгээний аппараттай дараалуулан хэрэглэж болохгүй.

Анхаарах зүйл:

  1. Эмчилгээний явцад халах эсвэл өвдөх мэдрэмж төрсөн тохиолдолд хөдөлгөөн засалчид хэлэх.
  2. Эсрэг заалттай өвчин, эмгэг шинжүүд
  3. Хүүхэд болон өндөр настанд эмчилгээний эхэн үед бага минутаар хийнэ.
  4. Нойрны эм уудаг болон хэт мэдрэмтгий арьстай хүнд хэрэглэхгүй.

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН

Энгийн, ухаалаг, чанартай, эрүүл мэндийн үйлчилгээ

Шавар Эмчилгээ

Шаварын үйлдэл: Организмд нарийн нийлмэл, харилцан холбоотой темпратурын, механик болон химийн хүчин зүйлээр явагддаг. Дулааны багтаамж ихтэй, дулаан дамжуулалт багатай, бага зэрэг конвекцлох чадвартай байдаг учир дулааныг тогтмол барьж организмд өгөх, эдийн гүнд нэвтрэх бололцоог олгодог.

Халаасан эмчилгээний шавар үйлчлэл үзүүлсэн хэсгийн арьсны болон арьсны доорх эдийн температурыг нэмэгдүүлж, цусны гүйдлийг ихэсгэснээр шаварт ууссан химийн бодисын зөөгдөлт сайн хийгддэг байна.

Төв мэдрэлийн тогтолцоо болон амьсгал, зүрх судасны тогтолцоог бүхэлд  нь өөрчлөлтөнд оруулж, эмчилгээний үйлдэл үзүүлдэг бөгөөд эсийн дархлааны идэвхижилт явагдаж, дасан зохицох чадвар нэмэгддэг. Мөн агшсан судас, булчингийн тонус багасч, үений хөдөлгөөн сайжирдаг,

Хэрэглэх заалт: Үрэвслийн эсрэг, шимэгдүүлэх, тэжээл, бодисын солилцоо сайжруулах, тайвшруулах. Өвдөлт намдаах, архаг шинжтэй үрэвсэлүүд, гэмтлийн өвчний үед, хэрлэг төст үений үрэвсэл, төв болон захын мэдрэлийн системийн өвчин, амьсгал болон хоол боловсруулах эрхтэний өвчин, хамар хоолойн эрхтэний өвчин, түлэгдэлт, хөлдөлтийн үлдэгдлийг эмчлэхэд хэрэглэнэ.

Хориглох заалт:

  1. Үрэвслийн хурц үе
  2. Хүнд хэлбэрийн зүрхний гажиг, зүрхний ишеми хүнд хэлбэр, артерийн даралт ихсэх өвчний III үе
  3. Амьсгалын дутмагшлын II-III үе
  4. Элэг хатуурах өвчин
  5. Умайн ур, өндгөвчний үйланхай
  6. Венийн судасны өргөсөл
  7. хорт хавдарууд
  8. Цус алдах эрсдэлтэй өвчин
  9. Хордлогот бамбай, дотоод шүүрлдийн өвчний тод хэлбэр
  10. Халдварт өвчин, сүрьеэ
  11. Жирэмсний бүхий л үе
  12. Сэтгэл мэдрэлийн өвчин, эпилепси, хатингаршил
  13. Хувь  хүнд тохирохгүй үед

Хугацаа:

Шаварын үеийн зузаан 1-2 см, температур 360С-470С хооронд хэлбэлзэж болно. Эмчилгээнээс хамаарч 20-35 минутын байна. Курс эмчилгээ 3-5 хоног байна. Мөн бусад төрлийн эмчилгээний аппараттай дарааллуулан хэрэглэж болохгүй.

Анхаарах зүйл:

  1. Халаасан температур арьс түлхээргүй байхаар стандартаар халаах
  2. Эсрэг заалттай өвчин, эмгэг шинжүүд

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН

Энгийн, ухаалаг, чанартай, эрүүл мэндийн үйлчилгээ

Гальвани Гүйдлийн Эмчилгээ /Поток – 1 Электрофорез/

Аппаратны үйлдэл: Гадны цахилгаан орны үйлчлэлээр организмын эдийн дотор дамжууллын гүйдэл үүсдэг. Энэ үед эерэг цэнэгүүд хасах элэктродруу, сөрөг цэнэгүүд нэмэх элэектродруу хөдөлнө. Электрод дээр ирсэн ионууд нь химийн өндөр идэвхитэй атом болж хувирдаг.

Эдгээр атомууд устай харилцан үйлчлээд электролизийн бүтээгдэхүүн буюу хүчил, шүлт үүсгэдэг. Организмд кали, натри, магни, кальци болон бусад металлууд тодорхой харьцаатайгаар орших ба цахилгаан гүйдлийн нөлөөгөөр эсийн мембраны нэвтрүүлэлтийг ихэсгэж, бодисын солилцоог сайжруулж, мэдрэлийн төгсгөлүүдийг цочроох зэрэг үйлдлүүд нь электродын цэнэгээс хамаарч харилцан адилгүй үйлчилдэг.

Гальвани гүйдлээр үйлчилсэн хэсэг газарт цус, тунгалагийн эргэлт сайжирч, тэжээл солилцооны процесс, мэдрэл, яс, булчин, холбогч эдийн төлжилт түргэсдэг. Мөн тогтмол гүйдлийн нөлөөгөөр лейкоцитийн залгих чадвар нэмэгдэж, дархлааны процесс сайжирснаар үрэвслийн эсрэг үйлчлэл үзүүлдэг. Эмчилгээг хийхдээ электродыг 2 аргаар байрлуулж хийнэ.

Үүнд: биеийн нэг талд дагууд нь эсвэл биеийн 2 талд нь байрлуулна.

Хэрэглэх заалт: Үрэвсэлийн эсрэг, өвчин намдаах, тайвшруулах, булчин сулруулах, бодисын солилцоо сайжруулах, шүүрэл нэмэгдүүлэх зорилгоор захын мэдрэлийн өвчнүүд, төв мэдрэлийн системийн өвчнүүд, неврастани, хоол боловсруулах замын өвчнүүд, цусны даралт ихдэх болон багадах, зүрхний бах, артерийн судас хатуурлын эхэн үед, янз бүрийн эрхтэн тогтолцооны архаг үрэвсэл, шүдний зарим өвчин, нүдний өвчин, ясны хэмийн үрэвсэл, ясны хугарал

Хориглох заалт:

  • Хавдар
  • Цусны өвчин
  • Идээт үрэвсэл
  • Артерийн судасны хатуурлын хүндрэлүүд
  • Арьсны бүтэн байдал алдагдсан
  • Жирэмсэн эхчүүд
  • Цахилгаан гүйдэл тохирохгүй хүмүүс
  • Хэт туранхай, хордлогод орсон өвчтөн

Хугацаа: Эмчилгээнээс хамаарч 10-30 минут байна. Мөн бусад төрлийн эмчилгээний аппараттай дараалуулан хэрэглэж болохгүй. Курс эмчилгээг багадаа 5-7 удаа, цаашлаад 10-15 удаагийн давтамжтай хийж болно. Мөн өнжөөд болон өдөр бүр хийж болно.

Анхаарах зүйл:

  1. Цахилгаан гүйдэл арьсыг түлхээргүй байхаар гүйдлийг тохируулах.
  2. Жийргэвч электродын зузаан стандартын дагуу хийгдсэн байх.
  3. Эсрэг заалттай өвчин, эмгэг шинжүүд

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН

Энгийн, ухаалаг, чанартай, эрүүл мэндийн үйлчилгээ

Хэт Өндөр Давтамжийн Цахилгаан Орны Эмчилгээ /УВЧ/

Аппаратны үйлдэл: Хэт өндөр давтамжийн муж дахь цахилгаан соронзон долгионы урт их учраас орноор үйлчлэхдээ өвчтөний биеийн хэсгийг цахилгаан соронзон орны үүсгүүрийн ойр зайнд байрлуулдаг.

Энэ зайнд ирж байгаа цахилгаан соронзон орны  энергийн 85% нь цахилгаан орны энерги байна. Цахилгаан орны үйлчлэлийг дулааны болон дулааны биш гэж 2 ангидаг.

Соронзон орны нөлөөгөөр эсийн бодисын солилцооны урвал өөрчлөгдөж, цус төлжиж, дархлааны шинж байдал сайжрах, цагаас эсийн залгих идэвхи нэмэгддэг байна.

Хэрэглэх заалт: Үрэвслийн эсрэг, шүүрлийн, судас тэлэх, булчин сулруулах, дархлаа сэргээх, даавар өдөөх зэргээр арьс болон арьсны халимын өвчнүүд, дотор эрхтний хурц, хурцавтар үрэвсэлт өвчнүүд, яс булчингийн системийн өвчнүүд, мэдрэлийн системийн өвчнүүд, мөчдийн захын судасны өвчин, амьсгалын замын өвчин, зүрх судасны өвчин

Хориглох заалт:

  • Хорт хавдар
  • Даралт багасах өвчин
  • Цусны системийн өвчин, Зүрхний ишеми, ФК III үеийн бах,
  • Эхэн үедээ байгаа тархины судасны гэмтэл
  • 3 сараас хойш жирэмсэн
  • Нармайн хөндийн уйланхайт буглаа
  • Нойр булчирхайн өвчин
  • Чихрийн шижингийн ретинопати
  • Цус алдалт, цусны эргэлтын дутмагшилын үе

Хугацаа: эмчилгээ үргэлжлэх хугацаа насанд хүрсэн хүнд 10-15 минут байх ба 2 газар дараалан хийх бол уг хугацааг хувааж хийнэ. Эмчилгээг өдөр бүр нийт 8-12 удаа хийх бөгөөд давтан эмчилгээ нь 2-3 сарын дараа байна.

Анхаарах зүйл:

  1. Арьс болон электрод хоорондын зай 6 см хэтрэхгүй байх.
  2. Эсрэг заалттай өвчин, эмгэг шинжүүд

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН

Энгийн, ухаалаг, чанартай, эрүүл мэндийн үйлчилгээ

Инфра Улаан Цацралын  Эмчилгээ /Инфраруж/

Аппаратны үйлдэл: Инфра улаан цацрагийн энерги бага байдаг хэдий ч биологийн эдэд шингээгдсэнээр атом, молекулын эргэх, хэлбэлзэх болон броуны хөдөлгөөнийг ихэсгэж, элестролитийн диссоциац, ионы хөдөлгөөн, электроны орбитоо тойрон эргэх хөдөлгөөнүүдийг хурдасгадаг.

Ингэснээр дулаан үүсч, арьсны гадаргуугийн температур өсөж, хэсгийн дулаан зохицуулалтын урвал явагдана. Ялгарсан дулааны энерги нь голомтот өөрчлөлтийн лейкоцитийн миграцийг идэвхижүүлж, үрэвслийн голомт усгүйжиж, эд эсийн аутолизын бүтээгдэхүүнүүд гадагшилдаг.

Мөн нөхөн төлжих процессыг сайжруулж, өвдөлтийг бууруулдаг. Багажийг байрлуулахдаа өвчлөлөөс хамаарч 30-100 см зайтай бабйлгана.

Хэрэглэх заалт: Үрэвслийн эсрэг, судас тэлэх, тунгалгийн шингэнийг шүүрүүлэх бөгөөд түлэгдэлт, хөлдөлт, удаан эдгэх шарх, өвдөх хам шинжтэй захын мэдрэлийн системийн өвчнүүд, яс булчингийн системийн гэмтлийн үр дагавар

Хориглох заалт:

  • Хурц үрэвсэлт өвчнүүд
  • Тархины цусны эргэлтийн хямрал
  • Вегетатив дисфункц
  • Симпаталги

Хугацаа: Эмчилгээнээс хамаарч 15-30 минут байна. Эмчилгээг өдөрт 1-2 удаа хийх боломжтой бөгөөд курс эмчилгээг багадаа 5-7 удаа, цаашлаад 15-20 удаагийн давтамжтай хийж болно.

Анхаарах зүйл:

  1. Эмчлүүлэгч нь гэрэлрүү удаан харахгүй байхыг сануулах ба нүдийг хатуу цаас, хөвөнгөөр хааж хамгаалж болно.
  2. Эсрэг заалттай өвчин, эмгэг шинжүүд

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН

Энгийн, ухаалаг, чанартай, эрүүл мэндийн үйлчилгээ

Хэсгийн Дарсонваль Эмчилгээ /Искра/

 Аппаратны үйлдэл: Хувьсах гүйдлээр организмд үйлчлэх ба электрод болон бие хооронд цахилгаан ниргэлэг үүснэ. Давтамжаас хамаарч гүйдлийн үйлчлэл нь өөр өөр нөлөөг үзүүлдэг.

Арьсны мэдрэлийн ширхэгийн дулаан мэдрэмтгий хэсгийг цочроож, өдөөгдөх шинжийг нь өөрчилж, бичил эргэлтийг идэвхижүүлдэг. Ингэснээр арьсны судасны богино хугацааны агшилт нь гөлгөр булчингийн тонусыг багасгаснаар судас өргөсч, эндотел эсийн төлвийг өөрчилдөг байна.

Мөн эмчилгээний явцад озон, азотын исэл үүсэх бөгөөд өвдөлт намдаах, загатнааг багасгах үйлдэл үзүүлдэг. Мөн арьсны уян хатан чанарыг дээшлүүлж, шүүрэл болон ялгаруулалтын функцыг сэргээх, судасны агшилтаас үүдэн үүсэх өвдөлтийг намдаах зэрэг олон талт үйлдэлтэй.

Хэрэглэх заалт: Хэсгийн өвдөлт намдаах, арьсны хэсгийн тэжээл майжруулах, эд эсийн төлжилтийг сайжруулах, үрэвслийн эсрэг загатнааг багасгах, бактери усгах зэргээр өвдөт өгөх захын мэдрэлийн системийн өвчнүүд, мэдрэлийн гаралтай дүлийрэлт, нейроциркуляр, дистони, толгой таллаж өвдөх, нойр хулжих, цэвэршилтийн үеийн невроз, энуриз, доод мөчний венийн судас тэлэх өвчний арьсны загатнаа, үс хөмсөг унах, нүүрний арьсны уян хатан чанар буурсан үед, шүдний тулгуур эдийн өвчин, буйлны архаг үрэвсэл, хөлдөлт, венийн судасны өргөсөлт, эдгэрэхгүй шарх, зейногийн өвчний I-II зэрэг, цусний даралт ихсэх өвчин.

Хориглох заалт:

  • Хорт хавдар
  • Зүрх судасны системийн хэвийн бус төлөв байдал, зүрхний шигдээс
  • Уушигний сүрьеэ
  • Цусны даралт багадах өвчин, цус алдалт
  • Арьсны мэдрэмж алдагдах
  • Унадаг өвчтэй хүн
  • Цахилгаан гүйдэл тохирохгүй хүн

Хугацаа: өдөр бүр явуулах эмчилгээнд нэг байрлалд 3-5 минутаас илүү үйлчлүүлэхгүйба нийт үйлчлэх хугацаа 10-15 минут байна. Курс эмчилгээ нь 10-15 удаагийн давтамжтай хийж, дараагийн курс эмчилгээг 1-2 сарын дараа хийж болно.

Анхаарах зүйл:

  1. Багажийг хэлхээснээс салгахгүйгээр 20 минут ажиллуулж 10 минут завсарлуулах маягаар 8 цаг ашиглаж болно.
  2. Эсрэг заалттай өвчин, эмгэг шинжүүд

Халуун жин эмчилгээний аппарат /Hot Pack Unit Therapy/

Аппаратны үйлдэл: Энэхүү аппарат нь дулааны нөлөөгөөр эсийн мембраны шингэн кристалл бүтэц, эд эсийн бодисын солилцооны урвалын хурд болон чиглэлийг өөрчилж, үйл ажиллагааг өөрчилдөг.

Дулааны өдөөлт нь эхний шатандаа хоорондоо нягт холбоотой чөлөөт мэдрэлийн төгсгөлүүд дунд нь байрласан арьсны коллаген, уян хатан ширхэгүүдийн сунгалтын зэргийг өөрчилж, хүчдэл өөрчлөгдсөнөөр төв мэдрэлийн тогтолцооны янз бүрийн түвшинд рефлексийн урвалууд үүсдэг.

Дулааны хүчин зүйлийн хэсгийн үйлчлэлийн үед капиллярууд тэлж, энэ үед үүсэх хэсэг газрын улайлтад артериолын гөлгөр булчинд үйлчилж, булчингын тонус багасах, цусны гүйдлийн эзэлхүүний хурд нэмэгдэх, цусны гидростатик даралт нэмэгдсэнтэй холбоотой эндотелүүд сунах зэрэг өөрчлөлтүүд үүсдэг.

Үений хөшингө болон хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, өвдөлтийг бууруулах, булчин сулруулах, тонус багасгах, бодисын солилцоог эрчимжүүлэх, цусан хангамжийг сайжруулах, нөхөн төлжил процессыг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх заалт: Тулгуур эрхтэн тогтолцооны өвчнүүд болон гэмтлийн дараах үр дагавар, захын мэдрэлийн өвчин, мэдрэлийн өвчин, мэдрэлийн өвдөлт, эмэгтэйчүүдийн архаг үрэвсэлийн өвчнүүд, судас тэлэх өвчин, полимиелит

Хориглох заалт: Дулааны үйлдэлтэй эмчилгээ хориотой хүн, артерийн даралт ихэссэн үед, хурц үрэвсэлт өвчнүүд, зүрхний эмгэгүүд, архаг гломерулонефрит, элэгний хатуурал, өндгөвчний уйланхай, бамбайн хордлого, мэдрэлийн системийн удамшлийн тэжээл хямралын даамжрагч өвчнүүд, халдварт өвчнүүд, жирэмсэний хоёрдугаар үе, хөхүүл үе, арьсны тууралтат эмгэгүүд

Хугацаа: 15 – 20 минутын хугацаанд хэсэг газарт тавьж хэрэглэнэ.

Анхаарах зүйл:

  1. Эсрэг заалттай өвчин, эмгэг шинжүүдийг мэддэг байх.
  2. Төхөөрөмжинд 80 л ус халааж хэрэглэнэ.
  3. Усны темпратур 500 байна.
  4. Халуун жинг асаасанаас хойш 2 цагийн дараа хийнэ.
  5. Халуун жинг 380– 420 болгож эмчлүүлэгчид хэрэглэнэ.

Хөдөлгөөн Засалч:

Хөдөлгөөн Засалч: Г.Номин-Эрдэнэ

  • 2012 онд АШУҮИС, Хөдөлгөөн засалч
  • 2012 онд Япон, Гунма Анагаах Ухааны Их Сургуульд 3 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх дадлага
  • 2016-2017 онд Япон, Гунма Анагаах Ухааны Их Сургуульд Судлаач оюутан
  • 2019 онд АШУҮИС, Анагаах Ухааны Магистр
  • 2012-2016 онд ИНЕГ-ын харьяа Сэргээн Засах Сувиллын Цогцолборт “Хөдөлгөөн засалч”
  • 2016 оноос ОБЕГ-ын харьяа ДССЗТөв, 113-р ангид “Хөдөлгөөн засалч”
  • 2013 онд Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар” тэмдэг
  • 2019 онд ОБЕГ-ын “Сайшаалын үнэмлэх”-ээр шагнагдсан

Нийтлэл:

Шэйр хийж түгээх
news-1701

sabung ayam online

yakinjp

yakinjp

rtp yakinjp

slot thailand

yakinjp

yakinjp

yakin jp

yakinjp id

maujp

maujp

maujp

maujp

sabung ayam online

sabung ayam online

judi bola online

sabung ayam online

judi bola online

slot mahjong ways

slot mahjong

sabung ayam online

judi bola

live casino

sabung ayam online

judi bola

live casino

SGP Pools

slot mahjong

sabung ayam online

slot mahjong

SLOT THAILAND

cuaca 228000590

cuaca 228000591

cuaca 228000592

cuaca 228000593

cuaca 228000594

cuaca 228000595

cuaca 228000596

cuaca 228000597

cuaca 228000598

cuaca 228000599

cuaca 228000600

cuaca 228000601

cuaca 228000602

cuaca 228000603

cuaca 228000604

cuaca 228000605

cuaca 228000606

cuaca 228000607

cuaca 228000608

cuaca 228000609

cuaca 228000610

cuaca 228000611

cuaca 228000612

cuaca 228000613

cuaca 228000614

cuaca 228000615

cuaca 228000616

cuaca 228000617

cuaca 228000618

cuaca 228000619

cuaca 228000620

cuaca 228000621

cuaca 228000622

cuaca 228000623

cuaca 228000624

cuaca 228000625

cuaca 228000626

cuaca 228000627

cuaca 228000628

cuaca 228000629

cuaca 228000630

cuaca 228000631

cuaca 228000632

cuaca 228000633

cuaca 228000634

cuaca 228000635

cuaca 228000636

cuaca 228000637

cuaca 228000638

cuaca 228000639

cuaca 228000640

cuaca 228000641

cuaca 228000642

cuaca 228000643

cuaca 228000644

cuaca 228000645

cuaca 228000646

cuaca 228000647

cuaca 228000648

cuaca 228000649

cuaca 228000650

info 328000526

info 328000527

info 328000528

info 328000529

info 328000530

info 328000531

info 328000532

info 328000533

info 328000534

info 328000535

info 328000536

info 328000537

info 328000538

info 328000539

info 328000540

info 328000541

info 328000542

info 328000543

info 328000544

info 328000545

info 328000546

info 328000547

info 328000548

info 328000549

info 328000550

info 328000551

info 328000552

info 328000553

info 328000554

info 328000555

info 328000556

info 328000557

info 328000558

info 328000559

info 328000560

berita 428011421

berita 428011422

berita 428011423

berita 428011424

berita 428011425

berita 428011426

berita 428011427

berita 428011428

berita 428011429

berita 428011430

berita 428011431

berita 428011432

berita 428011433

berita 428011434

berita 428011435

berita 428011436

berita 428011437

berita 428011438

berita 428011439

berita 428011440

berita 428011441

berita 428011442

berita 428011443

berita 428011444

berita 428011445

berita 428011446

berita 428011447

berita 428011448

berita 428011449

berita 428011450

berita 428011451

berita 428011452

berita 428011453

berita 428011454

berita 428011455

berita 428011456

berita 428011457

berita 428011458

berita 428011459

berita 428011460

kajian 638000002

kajian 638000003

kajian 638000004

kajian 638000005

kajian 638000006

kajian 638000007

kajian 638000008

kajian 638000009

kajian 638000010

kajian 638000011

kajian 638000012

kajian 638000013

kajian 638000014

kajian 638000015

kajian 638000016

kajian 638000017

kajian 638000018

kajian 638000019

kajian 638000020

kajian 638000021

kajian 638000022

kajian 638000023

kajian 638000024

kajian 638000025

kajian 638000026

kajian 638000027

kajian 638000028

kajian 638000029

kajian 638000030

kajian 638000031

kajian 638000032

kajian 638000033

kajian 638000034

kajian 638000035

kajian 638000036

kajian 638000037

kajian 638000038

kajian 638000039

kajian 638000040

article 788000001

article 788000002

article 788000003

article 788000004

article 788000005

article 788000006

article 788000007

article 788000008

article 788000009

article 788000010

article 788000011

article 788000012

article 788000013

article 788000014

article 788000015

article 788000016

article 788000017

article 788000018

article 788000019

article 788000020

article 788000021

article 788000022

article 788000023

article 788000024

article 788000025

article 788000026

article 788000027

article 788000028

article 788000029

article 788000030

news-1701