Мазок шинжилгээ гэж юу вэ?

Шэйр хийж түгээх

Мазок шинжилгээ өгөх нь:

Шээсний сүв болон үтрээ, умайн хүзүүний сувгаас арчдас авч шинжилдэг шинжилгээ юм. Эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандаж энэхүү шинжилгээг өгөх боломжтой.

Мазок шинжилгээ юу илрүүлэх вэ?

Бүсгүй хүн бүр 6 сар тутамд өгөхөөс гадна дараах зовиурууд илэрсэн үед заавал өгнө.

  • Мөөгөнцөр
  • Үрэвсэл
  • Заг хүйтэн
  • Трихмонад
  • Үтрээний ашигтай бактер буюу лактобацил хэр түвшинд байгааг оношлоно.

Дахин дахин үрэвсээд үрэвслийн эмчилгээнд үр дүн өгөхгүй байх нь лактобацил буюу ашигтай бактери үтрээнд байхгүй болсонтой холбоотой байдаг.

Мазок шинжилгээний хариуг үндэслэн бэлгийн замын халдварыг илрүүлэх бусад нэмэлт шинжилгээ шаардлагатай эсэхийг эмч танд зөвлөнө.

Хэн өгч болох вэ?

  • Бүх насныхан өгч болно.
  • Ямар нэгэн, эрсдэл, хүндрэл байхгүй тул, санаа зовох зүйлгүй.

Шинжилгээг ямар үед өгөх вэ?

  • Үтрээнээс цагаан, ногоон, шар өнгийн өтгөндүү ядгадас ялгарах
  • Эвгүй үнэр гарах
  • Загатнах
  • Яр, цэврүү гарах
  • Шээх үед өвдөх
  • Бэлгийн харьцааны үед өвдөх
  • Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
  • Халуурах

Шинжилгээ өгөхийн өмнө юуг анхаарах вэ?

  • Сүүлийн 24 цаг дотор антибиотик хэрэглээгүй байх
  • Сүүлийн 2 хоног үтрээний лаа гель хийгээгүй байх
  • Дотуур угаалга хийгээгүй байх
  • Сүүлийн 24 цаг дотор бэлгийн харьцаанд ороогүй байх
  • Сарын тэмдэг ирээгүй, эсвэл бүрэн дууссан үед

Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

  • 10-15 минутын дотор гарна.

Мазок шинжилгээний үнэ

Мазокийн шинжилгээ нь дангаараа болон багц үнийн сонголттой. Та эрүүл мэндийн байдалдаа тохируулан багц болон энгийнээс сонгож шинжилгээ хийлгээрэй. – Үнэ дэлгэрэнгүй харах

Мазок Шинжилгээний хариу унших нь:

1. Гонококк илрэх 

Гонококк илрэх нь заг хүйтэн өвчин байгааг илэрхийлнэ. Энэ үед эмэгтэйд умайн хүзүүний үрэвслээр илрэх ба зовиур багатай, балархай хэлбэрээр (75%) элбэг тохиолдоно.

Заг хүйтний үед дараах зовиурууд илэрнэ:

  • Бэлэг эрхтэн орчим эвгүй оргиж, загатнана
  • Умайн хүзүүний сувгаас өтгөн ногоон, идээт ялгадас гарна
  • Умайн хүзүүний салст улайж хавагнана
  • Хэвлийн доод хэсгээр өвдөх зовиур илэрч болно

2. Флор кокк илрэх

Энэ хэвийн нянгийн үржил байгааг илэрхийлнэ Ялангуяа дархлаа сулрах, ажлын ачаалал ихтэй байх, ядрах үед ихэсэж , үтрээнээс ялгарах цагаан юмны өнгө шаргал туяатай болж, бага зэргийн эвгүй үнэр гарах зэрэг зовиур илэрнэ.

3. Трихомоназ илрэх

Трихомоноз илэрсэн бол заавал эмчийн заавраар эмчилгээг хийнэ. 4 шилбүүртэй хөдөлгөөнтэй эгэл биетэнээр үүсгэгдсэн бэлгийн замаар дамждаг халдварт өвчин.

Эмэгтэйчүүдэд бэлгийн уруул, үтрээний үрэвсэл үүснэ, эвгүй үнэртэй, шар ногоон өнгөтэй ялгадас гарна. Хосуудыг хамтад эмчилнэ

4. Мөөгөнцөр илрэх:

Эмэгтэйчүүдийн 75% нь мөөгөнцрөөр өвчилдөг, олон удаа сэдэрдэг, 80% candida albicans-аар, үлдсэн 20% нь бусад candida krusei candida tropicalis- гэсэн мөөгөнцөр үүсгэгчээр үүсгэгдэнэ.

Мөөгөнцрийн халдвар нь бэлгийн хавьтлаар шууд дамжддаггүй, харин бэлгийн хавьтлын явцад үүссэн жижиг гэмтлээр дамжина.

Үтрээний мөөгөнцөр үүсгэх шалтгаан:

  • Дархлаа буурах  
  • ХДХВ-ийн халдвар
  • Чихрийн шижин
  • Үтрээ угаах
  • Жирэмслэлт
  • Антибиотик удаан уух

Шинж тэмдэг:

Гадна бэлэг эрхтэн, бэлэг эрхтэний амсар орчмоор загатнах, эмзэглэх, хөгц үнэртэй өтгөн цагаан ялгадас гарах нь мөөгөнцрийн сонгодог шинж тэмдэг юм.

5. Гарднелла нян илрэх

Гарднелла нян ихэснээс болж нянгийн шалтгаант үрэвсэл үүснэ.

18 наснаас дээш эмэгтэйчүүдэд үтрээс ялгадас гардаг гол шалтгаан нь болно. Биений юм үзэгдэхийн өмнө, эсвэл бэлгийн хавьталын дараа үтрээнээс загасны эвгүй үнэртэй, цайвар шаргал шингэн юм гарна.

6. Лейкоцит илрэх

Лейкоцит 1-3 нэмэх тэмдэглэгээтэй байвал үтрээний үрэвсэл идэвхитэй явагдаж байгааг илэрхийлнэ. Үтрээний мөөгөнцөр, нянгийн шалтгаант үтрээний үрэвсэл, трихомоназын халдварын үед ч лейкоцит их хэмжээтэйгээр илэрнэ.

7. Лактобацилл багасах, алга болох 

Лактобацилл нян нь үтрээний бичил биетийн эрүүл, хэвийн тэнцвэрт байдлыг хадгалахад тусалдаг байгалийн ариутгагч болдог.

Үтрээний ашигтай бичил биетэн буюу нян дараах үүрэг гүйцэтгэнэ:

  • Их хэмжээгээр оршдгоороо үтрээнд нэвтэрсэн хор хөнөөлтэй нянгуудыг тооны хувьд давамгайлж устгадаг.
  • Үтрээний орчны хүчил, шүлтийн тэнцвэрт байдлыг хадгална. (үтрээний орчин хүчиллэг орчныг бүрдүүлнэ)
  • Үтрээнд нэвтэрсэн бусад нянгуудыг устгах эсвэл тоог нь багасгах үйлчилгээтэй бодисыг ялгаруулна.
  • Биологийн гаралтай антибиотик болох бактериоцин ялгаруулж үтрээнд нэвтэрсэн халдварын нянг устгах буюу тоог нь цөөрүүлдэг.
  • Үтрээнд нэвтэрсэн халдварын нянг үтрээний салстад бэхлэгдэн, эдийг гэмтээхээс хамгаалдаг бодис ялгаруулан хориг тавьдаг.
  • Энэ нянгийн тоо маш бага болвол үтрээний нянгийн шалтгаант үрэвслээр өвддөг .

Лактобацилл нянгийн тоо бууруулахад нөлөөлөх хүчин зүйлс:

  • Антибиотикийн зохисгүй хэрэглээ
  • Үтрээ хэт ойр ойрхон угаах, саван хэрэглэх
  • Архаг өвчлөл, эмгэгүүд. Чихрийн шижин зэрэг бодисын солилцооны эмгэгүүд үтрээ хуурайшихад нөлөөлнө.
  • Стресст өртөх
  • Дархлаа дарангуйлагдах
  • Дааврын өөрчлөлт

Эмчилгээ

Сэцэн Мед Эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандан эмчийн заавар зөвлөгөөний дагуу тохирох эмчилгээг хийлгэнэ. Үрэвсэл дарах, нянгийн үржлийг дарангуйлахын тулд антибиотик эмчилгээ санал болгох ба 7-21 хоног эмчилгээ үргэлжилнэ.

Эмчилгээтэй байх хугацаанд эмчтэйгээ ойр байж зөвлөгөө, мэдээлэл тогтмол авч шаардлагатай шинжилгээ, эм танг зохистой зөв хэрэглэх нь чухал.

Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр

  • Эмэгтэйчүүдийн эмчээр 16 жил ажиллаж буй туршлагатай.
  • 2000-2006 ЭМШУИС Хүний Их Эмч
  • 2016 Япон Осака хот мэргэжил дээшлүүлсэн
  • 2018 АШУҮИС Анагаах ухааны Магистр
  • 2021 хүртэл Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байсан
  • Эмэгтэйчүүдийн эх барих ахлах зэрэгтэй

Эмэгтэйчүүдийн эмч:

захирал Ө.Эрдэнэчулуун

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг

  • 2013-2019 он- “Ач” АУИС Хүний их эмч
  • 2019-2021 он- ЭХЭМҮТ-ЭБЭЭ- д эх барих, эмэгтэйчүүдийн эмч

Нийтлэл:


Шэйр хийж түгээх