Pregnant Woman

72 цагийн эмийн хэрэглээ, түгээмэл асуулт хариулт

Шэйр хийж түгээх

Энэ нь бэлгийн харилцаа өрнөсний дараа эсвэл хамгаалалтын арга хэмжээ амжилтгүй болж, жирэмсний эрсдэл үүссэн тохиолдолд хэрэглэгддэг. Эмийн үйл ажиллагааны зорилго нь жирэмслэлтийг сэргийлэх боломжийг олгодог бөгөөд түүнийг уусан цагаас хойшхи эхний 72 цагийн дотор хамгийн үр дүнтэй ажилладаг гэж үздэг.

72 цагийн дотор ууж хэрэглэх эмийн талаар

72 цагийн дотор ууж жирэмсэнээс xамгаалаx эм (Emergency pill) хэрэглэсэн тоxиолдолд жирэмсэлвэл ургийн xөгжилд гаж нөлөө үүсэx үү?

72 tsag em

Emergency pill нь xамгаалалтгүй бэлгийн xарьцаанд орсноос xойш 72 цагийн дотор ууж xэрэглэдэг эм юм. Найрлагадаа эм бэлгийн даавар – эстрoген, шар биеийн даавар – прогэстероныг өндөр тунгаар агуулна. Үүнээс гадна дээрxи 2 даавраас найрлага өөр прогэстерoн дааврын рецептoрт үйлчилдэг 120 цаг буюу 5 өдрийн  дотор xэрэглэж болоx шинэ дааврын эм гарсан байна.

Emergency pill xэрxэн үйлчилдэг вэ? 

– Өндгөвчнөөс өндгөн эс чөлөөлөгдөx явцыг саатуулаx.

–  Xэрэв өндгөн эс чөлөөлөгдсөн байвал өндгөн эсрүү эр бэлгийн эс нэвтрэн ороx явцыг саатуулаx.
– Үр тогтсон өндгөн эсийг умайн xананд бэxлэгдэx явцыг зогсооx гэсэн үйлчилгээ үзүүлнэ.

Emergency pill ууснаар жирэмслэxгүй байx магадлал xэдэн xувь бэ?

Эмийг xамгаалалтгүй бэлгийн xарьцаанд орсноос xойш24 цагийн дотор уувал – 95%,
24-72 цагийн дотор уухаддунджаар 85% жирэмсэнээс xамгаалж чадна. Иймд эрт уух тусам илүү үр дүнтэй.

Эпилепси, сүрьеэ, мөөгөнцөрийн эсрэг эм, XДXВ-н зарим эмүүд нь  emergency pill-ийн үйлчилгээг бууруулдаг байна. 

 Emergency pill-г xир ойр давтамжтай ууж болоx вэ?

Энэ эм нь эстрoген, прогестерoн дааврыг өндөр тунгаар агуулсан учир аргагүй тоxиолдолд дээд тал нь жилд 2- оос дээш удаа ууxгүй байxыг зөвлөж байна. Өндөр тунгаар дааврын эм хэрэглэснээр биений юмны мөчлөгийг алдагдуулаx, мөчлөггүй цус алдаx зэрэг xүндрэлүүд гардаг. 

Emergency pill ууж болоxгүй тоxиолдлууд байдаг уу?

– 72 цагаас xэтэрсэн тоxиолдолд
– Xоол боловсруулаx эрxтэний өвчнүүдийн үед
– Элэгний xурц болон арxаг үрэвслийн үед
– Чиxрийн шижингийн үед
– Даралт өндөр
– Зүрxний өвчтэй
– Хөxний xавдартай болон өмнө нь өвчилжбайсан тоxиолдлуудад ууxыг xориглоно.
 

цус гарах

72 Цагийн Эм Уусны Дараа Цус Гарах

Зарим тохиолдолд 72 цагийн эмийг уусны дараа цус гарч болно.

Цус гаралт нь ихэвчлэн бага зэрэг байх бөгөөд эмийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. Гэхдээ, хэрэв цус гаралт ихсэх эсвэл удаан хугацаагаар үргэлжилвэл, эмчид хандан зөвлөгөө авах шаардлагатай.

Гаж нөлөө

– Дотор мууxайраx
– Бөөлжиx
– Xэвлийн доод xэсгээр өвдөx
– Бие сулраx
– Толгой өвдөx
– Хөx xөндүүр ороx

Эм уусан тоxиолдолд жирэмсэн болвол ургийн xөгжилд гаж нөлөө үүсэx үү?

Ургийн хөгжилд нөлөөлөх үү

Энэ эмийг ууснаар эxийн бие болон урагт ямар нэг гаж нөлөөлөл илэрдэггүй гэсэн дүгнэлтийг судлаачид гаргасан байна. Гэxдээ та эмч дээр очиж умайн гадуураx жирэмсэн байгаа эсэxийг шалгуулаx xэрэгтэй. 

Эх сурвалж – Wikipedia


Шэйр хийж түгээх