Глифосат гэж юу вэ?
Глифосат гэдэг нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг хортон ургамал устгах бодис (herbicide) юм. Энэхүү калийн давс суурьтай глифосат нь таримлын талбайн бүх төрлийн хог ургамалтай тэмцэхэд хамгийн өндөр үр дүнтэй ба ургамлын навч болон ногоон хэсгүүдээр дамжин бүх эрхтэнд тархан үндсэнд хүрч ургамлын амьдралд зайлшгүй хэрэгтэй ферментийн үйл ажиллагааг тасалдуулах үйлчилгээтэй гербицид юм.

Химийн нэршил нь N-(фосфонометил)глицин бөгөөд анх 1970 онд Monsanto компанийн судлаачид илрүүлж, дараа нь “Roundup” нэрээр зах зээлд гаргасан.
Глифосатыг заавал хэрэглэх 5 шалтгаан

- Зэрлэг ургамлыг хурдан, үр дүнтэй устгадаг – Глифосат нь ургамлын үндэс рүү нэвчиж, дотроос нь хордуулдаг тул дахин ургах магадлал багатай.
- Олон төрлийн зэрлэг ургамлыг устгах чадвартай – Нэг төрлийн биш, олон төрлийн зэрлэг ургамлыг устгах чадвартай. Ялангуяа үндэслэн ургадаг олон наст зэрлэг ургамлуудад сайн нөлөөтэй.
- Газрыг хагалахгүйгээр зэрлэг өвсийг усгана – Хөрсийг эргүүлж, зэрлэг өвсийг гар аргаар түүх хэрэгцээг багасгадаг. Ингэснээр хөдөлмөрийн зардал хэмнэнэ.
- Хөрсний бүтэц, чийгийг хадгална– Гар аргаар зэрлэг өвс түүхгүйгээр ургамалтай тэмцэх боломжтой тул хөрсийг гүнзгий хагалж, элэгдүүлэлгүй хамгаалдаг.
5. Ашигт ургамлыг хамгаална – Өвс түүх, механик аргаар устгах үйлдлээс илүү хурдан бөгөөд үр дүн нь хэдхэн хоногт илэрдэг.
Таримал ургамалд Глифосатын хэрэглээ
Тусгай хэрэглээ
- Жимсний модны сад (apple, citrus orchards гэх мэт) – модны үндэс орчмын хог ургамлыг дарахад.
- Усан үзэмний талбай (vineyards) – усан үзэмний модонд хүргэхгүйгээр хөрсний хог ургамлыг цэвэрлэхэд.
- Ойн аж ахуй – шинээр ойжуулах үед өвс ургамал дарахад.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Таримлын тариалалтын өмнөх боловсруулалт болон химийн уриншийн үед зориулалтын техникээр шүршиж хэрэглэнэ. Нэг ба олон наст хос үрийн талт болон үет, үндсээр үржигч хог ургамлуудыг устгахад хэрэглэнэ. Хог ургамлын иш навч болон бусад ногоон хэсгээр дамжин ургамлын үндэс болон бүх эрхтэнд хүрч үйлчлэх сонгомол биш дотоод үйлчилгээтэй гербицид. Хөрсөнд идэвхтэй хадгалагдахгүй тул дараагийн таригдах тарималд нөлөө үзүүлэхгүй! Үйлчилгээний хурд, цаг агаар болон хог ургамлаас хамаарч 5-21 хоногт илэрнэ.
Пестицидтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагаж мөрдөнө үү.
Таримлын нэр 18012_41e7d1-75> |
Зорилтот хөнөөлт организм 18012_c9b7a3-4b> |
Хэрэглэх тун л/га 18012_c75463-4d> |
Ажлын уусмал л/га 18012_eea6d7-e7> |
Хэрэглэх хугацаа 18012_2fb273-6d> |
Буудай, төмс тариалахаас өмнө 18012_5b2ab1-ad> |
Нэг наст үет ба хос үрийн талт хог ургамал 6-8 навчтай үед 18012_7a3816-22> |
1.5-3.5 18012_8355cd-92> |
100-200 18012_03ddb8-a0> |
Хог ургамлын ургалтын хугацаанд зуны сүүлч, намар тариа хураасны дараа шүршинэ. 18012_b7071e-9b> |
Уриншид 18012_6908db-5e> |
Нэг ба олон наст хог ургамалд 8-12 см буюу 8 навчтай үед 18012_b3c6f2-c8> |
1.5-3.5 18012_af0804-67> |
100-200 18012_06154f-8f> |
Хог ургамал идэвхтэй ургаж эхлэх үед шүршинэ 18012_cb97df-ce> |
Үр тарианы болц түргэсгэхэд 18012_b0fb6a-9a> |
Нэг наст үет хог ургамал 18012_288243-d2> |
1.5-3.5 18012_815316-c9> |
100-200 18012_7b3de4-56> |
Үрийн чийг 28%-аас илүүгүй үед хэрэглэнэ. Таримал шигүү бол өндөр тунг ашиглана. Үрийн зориулалттай ургамалд хэрэглэж болохгүй. 18012_9d1d89-33> |
Үржил шимтэй арвин ургац авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой: Facebook-ээр холбогдох
МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН
