Дасгал хөдөлгөөний ач тус

Дасгал хөдөлгөөний ач тус

Шэйр хийж түгээх

Дасгал хөдөлгөөний ач тус

Дасгал хөдөлгөөний ач тус талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн хүргэе. ДЭМБ-ын судалгаагаар хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Хүн өдрийн 5-8 цагт байнга хөдөлгөөнтэй байхыг эмч нар зөвлөдөг.

Ингэснээр биеийн идэвх хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болдог аж. Иймээс та өдөрт багаар бодоход 30 минут дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Дасгал хөдөлгөөний ач тус

Хөдөлгөөн нь хүний биеийн чадварын чухал элемент юм. Хөдөлгөөний алдагдалыг эрт үед нь тохирсон дасгал хөдөлгөөн хийлгэснээр илрүүлж, бас зогсоож болно. /ДЭМБ/Нас ахих тусам бид удааширч, илүү тайван байх хандлагатай болдог нь олон шалтгаан бий.

Эдгээр шалтгаанд эрүүл мэндийн асуудал, архаг хууч өвчлөл, таргалалт, ганцаардал, нийгмээс өөрийгөө тусгаарлах, эсвэл унах вий гэдгээс үүдэлтэй байж болох юм.

Дийлэнх нь дасгал хийх нь настанд зориулагдаагүй гэж боддог байна. Гэтэл та нас ахих тусам идэвхтэй амьдралын хэв маяг нь таны эрүүл мэндэд чухал үүрэг
гүйцэтгэдэг.

Швед улсад хийсэн саяхны судалгаагаар биеийн тамирын дасгал нь урт наслалтад нөлөөлж, нас ахих хүртэл дасгал хийж эхлээгүй хожуу дасгал хөдөлгөөн эхэлсэн байсан ч таны амьдралд нэмэлт жил нэмж өгдөг болохыг тогтоожээ.

Биеийн эрүүл мэндийн талаас-Эрүүл урт наслана, Ясны сийрэгжилт, остеопороз, илүүдэл жин таргалалтаас сэргийлнэ, Хавдар тусах магадлал буурна, Ачаалал даах чадвар нэмэгдэнэ, Зүрх судасны өвчний эрсдэл буурна, Биеийн ерөнхий эрүүл мэнд сайжирна.

Сэтгэцийн эрүүл мэндийн талаас-Стресст орохгүй, Нойргүйдэлд өртөхгүй, Уур бухимдал багасна, Танин мэдэхүйн үйл ажиллагаа багасна, Сэтгэл санаа өөдрөг, баяр баясгалантай болно, Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ, Өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ

Нийгмийн харилцаа-Нийгмийн харилцаанд орно, Чөлөөт цагаа зөв өнгөрүүлнэ, Гэр бүлийнхэнтэй болон найз нөхөдтэйгөө цагийг зугаацай өнгөрөөх боломжтой

Сонирхолтой нийтлэл


Шэйр хийж түгээх