НАРИЙХАН БЭЛХҮҮСТЭЙ БОЛОХ 9 АРГА

Шэйр хийж түгээх

НАРИЙХАН БЭЛХҮҮСТЭЙ БОЛОХ 9 АРГА

Эмэгтэй хүнийг хамгийн сайхан харагдуулдаг зүйл бол төгс нарийхан бэлхүүс. Харин амаржсаны дараа эсвэл суугаа ажил эрхэлдэг бүсгүйчүүд хэвлий хэсгээрээ таргалалттай жингийн илүүдэлтэй байдаг. Тэгвэл та бэлхүүсээрээ хялбархан турж төгс галбиртай болохыг хүсвэл дараах есөн аргыг туршаад үзээрэй.

1. Өглөө бүрийг лимонтой шүүсээр эхлүүл. Энэ бол галбиргүй бэлхүүсний эсрэг хамгийн сайн тэмцэгч. Ингэхдээ халуун усанд лимоны шүүсийг шахаад дээрээс нь бага зэрэг давс нэмж ууна. Өглөө бүр үүнийг тогтмол хэрэгжүүлээд үзээрэй. Үр дүн нь тун удахгүй мэдрэгдэх болно. 

2. Цагаан будаанаас татгалз! Таны хоолны орцонд цагаан будаа, гурилан бүтээгдэхүүн орохыг бүү зөвшөөр. Харин улаан буудай, хөц будаа, овьёос зэрэг холестерин багатай бүтээгдэхүүн багтах ёстойг анхаарч бага багаар хэрэглээгээ солиод үзээрэй.

3. Сахарлаг төрлийн ундаа, чихэр, шоколаднаас татгалз. Мөн тос ихтэй хоол хүнсийг бүү хэрэглэ. Эдгээр нь хэвлий болон гуяны целльюлитыг нэмдэг сөрөг нөлөөтэй. Таны биеийн байх ёстой сахрын хэрэглээнээс хэтэрсэн сахар нь булчингийн хэсэгт очин хуримлагдан өөх болж давхарга үүсгэдэг тул сахрын хэрэглээндээ анхаарах шаардлагатай.

4. Тогтмол ус уу! Ус ууснаар гэдэс ходоод тань цэвэрлэгдэж, бодисын солилцоо тань нэмэгдэнэ. Ингэснээр бие организм тань эрчимжиж, идэвхтэй нэгдлүүд өөхийг биеэсээ хөөн гаргах болно.

5. Өглөө бүр түүхий сармис ид. Дараа нь нэг аяга лимонтой ус уу! Энэ эмчилгээ нь таны турах процесийг идэвхжүүлэх хамгийн шилдэг аргуудын нэг юм. Өглөө бүрийн лимонтой ус уухынхаа өмнө 2 хумс сармис идэж байхаа бүү мартаарай! Гэхдээ өлөн элгэн дээрээ шууд сармис идэж, лимонтой усаа ууж болохгүй энэ нь таны ходоодыг гэмтээх эрсдэлтэй тул өглөө босоод 2 аяга бүлээн усыг тайван балгаж уух хэрэгтэй харин дараа нь дээрх зөвлөгөөгөө хэрэгжүүлээрэй.

6. Ногоо орлуулагч болон бусад хоол орлуулагчаас татгалзаарай. Ялангуяа цагаан хоолтон биш л бол тийм төрлийн хоол идээд хэрэггүй. Аль болох цэвэр эко хүнс хэрэглэж байх хэрэгтэй тогтмол орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэснээр таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг анхаараарай

7. Орой бүр, өглөө бүр цэвэр жимс идэж, шүүс ууж байгаарай. Мөн төрөл бүрийн хүнсний ногоог байнга хэрэглэ. Энэ таны дотоод гэдсийг цэвэрлээд зогсохгүй, авах ёстой амин дэм, минерал, эрдэс бодисыг нөхөж өгөх ачтай юм.

8. Шанцай, цагаан гаа, хар чинжүү зэргийг аль болох хүнсэндээ хэрэглээрэй. Эдгээр нь хүний эрүүл мэндэд онцгой ашиг тустай. Учир нь өөхийг дотроос нь шатааж идэвхгүй нян бактерийг устгадаг байна. Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээг багасгаж, инсулинийг тэнцвэржүүлдэг байна. Мэдээж халуун ногоог хэт их хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлөх тул тохируулан хэрэглээрэй.

9. Хамгийн сүүлийн арга нь мэдээж корсет буюу галбиржуулах бүс. Бүсгүйчүүд маань дээрх аргуудын хэрэгжүүлэхээс гадна тогтмол галбиржуулах бүсийг хэрэглэснээр үр дүнг илүү хурдан мэдрэх болно. Та сонголт хийхдээ өөрийн биед тохирсон, биед эвтэйхэн, хэт хатуу биш, хэт зөөлөн биш материалтайг сонгон өдөр тутамдаа хэрэглэх нь зүйтэй. Мөн гоёлын болон дасгал хөдөлгөөн хийхэд зориулагдсан олон төрлийн бүснээс сонгон хэрэглэх боломжтой.

Сонирхолтой нийтлэл


Шэйр хийж түгээх