InCruises аялалд ямар хувцастай явах вэ?
Аялал бол амар тайван, эрх чөлөө, аз жаргал. Аялагч таны мөрөөдлийн далайн аялал илүү тав тухтай, дурсамжтай, стрессгүй байх эсэх нь ачаагаа хэр ухаалгаар бэлдсэнээс шалтгаална. Тэгэхээр ямар хувцас авч явбал илүү тохиромжтой талаарх мэдээллийг цэгцтэй хүргэе.
Өдөр тутмын аяллын хувцас
InCruises-ийн аяллын хуваарьт эх газрын аялал, боомтод буух, хотоор зугаалах зэрэг ордог тул өдөр тутмын хөнгөн хувцас хэрэгтэй.
✅ Хөнгөн, амьсгалдаг материалтай футболка, подволк
✅ Шорт, сул өмд, нимгэн даашинз (эмэгтэйчүүдэд)
✅ Алхахад эвтэйхэн пүүз эсвэл сандаал
✅ Нарнаас хамгаалах малгай, нарны шил
Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.
Хөлөг онгоц дээрх өмсөх хувцас
🛳️InCruises аяллын онцлог нь та өдөрт олон цагийг завь дотор амарч, зугаалж өнгөрөөдөг. Тиймээс тав тухтай, энгийн хувцас шаардлагатай.
✅ Хөвөн цамц, сул өмд
✅ Усны хувцас + халад, нимгэн шорт/юбка
✅ Бассейнд орох сандалтай углааш, усаар дүүрсэн орчинд хальтардаггүй гутал
✅ Усны малгай, нарнаас хамгаалах тос (SPF)
Мөн хөлөг онгоцонд спорт заал, спа төв байдаг тул дасгалын хувцас авч явбал тохиромжтой.
Оройн хөтөлбөр, тусгай арга хэмжээний хувцас
InCruises аяллын туршид Formal Night буюу тансаг оройн зоог, бүжиг, шоу тоглолттой үдшүүд зохион байгуулагддаг. Тиймээс хүндэтгэлийн буюу
👗 Эмэгтэйчүүдэд:
- Гоёлын даашинз, дэгжин үдшийн хувцас
- Өндөр өсгийт эсвэл гоёлын шаахай
🕴️ Эрэгтэйчүүдэд:
- Костюм, цагаан цамц, зангиа
- Арьсан гутал, сүлжмэл хантааз (хэрвээ хүйтэн бол) зэрэг хувцсыг бэлтгэх хэрэгтэй. Ийм бэлтгэлтэй байхгүй бол тоон дотор үсэг явж байгаа мэт сондгой харагдах болно.
Мөрөөдлийн аялалыг хамтдаа бүтээе.
Хүйтэн газар руу аялж буй тохиолдолд
Хэрэв та Норвег, Аляска, Япон гэх мэт сэрүүн бүс рүү аялах бол дараах хувцсаа бэлдээрэй:
✅ Салхинд тэсвэртэй нимгэн куртка
✅ Богино түрийтэй гутал, оймс
✅ Давхарлаж өмсөх дулаан цамц, сүлжмэл ноосон хувцас
✅ Толгой, хүзүү халаах ороолт, малгай
Заавал авч явах нэмэлт зүйлс
🎒 Жижиг цүнх / үүргэвч – боомт дээр гарах үед хэрэг болно
🧴 Нарны тос, арьс чийгшүүлэгч – халуун уур амьсгалд зайлшгүй хэрэгтэй
💊 Эмийн хэрэгсэл – аяллын үед шаардлагатай энгийн эм (толгойны, дотор муухайралтын, наалт гэх мэт)
📱 Утасны цэнэглэгч, олон улсын залгуур (if needed)
🪪 Паспорт, InCruises аяллын QR код, бичиг баримтууд
Бидэнтэй холбоо барих: