Хоолны хордлого
Баяр ёслалын үеэр ард иргэд, тэр тусмаа хүүхдүүд хоолны хордлогод орох нь түгээмэл тохиолддог. Иймд хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх талаар ойлголттой байх хэрэгтэй. Хоол хүнс нян, вирус, жижиг шимэгчээр бохирдож түүнийг хүн идэхэд хоолны хордлого болно. Хоол хүнсийг бэлтгэн хийх шат дамжлагын аль ч явцад нян, вирус, жижиг шимэгчид хүнсэнд орох боломжтой.
Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд хоол тэжээл бэлтгэх, горимын дагуу хоол хүнсийг савалж хадгалаагүйгээс хоол хүнсний чанар муудаж, хүний эрүүл мэнд, амь насанд нөлөөлөхүйц бохирдох нь хоолны хордлогыг үүсгэнэ.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Хордлого үүсгэх шалтгаан:
Хүнсийг буруу бэлтгэх, хадгалах, боловсруулах зэргээс хүнсэнд нян орж болох бөгөөд нэг хүнснээс нөгөөд дамжина.
Нэгдүгээрт: Өвчтэй мал амьтан, загас, тахиа, шувууны мах, сүү, өндөг хэрэглэх мөн ариун цэврийн шаардлага хангаагүй усаар хоол хүнс бэлтгэх үед
Хоёрдугаарт: Хоол хүнсээр халдварлах өвчнөөр өвчилсөн өвчтөн эсвэл, халвдар авсан ажилтан, өвчин үүсгэгчийг биедээ тээж яваа эрүүл нян тээгчид хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллах явцад эрүүл ахуйн дэглэм муу сахисны улмаас хүнс бохирдож, хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг.

Гуравдугаарт: Хоол хүнсний газар, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байх, хоол хүнсийг буруу бэлтгэх, хадгалах, боловсруулах технологи алдагдсанаас болж хүнс бохирдож, хоолны хордлого үүсдэг.
Мөн тухайн хүн: Дархлаа суларсан үед хоолны хордлогод өртөх нь хялбархан байдаг.
- Дааврын өөрчлөлт нь нянд өртөмтгий болгодог. Жишээ нь жирэмсэн эхчүүд.
- Бага насны хүүхдүүд мөн хоолны хордлогод өртөх нь эрсдэл өндөртэй тооцогддог.
Шинж тэмдэг:
Хоолны хордлого нь халдвартай хүнс хэргэлэснээс хойш гол төлөв 2-5 цагийн дараа шинж тэмдэг илэрнэ.
- Дотор муухайрах
- Бөөлжих
- Гүйлгэх
- Хэвлийгээр өвдөх, базлах
- Халуурах, чичрүүдэс хүрэх
- Толгой өвдөх
- Ядрах, бие сулрах
- Өтгөн цусны судал, залхагтай гарах
Хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг хордлогыг буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байна.
Хордлогын шинж тэмдэг илэрсэн үед эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай. Учир нь их хэмжээний бөөлжилт, суулгалтын улмаас шингэний дутагдалд орж амь насанд ч аюул учрах эрсдэлтэй.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Дараах тохиолдолд эмчид заавал хандах хэрэгтэй. Үүнд:
- Хэвлий, гэдсээр өвдүүлж байгаа янз нь мухар олгой г.м. эмнэлгийн яаралтай туслалцаа шаардлагатай өвчний шинж тэмдэг байж болзошгүй үед
- Өвчин нь 1-2 хоногоос илүү үргэлжилж, гэдсээр хүчтэй өвдөх, энэ хугацаанд 38 түүнээс дээш тогтмол халуурах
- Нүдний цагаан шар өнгөтэй болох, шээсий өнгө хүрэн болох, өтгөний өнгө цагаан болох
- 1-2 өдрөөс илүү хугацаанд дотор муухайрч бөөлжүүлэх, бөөлжис цустай, эсвэл кофений тунамал шиг өнгөтэй гарах
- Хоногт 10, түүнээс олон удаа гүйлгэх, дотор нь салтс, эсвэл цус байх
- Нүүр шөвийж, нүд хүнхийх, шүлс өтгөн, зунгааралдсан болох. Уусан шингэн тогтохгүй, эсвэл шингэн юм ууж чадахаа байх.

Урьдчилан сэргийлэлт
- Хоол хийхдээ, хоол идэхээс өмнө гараа тогтмол угааж байх
- Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгааг сайтар ажиглах. Хугацааг шалгаж авч хэрэглэх
- Хоол, хүнсний хадгалалтыг анхаарах.
- Найдвартай үйлдвэрт хийгдээгүй бүтээгдэхүүн идэхгүй байх
- Хоол хүнсийг сайн болгож идэх. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч нян, бактер устгагддаг.
- Болгосон хоолыг хүйтэн сэрүүн нөхцөлд, удаалгүйгээр хэрэглэх. Болгосон хоолыг тасалгааны температурт 2-с илүү цаг байлгахад нян үржиж эхэлдэг.
- Түүхий болон болгосон хоолыг холихгүйгээр тусгаарлаж хадгалах хэрэгтэй. Хөргөгчинд түүхий махыг бусад хүнснээс тусад нь хадгалах.
- Түүхий мах хэрчсэн хутга, гамбанзыг бэлэн бүтээгдэхүүн хэрчихдээ ашиглахгүй байх
- Хоолыг шавьж, мэрэгч амьтдаас хол байлгах
- Хүнсэнд зөвхөн цэвэр болон буцалгасан ус хэрэглэх. Хүүхдийн хоол хийхдээ анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Хордлогын үед ямар эмчилгээ хийх вэ?
Эм болон химийн бодисын хордлогын үед ходоод угаах эмчилгээ хийнэ. Хэдий чинээ эрт ходоод угаана төдий чинээ эмчилгээ үр дүнтэй.
хоолны хордлогын үед их хэмжээний шингэн уух нь авах эхний арга. Эмнэлгийн нөхцөлд шингэн нөхөх эмчилгээг түлхүү хийх ба, антибиотик хэрэглэж нян бактерийг устгадаг.
Гэрийн нөхцөлд ямар эмчилгээ хийх вэ?
- Хэдэн цагийн турш хоол идэхээ зогсоож, зөвхөн ус ууна
- Хоросол найруулж ууна /нэг халбага давс, дөрвөн халбага элсэн чихрийг 1л усанд найруулж өдрийн турш бага багаар ууна/
- Идэвхижүүлсэн нүүрсэн эм уух. Ингэхдээ 4 цаг тутамд 4 шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уухгүй
- Хоол идэж эхлэхдээ шөл, бантан идэх
- Гүйлгэлт зогстол өөх тостой хоол, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
Дээрх зөвлөгөө мэдээлэл нийтэлсэн АМАР МЭНД ОРШИХУЙ ЭМНЭЛГИЙН ИХ ЭМЧ Г. Норжмоо