биеийн жингийн индекс

Биеийн жингийн индекс гэж юу вэ? тооцоолох арга.

Шэйр хийж түгээх

Биеийн жингийн индекс гэж юу вэ?

Таны биеийн жин хэвийн түвшинд байгаа эсэхийг хэмжихэд зөвхөн биеийн жин хангалтгүй юм. Өндөр, нам хүмүүсийн хэвийн жин ялгаатай байх тул биеийн жингийн индексээр та өөрийгөө хэвийн жинтэй эсэхээ мэдэх боломжтой. Энэ үзүүлэлт нь хүн бүрийн хувьд бүрэн нийцтэй байх албагүй. Тухайлбал хэрэв та илүү булчинлаг төрлийн хүн бол таны биеийн жингийн индекс таныг таргалалттай гэж дүгнэх боломжтой.

Таны биеийн зохистой жин хэд байх ёстойг мэдэх үү? Мэдэхгүй бол биеийн жин, өндрийн харьцаагаар тооцдог Биеийн жингийн индекс тооцох аргыг санал болгож байна.

Биеийн жингийн индекс хэрхэн тооцоолдог вэ?

Туранхай хүмүүс өөрсдийгөө таргалчихлаа, тарган хүмүүс би хэвийн жинтэй байна гэж үзэх тохиолдол байдаг. Тэгтэл таны бие хамгийн их, багадаа ямар жинтэй байвал тохиромжтойг биеийн жингийн индекс үзүүлэлтээр тооцож болдог байна.

Биеийн жингийн индексийг дараах байдлаар тооцоолдог:

БЖИ = Биеийн жин (килограмм) : биеийн өндөр (метр)

Жишээ нь: Жин нь 85 кг өндөр нь 172 см бол биеийн жингийн индекс нь 85 : (1,72 х 1,72) = 28,7

Та биеийн жингийн индексээ автоматаар тооцоолохыг хүсвэл доорх товч дарна уу.

биеийн жингийн индекс

Биеийн жингийн үнэлгээ:

<18.5 туранхай

18.5-24.9 хэвийн жин

25.0-29.9 илүүдэл жинтэй

30.0-34.9 Таргалалт I зэрэг

35.0-39.9 Таргалалт II зэрэг

>40.0 Таргалалт III зэрэг гэж үзнэ.

biyiin jingiin index

Биеийн хэвийн жингийн заагийг дараах байдлаар тооцож үзвэл. Жишээ нь 1,67 см өдөртэй эмэгтэй хүн хэдэн кг-ыг хэвийн жин гэж үзэх вэ?

60 кг жинтэй гэж үзвэл түүний БЖИ 22-той тэнцүү тэр хэвийн жинтэй байна гэсэн үг. Тэрээр мөн 53 кг байсан ч БЖИ нь 19 тэнцүү, 67 кг жинтэй байсан ч БЖИ нь 24 байгаа тул хэвийн жинтэйд тооцогдох болно. Энэ эмэгтэйн хувьд биеийн хэвийн жингийн зааг нь 14 кг байна.

Ийм байдлаар өөрийн биеийн жингээ хэвийн байгаа эсэхийг тооцоолж үзэж болох бөгөөд гоолиг сайхан биетэй болохын тулд тэнцвэртэй хооллож, зохистой дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Гэрийн нөхцөлд турахдаа өөртөө зорилго тавьж түүнийхээ төлөө хичээж зүтгэх хэрэгтэй. Тодорхой хугацаанд 3 кг хасна гэдэг ч юм уу.

3 кг гэдэг бол их хэмжээ биш багахан хугацаанд хаяж болохоор жин, та энэ хэмжээгээр турсны дараа өөрийгөө урамшуулж шинэхэн үсний засалт хийлгэдэг ч юм уу, өөртөө бяцхан бэлэг авч болно шүү дээ.

Сонирхолтой мэдээлэл: Монгол улсын нийт иргэдийн биеийн жингийн индексийг зургаар харууллаа.

biyiin jingiin index

Санал болгох нийтлэлүүд:

Д витамины талаарх бүх мэдээллийг нэг дороос

Гараа зөв угаах энгийн 5 дараалал

Цистит гэж юу вэ? Хэрхэн эмчлэх вэ?


Шэйр хийж түгээх