Гоёл чимэглэл ашиглан загварлаг харагдах 5 гайхалтай арга
Уншигчдын нийтлэлд өгсөн үнэлгээ
Энэхүү удаагийн нийтлэлээрээ бид "Гоёл чимэглэл ашиглан" гайхалтай загварлаг харагдах нууц аргуудаасаа хуваалцаж байна.
Moda di Lusso/Bagatt
Хаяг: Улаанбаатар Их Дэлгүүрийн 5 давхарт
Үйл явдалд тохирсон гоёл
Та ямар үйл ажиллагаанд оролцож байгаагаасаа шалтгаалан гоёлоо сонгох хэрэгтэй. Ажил хэргийн уулзалтад найзуудтайгаа уулзахдаа зүүдэг гоёлууд мэдээж тохирохгүй.
Мөн хэт олон төрлийн загвар хольж зүүхээс татгалзаарай. Аль болох нэг коллекцийн гоёл зүүх нь эрхэмсэг бөгөөд чамин төрхийг бүрдүүлнэ.
Энгийн гоёл чимэглэл
Завгүй ажил хэрэгч бүсгүй та хэт нүсэр гоёлоос зайлсхийгээрэй. Учир нь нүсэр байдлыг удирдахад тийм ч амар биш. Харин энгийн цэвэрхэн гоёл нь ямар ч хувцсыг амь оруулан дэгжин төхрийг бүрдүүлж чаддаг.
Цэвэрхэн гоёлыг дараагийн үйл ажиллагаандаа зориулан амархаан загварчилж болно. Жишээ нь: нарийн хүзүүний зүүлт зүүсэн бол та бага зэргийн гоёмсог бугуйн цаг, давхар бугуйвч зэргээр арай илүү сүр оруулж болно.
Царайны хэлбэрт тохирсон гоёл
Өөр нэгэн бүсгүйд гоё харагдаж байсан ээмэг магадгүй танд зохихгүй, тохиромжгүй мэт санагдаж байсан уу?
Хэрвээ тийм бол та өөрийн царайны хэлбэрт тохироогүй ээмэг сонгосон байна гэсэн үг шүү.
Царайны хэлбэрт тохирсон гэдэг нь таны шанааны яс, нүүрний хэлбэрт тохирсон байхыг хэлж байна гэж ойлгож болно.
Moda Di Lusso/Italy/
Хаяг: 13-р хороолол, Натурын зам "LUX HOUSE 3" байрны 1 давхарт
Эсрэг, тэсрэг өнгийн гоёл
Хэрэв та шигтгээ бүхий гоёл чимэглэлд дуртай бол эсрэг8 тэсрэг өнгийг хослуулж зүүхийг зөвлөж байна.
Хүйтэн өнгийг дулаан өнгөтэй хослуулснаар илүү дэгжин харагдана гэдэгт итгэлтэй байж болно. Гүн хөх өнгийн зүүлтийг улаан өнгөтөй ээмэгтэй хослуулах гэх мэтээр та өөрийн уран сэтгэмжийг нэг шалгаад үзээрэй.
Үр дүн нь танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Сувд ба далайн өнгөтэй хувцас
Сувд бол эмэгтэй хүн бүрд заавал байх ёстой гоёлын нэг билээ. Гэхдээ өдөр тутамдаа хэрхэн загварчлан зүүхээ мэдэхгүй байвал бидний зөвөлгөөг дагаарай.
Сувдан гоёлыг далайн өнгөтэй хувцастай хослуулан өдөр тутамдаа гангарч болно.
Энэхүү LOOK нь загварлаг, эрхэмсэг, тансаг төрхийг танд бүрдүүлж өгөх болно.
Италийн HANDMADE MALU брэндийн гоёл чимэглэлүүд:
Moda Di Lusso – 13р хороолол, Натурын зам “Lux House 3” байрны 1 давхарт /☎️77228292/