Даралт

Даралт яагаад ихэсдэг вэ? Ямар арга хэмжээ авах вэ?

| |
Артерийн даралт гэдэг нь цусны урсгал, артерийн судасны дотор хананд үзүүлж буй цусны даралтыг хэлнэ. 
Тухайн хүний нас, биеийн байдал, удамшил, нийгмийн хүчин зүйл гээд олон зүйлсээс шалтгаалж даралт ихсэх бөгөөд голлох шалтгаануудыг авч үзвэл: Насжилт буюу нас ахих тусам артерийн даралт ихсэнэ. Мөн доорх шалтгаанаас улбаалан даралт ихэсдэг. Тэр нь:

  • Давсны хэрэглээ
  • Илүүдэл жин, таргалалт
  • Тамхины хэрэглээ 
  • Архи болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
  • Стресс, түгшүүр айдас
  • Жирэмслэлт, цэвэршилтийн үед
  • Бөөрний судасны нарийсал болон дотоод шүүрлийн булчирхайн өвчлөл зэрэг нь даралт ихэсгэх голлох шалтгаан болно.

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг


   Даралт ихсэх үед ямар арга хэмжээ авах вэ?

Артерийн даралт ихсэлт нь зүрх болон бусад олон бай эрхтнүүдийн гэмтэлд хүргэдэг. Жишээлбэл: Зүрхний шигдээс, дутагдал, тархины цус харвалт, судасны цүлхэн, бөөрний дутагдал, нүдний судас гэмтэж харвалт өгөх, хараа муудах, сохрох зэрэг эрсдэлтэй. Тиймээс артерийн даралтаа тогтмол хянаж, нэгэнт Артерийн Даралт ихэсдэг болсон бол эмчийн заавраар даралт бууруулах эмийг өөрт тохирсон тунгаар, тогтмол уух хэрэгтэй.

Даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх нь:

  • Даралт ихсэлт болон хүндрэлээс сэргийлэхийн тулд амьдралын зөв хэв маягыг дадуулах хэрэгтэй. Үүнд:
  • Давс багатай хоол хүнс хэрэглэх
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
  • Илүүдэл жингээ бууруулах
  • Тамхи болон архи спиртын бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгах
  • Стрессээ бууруулах, ажил амьдралын тэнцвэрт байдалд анхаарах
  • Жирэмсэн бол жирэмсний үед цусны даралтаа тогтмол хянах

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Шэйр хийж түгээх