Бэлгийн замын мөөгөнцөр

Бэлгийн замын мөөгөнцөр гэж юу вэ?

Бэлгийн замын мөөгөнцөр нь ихэнхдээ Candida albicans гэх төрлийн мөөгөнцрөөр үүсдэг халдварт эмгэг юм. Candida нь хүний биед байнга оршдог, ердийн үед хор хөнөөлгүй бичил биет боловч дархлаа суларсан эсвэл микрофлорын тэнцвэр алдагдсан үед хэт үржиж, өвчлөл үүсгэдэг.

Эмэгтэйчүүд, мэс заслын эмнэлэг

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic

Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

🔍Бэлгийн замын мөөгөнцөр үүсэх шалтгаанууд

Бэлгийн замын мөөгөнцөр нь Candida төрлийн мөөгөнцрийн хэт өсөлтөөс үүдэлтэй өвчин бөгөөд үрэвсэл, цочрол, таагүй шинж тэмдгүүдээр илэрдэг. Мөөгөнцрийн өсөлт дараах хүчин зүйлүүдээс хамааран эрчимждэг:

🧬Бие махбод дахь дотоод шалтгаанууд:

  • Жирэмслэлт – Дааврын өөрчлөлт, үтрээний хүчиллэг орчны тэнцвэр алдагдах
  • Дааврын болон антибиотик эмчилгээ – Ашигтай бактерийг устгаж, мөөгөнцөр давамгайлах нөхцөл бүрдүүлдэг
  • Дархлаа сулралт, халдварт өвчин, чихрийн шижин – Биеийн хамгаалах механизм суларна
  • Стресс, нойр дутуу байдал – Дархлаанд шууд нөлөөлдөг
  • Үтрээний салст бүрхүүлийн гэмтэл – Гадны халдварт илүү мэдрэг болгоно
  • Candida tropicalis зэрэг өөр төрлийн мөөгөнцрийн халдвар

🍽️Амьдралын хэв маягтай холбоотой шалтгаанууд:

  • Тэнцвэргүй хооллолт, хэт их чихэрлэг хүнс
  • Синтетик материалтай, биед бариу дотуур хувцас
  • Ариун цэврийн буруу дадал – Үнэртэй тампон, угаагч гель, саван зэргээс харшил үүсэх
  • Таргалалт – Арьс чийгшиж, бактер үржих таатай орчин болдог
Бэлгийн замын мөөгөнцөр

🩺Бэлгийн замын мөөгөнцрийн шинж тэмдгүүд

👇 Түгээмэл шинж тэмдгүүд

  • Үтрээний ялгадас ихсэх, ээдэм шиг бүтэцтэй, тараг шиг өтгөн, өнгө ба үнэрт өөрчлөлт орсон байдал
  • Үтрээ болон гадна бэлэг эрхтэн орчим загатнах, хорсох, өвдөх
  • Бэлгийн харьцаанд ороход өвдөх, тавгүй мэдрэмж төрөх
  • Гадна бэлэг эрхтэн улайх, хавагнах, заримдаа шарх, шалбархай үүсэх
  • Улаан тууралт бэлэг эрхтэн дотор болон гадна хэсгээр гарч, умдаг, гуя, цавь руу тархах
  • Цөөн тохиолдолд бэлэг эрхтэн хавдах, хүчтэй цочрох
Эмэгтэйчүүд, мэс заслын эмнэлэг

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic

Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

🕒 Шинж тэмдгийн үргэлжлэх хугацаа:

  • Хэдэн цагээс хэдэн өдөр, долоо хоног, зарим ховор тохиолдолд сар гаруй үргэлжлэх нь бий
  • Бэлгийн харьцаа нь шинж тэмдгийг улам даамжруулж, үрэвслийг гүнзгийрүүлж болзошгүй

⚠️ Анхааруулга:

Мөөгөнцрийн шинж тэмдэг нь заримдаа бэлгийн замын халдварт өвчинтэй төстэй байж болох тул өөрөө оношлох бус мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдах нь чухал. Эрт эмчилгээ хийлгэснээр дахилтаас сэргийлж, хурдан эдгэрэх боломжтой.

🧪Бэлгийн замын мөөгөнцрийн оношилгоо

Бэлгийн замын мөөгөнцрийн үед зөв онош тавих нь үр дүнтэй, зөв эмчилгээ эхлэх суурь үндэс болдог. Шинж тэмдгээр өөр оноштой төстэй өвчнүүд байж болох тул лабораторийн шинжилгээ хамгийн чухал юм.

🔍 Гол оношилгооны аргууд:

  1. Үтрээний наалдцын шинжилгээ (smear test)
  2. Үтрээний ялгадаснаас арчдас авч, микроскопоор ажиглах замаар мөөгөнцрийн эсүүд байгаа эсэхийг тогтооно.
  3. PCR шинжилгээ (Полимеразын гинжин урвал)
  4. Мөөгөнцөрийн төрөл болон хам хавсардаг халдварууд (жишээлбэл: хламид, микоплазм, уреаплазм) зэрэг нууц халдваруудыг өндөр нарийвчлалтай илрүүлдэг. Мөөгөнцрийн оношилгоонд өргөн хэрэглэгддэг.
  5. Микробиологийн иж бүрэн шинжилгээ
  6. Үтрээний бичил орчныг үнэлж, мөөгөнцөр давамгайлсан эсэх, хүчиллэг орчны тэнцвэр алдагдсан эсэхийг тодорхойлно.
  7. Бактериологийн шинжилгээ (Culture test)
  8. Ялгарсан мөөгөнцрийг тусгаарлаж, төрлийг нь тодорхойлох зорилготой. Мөн ямар төрлийн эмэнд мэдрэг байгааг тогтоож, эмчилгээний чиг баримжаа болдог.
Эмэгтэйчүүд, мэс заслын эмнэлэг

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic

Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

✅ Бэлгийн замын мөөгөнцрөөс сэргийлэх зөвлөгөө

Бэлгийн замын мөөгөнцөр нь дахих магадлал өндөртэй эмгэг тул амьдралын зөв хэв маяг, ариун цэврийн зохистой дадал, тогтмол хяналт хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэлт болдог.

🛡 Дархлаа болон хооллолт:

  • Дархлаагаа дэмжих – Сайн унтаж амрах, стресс бууруулах, амин дэм, эрдэс бодисоор баялаг тэнцвэртэй хооллох
  • Гэдэсний микрофлороо хамгаалах – Ашигтай бактери бүхий пробиотик уух

👙 Хувцаслалт, эрүүл ахуй:

  • Чөлөөтэй, агаар нэвтрүүлэх даавуун дотуур хувцас өмсөх
  • Дотуур хувцсаа индүүдэж өмсөх – Ялангуяа угаасны дараа ариутгалын зорилгоор
  • Синтетик болон бариу хувцаснаас зайлсхийх

🧴 Ариун цэврийн дадал:

  • Химийн найрлагатай, хурц үнэртэй саван, угаагч бодис хэрэглэхгүй байх
  • Бэлэг эрхтнийг усаар эсвэл pH-т тэнцвэртэй савангүй угаагчаар зөөлөн угаах
  • Давстай бүлээн усанд суух нь загатнаа, цочролыг багасгах үр дүнтэй

🔒 Бэлгийн амьдрал ба халдвар:

  • Хамгаалалтгүй бэлгийн харьцаанаас зайлсхийх
  • Бэлгийн хавьтагчийг зэрэг эмчилгээнд хамруулах
  • Эрүүл ахуйн шаардлага хангаагүй ариун цэврийн өрөө, бассейн, халуун усны газарт бэлгийн эрхтэн орчмыг ил байлгахгүй байх

🩺 Эмчилгээ ба хяналт:

  • Мөөгөнцрийн шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж оношлуулах
  • Эмчилгээг эмчийн заавраар бүрэн дуустал хийх
  • Хагас жил тутамд эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамрагдах хэвшлийг бий болгох

Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр

  • Эмэгтэйчүүдийн эмчээр 16 жил ажиллаж буй туршлагатай.
  • 2000-2006 ЭМШУИС Хүний Их Эмч
  • 2016 Япон Осака хот мэргэжил дээшлүүлсэн
  • 2018 АШУҮИС Анагаах ухааны Магистр
  • 2021 хүртэл Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байсан
  • Эмэгтэйчүүдийн эх барих ахлах зэрэгтэй

Эмэгтэйчүүдийн эмч:

захирал Ө.Эрдэнэчулуун

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг

  • 2013-2019 он- “Ач” АУИС Хүний их эмч
  • 2019-2021 он- ЭХЭМҮТ-ЭБЭЭ- д эх барих, эмэгтэйчүүдийн эмч

Ижил төстэй нийтлэлүүд:

Шэйр хийж түгээх