Өндгөвчний нөөцийг хэрхэн тодорхойлох вэ?
Өндгөвчний нөөц гэж юу вэ?
Өндгөвчний нөөц гэдэг нь эмэгтэй хүний өндгөвчид үр тогтоох чадвартай өндгөн эс агуулсан фолликул (уутанцар)-ын тоо, чанарыг илэрхийлдэг. Энэ нь өндгөвч үр тогтолтын үйл ажиллагаанд хэр зэрэг хариу үзүүлж чадахыг тодорхойлдог чадамж юм.

Эмэгтэй хүн сарын тэмдгээ үзэж эхэлсэн цагаас эхлэн сар бүр өндгөн эс ялгаруулдаг бөгөөд 15 наснаас өндгөн эсүүд бүрэн боловсорч, үр тогтоох чадвартай болдог. Гэвч 35 нас хүрмэгц өндгөвчний нөөц аажмаар багасч, өндгөн эсийн чанар мууддаг. Үүний улмаас жирэмслэх боломж буурч эхэлдэг.
Цэвэршилтийн нас дөхөхийн хэрээр өндгөвчний үйл ажиллагаа аажмаар сулран, өндгөн эс ялгаруулж чадахгүй болдог. Хэдий тийм боловч хүн бүрийн биеийн онцлог харилцан адилгүй байдаг тул, жирэмслэхээр төлөвлөж буй 35-аас дээш насны эмэгтэйчүүд өндгөвчний нөөцөө тодорхойлуулах шинжилгээ хийлгэх нь чухал юм.

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic
Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.
🧬 Өндгөвчний нөөцийг хэрхэн тодорхойлох вэ? Хэн хамрагдах шаардлагатай вэ?
Өндгөвчний нөөц нь эмэгтэй хүний үр тогтоох чадамжийг тодорхойлдог чухал үзүүлэлт юм. Нас ахихын хэрээр өндгөвчний үйл ажиллагаа болон өндгөн эс агуулсан фолликулуудын тоо эрчимтэй буурдаг. Тиймээс жирэмслэхээр төлөвлөж буй 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд өндгөвчний нөөцөө заавал тодорхойлуулах шаардлагатай байдаг.

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic
Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.
✔️ Өндгөвчний нөөцийг яаж тодорхойлох вэ?
Өндгөвчний нөөцийг дараах хоёр үндсэн аргаар тодорхойлно:
- АМH (Anti-Müllerian Hormone)
- FSH (Follitropin/Фолликулыг сэдээгч даавар)
- Эстрадиол
Эдгээр нь өндгөвчний нөөц, өндгөн эсийн чанарын талаар чухал мэдээлэл өгдөг.
2. Үтрээний эхо (трансвагинал хэт авиан шинжилгээ)
Энэ шинжилгээгээр өндгөн эсийн нөөц болон фолликулуудын тоо, өндгөвчний хэлбэр хэмжээг үнэлнэ.
👩⚕️ Хэн өндгөвчний нөөцийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй вэ?
Дараах эмэгтэйчүүд өндгөвчний нөөцөө зайлшгүй үнэлүүлэх шаардлагатай:
- 35-аас дээш насны эмэгтэй
- Шалтгаан тодорхойгүй үргүйдэлтэй
- Гэр бүлийн түүхэнд эрт цэвэршилт тохиолдож байсан
- Өндгөвчинд мэс засал хийлгэсэн (жишээ нь уйланхай авах, өндгөвч тайрах гэх мэт)

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic
Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.
🧬 Өндгөвчний нөөцийг хэрхэн ямар шинжилгээгээр тодорхойлох вэ?
Өндгөвчний нөөцийг үнэлэх нь эмэгтэй хүний үр тогтоох чадамж, өндгөн эсийн чанарыг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Үүнийг дараах дааврын болон дүрс оношилгооны аргуудаар гүйцэтгэнэ:
1. Антимюллерийн даавар (AMH – Anti-Müllerian Hormone)
AMH даавар нь өндгөвчний нөөцийг хамгийн шууд илтгэдэг гол үзүүлэлт юм.
- AMH түвшин 0.5 ng/ml-аас бага байвал өндгөвчний нөөц багассан гэж үздэг.
- Уг шинжилгээний мэдрэг чанар 85%, өвөрмөц чанар 82% гэж судалгаагаар тогтоогдсон.
- Давуу тал: Жилийн аль ч үед, сарын тэмдгийн мөчлөгийн ямар ч үед өгч болно.
2. Фолликулыг сэдээгч даавар (FSH – Follicle Stimulating Hormone)
FSH нь өндгөвчид фолликул (уутанцар) боловсрох явцыг өдөөдөг.
- Сарын тэмдгийн 2-4 дэх өдөр шинжилгээ өгнө.
- Хэрэв FSH өндөр байвал (10 mIU/ml-аас дээш) өндгөвчний үйл ажиллагаа суларсныг илтгэнэ.
- FSH өндөр байх тусам өндгөвч дааварт хариу өгөх чадвар буурсан гэж үздэг.
3. Үтрээний хэт авиан шинжилгээ (трансвагинал эхо)
Өндгөвчний эзэлхүүн, фолликулуудын тоо болон хөгжлийг хянаж, өндгөн эс боловсорч байгаа эсэхийг тодорхойлно.
- Сарын тэмдгийн 2-3 дахь өдөр болон 10-12 дахь өдөр хийх нь тохиромжтой.
- Өндгөвчний эзэлхүүн = Урт × Өргөн × Зузаан
- Антрал фолликулын тоо (AFC): 2-10 мм хэмжээтэй фолликулуудын тоо нь өндгөвчний нөөцийн гол үзүүлэлт юм.
- Зарим тохиолдолд кломифен цитратын сорил тавьж, өндгөвчний хариу урвалыг үнэлдэг.
Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр
Эмэгтэйчүүдийн эмч:

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг
Ижил төстэй нийтлэлүүд: