Оффис цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийх нь чухал уу?
Оффис цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийх нь чухал уу?
ариутгал халдваргүйжүүлэлт
25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –
Цэвэр, саруулхан ажлын байр нь ажилчдыг сэтгэл ханамж, үр бүтээлтэй ажиллахад эерэг нөлөө үзүүлдгийг Safework Australia онцолжээ. Ажлын байраа тогтмол цэвэрлэн, ариутгах нь танд төдийлөн таатай санагдахгүй байгаа байх. Оффис цэвэрлэгээ ариутгал нь хэчнээн чухал гэдгийг доорх хэсгээс уншаарай.
Хортой нян, бактерийг устгана:
Эрүүл мэндийн вэбсайт WebMD-ийн мэдээлснээр, 10 сая гаруй бактери энгийн оффисын ширээн дээр үрждэг бөгөөд энэ нь энгийн жорлонгийн суултуур дээр 400 дахин их бактериуд байдаг гэсэн үг юм!
Эдгээр бактериудыг бүрэн арилгахын тулд тогтмол цэвэрлэхээс гадна, ариутгал халдваргүйжүүлэлт хийх нь маш чухал. Энгийн цэвэрлэгээний бодисоор цэвэрлэхэд нийт бактерийн 50%-ийг л устгадаг. Харин мэргэжлийн хүмүүс зориулалтын бодисоор ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд бактери 100% устдаг байна.
Зөвхөн ширээ гэлтгүй хүний гар хүрдэг компьютер, хулгана, бичиг баримтын хавтас, сандал гэх мэт бүхий л зүйлсийг ариутгах хэрэгтэй.
Ажилтны бүтээмж сайжирна:
Хүмүүс өдрийг ихэнх цагийг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг. Замбараагүй оффис нь ажилтныг ажлаа хийх явцад саад болж бухимдуулдаг. Тийм ч учраас ажлын байраа тогтмол цэвэрлэж ариутгах нь ажлын байрны стрессийг багасгаж бүтээмжийг урт хугацаанд нэмэгдүүлэхэд тусалдаг.
Бид гэрээ бүрэн цэвэрлэж дуусаад аяга цай уунгаа өөрийгөө супер гэрийн эзэгтэй гэдгийг мэдрэх мөч ямар COOL байдаг билээ. Яг л үүн шиг таны ажилтан цэвэрхэн орчинд суух нь ажлаа сэтгэл хангалуун хийх бололцоог олгодог.
Бизнесийн нэр хүндэд сайнаар нөлөөлнө:
Бүхий л байгууллага үйл ажиллагаагаа тогтвортой байлгахыг зорьдог. Үйлчлүүлэгчид болон зочид танай ажлын байранд ороход хамгийн харахыг хүсэхгүй нөхцөл бол бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй олон тооны эмх замбараагүй ажлын байр юм.
Эмх замбараагүй оффистой байх нь таныг борлуулалтыг хаах эсвэл шинэ бизнесийн хамтрагчтай болоход саад болж, нэгэн зэрэг таны брэндийг бүдгэрүүлнэ.
Ажлын байраа тогтмол цэвэрлэх нь үйлчлүүлэгчдэдээ анхны сэтгэгдэл төрүүлж, илүү сайн харилцаа тогтоох эхлэлийг тавьдаг. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг оффисын ариутгал, халдваргүйжүүлэлтээ та бүхэн өөрсдөө хийж амжихгүй, чадахгүй байвал мэргэжлийн баг хамт олонд хандахыг зөвлөж байна.
Эцэст нь хэлэхэд ажлын байрны цэвэрлэгээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж заншсанаар та өөрийнхөө болон ажилчдынхаа эрүүл мэндэд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм.
ариутгал халдваргүйжүүлэлт
25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –
Баяндэмбэрэл Ариутгал, Халдваргүйжүүлэлтийн компани 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд гадна талбайн халдваргүйжүүлэлтийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.