Гэрээ ариутгаж, халдваргүйжүүлэх шалгарсан 8 арга

Шэйр хийж түгээх

Та бидний өдөр тутамд хийдэг цэвэрлэгээ, ариутгал гэрийг тань бүрэн халдваргүйжүүлж чаддаг гэдэгт та итгэж байна уу?
Covid-19 тархалт суларснаас үүдэн хүмүүс гэрээ ариутгаж, халдваргүйжүүлэх нь бага болсон. Гэвч бидний амьдралын эргэн тойронд элдэв янзын нян, вирус оршсоор байна. Хамгийн ойрын жишээ бол Улаанбаатар хотын хөрсний бохирдол юм. Дахин төлөвлөлт нэрээр гэр хорооллын модон жорлонг ямар ч ариутгал хийлгүй ухаж, шороог нь ийш тийш нь тарааж байна. Ийм нөхцөлд мэргэжлийн байгуулгаар ариутгал, халдваргүйжүүлэлтийг зайлшгүй хийлгэх хэрэгтэй.

ариутгал халдваргүйжүүлэлт

25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –

Ингээд л нөгөө байж болох хамгийн муухай нян, бактериуд агаарт дэгдэн, бидний гутал хувцсаар дамжин гэрт орж ирдэг. Энэхүү нян бактериас болж сүүлийн жилүүдэд хүүхдийн гар хөл амны өвчин, гүйлгэлт, биеэр тууралт гарах, харшил гэх мэт тоо томшгүй өвчнөөр олон хүүхэд, гэр бүлүүд хохирч байна. Тэгэхээр нэгэнт гэр ороод ирсэн нян бактерийг бид өөрсдөө л устгах хэрэгтэй болж байна.

Тиймээс бид гэрээ ариутгаж халдваргүйжүүлэх шалгарсан 8 аргыг та бүхэнд хүргэж байна.

Ариутгагч шүршигч, салфетка:

Бактери, вирусийг устгах зориулалттай ариутгагч шүршигч эсвэл салфетка хэрэглэж болно. Этанол, устөрөгчийн хэт исэл зэрэг идэвхтэй найрлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэх нь илүү үр дүнтэй. Худалдан авахдаа найрлага, хэрэглэх заавартай нь заавал танилцаарай.

Цайруулагч уусмал:

Цайруулагч уусмал нь үр дүнтэй ариутгагч бодисын тоонд ордог. 1/3 аяга цайруулагчийг 3,7 литр устай хольж гадаргууг арчихад хэрэглэнэ. Энэхүү уусмалыг хэрэглэхдээ бээлий өмсөж, агааржуулалт сайн хийх хэрэгтэй. Мөн цайруулагч бодисыг бусад өөр төрлийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэхээс зайлсхийгээрэй. Учир нь эдгээр хольж хэрэглэснээр хүний биед хортой үнэр ялгаруулан таны амьсгалын системд муугаар нөлөөлдөг.

geree-ariutgaj-haldvarguijuuleh

Уураар цэвэрлэх:

Covid-19 вирус дэлхий дахинд тархсанаас үүдэн гэрийн эзэгтэй нар уураар цэвэрлэгчийн ихээр ашиглах болсон. Уураар цэвэрлэгч нь шал, буйдангийн бүрээс, тавцан зэрэг янз бүрийн гадаргуу дээрх нян ба бактерийг устгахад тусалдаг. Уураар цэвэрлэгч нь химийн бодис хэрэглэхгүйгээр өндөр температураар халдваргүйжүүлдэг. Хэрэв та цэвэрлэгээний бодисоос харшилдаг бол уураар цэвэрлэгч хэрэглэхийг зөвлөж байна.

Хэт ягаан туяагаар ариутгах:

Хэт ягаан туяа буюу кварц гэрэл нь нян, бичил биетнийг устгах, идэвхгүйжүүлэхэд тусалдаг. Гэрийн хэрэглээнд зориулагдсан кварц гэрлийн төхөөрөмжүүд байдаг. Кварц гэрлээр ариутгал хийж байхдаа бага насны хүүхдүүдээс хол байлгаарай. Мөн аяга таваг, халбага сэрээ зэрэг хүний ам хүрдэг зүйлсийг гэрлээр ариутгах нь халдвар дамжихаас маш сайн сэргийлдэг.

ариутгал халдваргүйжүүлэлт

25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –

Өндөр температурт угаах:

Ор дэрний цагаан хэрэглэл, алчуур, хувцас зэрэг зүйлсийг угаахдаа халуун усаар угааж болно. Өндөр температур нь бактери, вирусийг үр дүнтэй устгахад тусалдаг. Энэхүү нийтлэлийг бичиж байхдаа биднийг бага байхад эмээ маань гал тогоо, гар нүүрийн алчуурыг буцалсан халуун усанд дүрж за бараг л чанаж ариутгадаг байсныг саналаа. Энэ нь биднийг л халдвараас сэргийлэх шилдэг арга нь байсан байх.

Агаар цэвэршүүлэх:

HEPA шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч ашиглан агаарт буй тоосонцор, бактери, вирусийг устгаж болно. Эдгээр шүүлтүүрүүд нь жижиг тоосонцрыг шүүж гэрийнхээ агаарын чанарыг сайжруулахад зориулагдсан. Та агаар цэвэршүүлэгч хэрэглэхдээ өөрийн гэрийн мкв-д тохирсон хүчин чадалтайг хэрэглээрэй.

Гарын эрүүл ахуй:

Гэрийн ариутгалын хамгийн чухал дүрмүүдийн нэг бол яахын аргагүй гарын ариун цэврийг сайтар сахих явдал юм. Гараа савантай усаар 20 секундээс багагүй хугацаанд угаах нь таныг халдвараас маш сайн сэргийлнэ.

geree-ariutgaj-haldvarguijuuleh

Агааржуулалт:

Цонхоо онгойлгож агааржуулалт хийх нь гэр буй нянг хөөж явуулах хямд төсөр арга. Та цонхоо нээх төдий л гэрт буй хэдэн сая бактерийн зарим хэсгээс нь ч болтугай салж болно.

Эдгээр аргууд нь таны гэрийн ариун цэврийн хангах хэдий ч та мэргэжлийн байгууллагаар тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэснээр гэл бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадна.
Мөн дулааны улирал ирж хүүхдүүд гадаа ихээр тоглож байгаа энэ үед оршин суугч, СӨХ-той хамтран гадаах орчин, тоглоомын талбай, орц хонгил зэргийг ариутгаж болно.

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх