Цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлэлт чухал уу?

Шэйр хийж түгээх

Цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлэлт нь маш чухал асуудлуудын нэг юм. Цэцэрлэгийн орчноос бага насны хүүхдүүд нь амьсгалын замын бактери, ходоод гэдэсний халдварт өвчин, гар хөлний амны өвчин, салхин цэцэг, шар, бөөс зэрэг маш олон халдварт өвчин авах эрсдэлтэй.

ариутгал халдваргүйжүүлэлт

25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –

Бага насны хүүхдүүдийн сурч боловсрох, тоглох, хөгжихөд нь цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан орчныг бүрдүүлэх нь тэдний эрүүл, өсөн торниход ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Цэцэрлэгийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн гол дарааллуудыг доор дурдав.

Нарийвчилсан цэвэрлэгээ:

Цэцэрлэгийн орчныг цэвэр, эмх цэгцтэй байлгахын тулд тогтмол цэвэрлэгээ ариутгал, халдваргүйжүүлэлт хийх хэрэгтэй. Үүнд анги танхим, тоглоомын талбай, ариун цэврийн өрөө болон бусад нийтийн эзэмшлийн талбайн гадаргуун тоосыг арчих, соруулах, шүүрдэх зэргээс эхэлнэ.

Халдваргүйжүүлэлт:

Нян болон бичил биетний тархалтыг багасгахын тулд байнгын гар хүрдэг гадаргууг ариутгахад маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй. Үүнд хаалганы бариул, гэрлийн унтраалга, тоглоом, ширээ, сандал болон байнга хүрдэг бусад гадаргуу орно.

tsetserlegiin-ariutgal

Ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ:

Ариун цэврийн өрөөг сайтар цэвэрлэж, халдваргүйжүүлснээр гараар дамжих бичил биетний тархалтыг 80-90% хүртэл буруулдаг. Мөн суултуур, угаалтуур, усны цорго, усанд орох хэсэг, угаалгын хэсэг, хувцас солих өрөө болон ариун цэврийн өрөөний бусад хэрэгслийг ариутгахад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

Шалны ариутгал:

Цэцэрлэгүүд ихэвчлэн өөр өөр төрлийн буюу, хивс хивсэнцэр, хулдаас, паркет, модон гэх мэт олон төрлийн шалтай байдаг тул зохих ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга техникийг зайлшгүй мөрдөх шаардлагатай. Энэ бүх төрлийн шаланд тохирох ганц л төрлийн ариутгалын төхөөрөмж байдаг. Энэ нь зориулалтын уусмалыг агуулсан уураар ариутгагч төхөөрөмж юм.

Тоглоом, хичээлийн хэрэгслийн цэвэрлэгээ:

Цэцэрлэгийн тоглоом, хичээлийн хэрэгсэл, бусад эд зүйлсийг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх шаардлагатай. Учир нь хүүхдүүд тоглоом болон хичээлийн хэрэгслийг амандаа хийх, долоох явдал их байдаг тул үүгээр дамжин халдвар маш амархан тархдаг. Тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийснээр энэхүү тархалтыг бүрэн зогсоох, нянг устгаж чадна.

tsetserlegiin-ariutgal

Аюулгүй, хүүхдэд ээлтэй бүтээгдэхүүн ашиглах:

Цэцэрлэгт ашигладаг цэвэрлэгээний компаниуд ихэвчлэн хүүхдэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй ариутгалын бүтээгдэхүүн хэрэглэдэг. Бага насны хүүхдийг химийн хорт бодист өртүүлэхгүйн тулд ихэвчлэн хоргүй, байгальд ээлтэй ариутгалын шийдлийг илүүд үздэг. Химийн хэт өндөр орц найрлагатай ариутгалын бодис нь хүүхдийн биед харшил өгөх, тууралт гарах, амьсгалын системийн дутагдалд ороход нөлөөлдөг.

Баяндэмбэрэл Ариутгал, Халдваргүйжүүлэлтийн компани 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд гадна талбайн халдваргүйжүүлэлтийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

ариутгал халдваргүйжүүлэлт

25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –

Эрүүл ахуй, аюулгүй байдлын дүрэм журмыг дагаж мөрдөх:

Цэцэрлэгийн эрүүл ахуй, аюулгүй байдлын дүрэм журмыг дагаж мөрдөх хэрэгтэй. Хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд холбогдох байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг дагаж мөрдөөрэй.

Хэрэв таны байгууллага мэргэжлийн багт ариутгал, халдваргүйжүүлэлтийн асуудлаа даатгахаар шийдсэн бол тухайн байгууллагынхаа туршлага, ариутгалын бодисын найрлага, хэрхэн найруулдаг гэх мэт зүйлс дээр анхаарлаа хандуулаарай.

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх