Хувь хүний орлогын албан татварыг энгийнээр тайлбарлая
“Эрхэм Түнш Консалтинг” таньд татварын мэдээллийг багцлан хүргэж байна. Бид энэ удаа та нартаа “Хувь хүний орлогын албан татвар” -ын тухай мэдээллийг бэлтгэн оруулж байна.
Зөвхөн аж ахуй байгууллага ч биш татвар төлөгч хувь хүн бүхэн өөрийн олж буй орлоготой холбогдуулан Хувь хүний орлогын албан татвар төлж түүнийхээ дагуу Хувь хүний орлогын албан татварын тайланг оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлэх үүрэгтэй байдаг.
Ялангуяа та ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах хүсэлтэй бол заавал албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.
Хэн ХХОАТ төлөх ёстой вэ?
ХХОАТ албан татвар төлөгчийг
- Монгол Улсад байнга оршин суугч болон
- Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгч гэж ангилна.
Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч
1. Үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суусан;
2. Албан татвар ногдох орлогын 50 ба түүнээс дээш хувийг Монгол Улсад олсон орлого болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого эзэлж байвал.
! Гадаад улсад томилогдон ажиллаж байгаа Монгол Улсын төрийн албан хаагч нь Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч байна.
Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчид
1. Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон бусад хүмүүсийг
2. Албан татвар төлөгч үргэлжилсэн 12 сарын хугацаанд Монгол Улсад 183 ба түүнээс дээш хоногоор ажиллах нь хөдөлмөрийн гэрээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр нотлогдож байвал уг албан татвар төлөгч Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно.
ХХОАТ ногдох орлого
Хувь хүний орлогын албан татвар бодох
Ямар орлогоос татвар авахтай холбоотойгоор татваруудыг өөр өөрөөр боддог.
Цалингаас ХХОАТ бодох
Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо уг орлогоос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээс ХХОАТ-ын хувь хэмжээг суутгадаг.
Хувь хүний орлогын албан татвар хувь хэмжээ
Жилийн орлого (₮) | Татварын хэмжээ (%) |
0 – 120 сая (сарын 0-10 сая) | 10 хувь |
120 сая – 180 сая (сарын 10-15 сая) | 12 сая төгрөг дээр нэмэх нь 120 сая төгрөгөөс дээш давсан орлогод 15% |
180 сая төгрөгөөс дээш (сарын 15 сая төгрөгөөс дээш) | 21 сая төгрөг дээр нэмэх нь 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20% |
Жишээ нь:
Сарын 15 сая төгрөгийн цалин хөдөлмөрийн хөлсний татвар ногдуулах орлоготой хувь хүнээс дээрх шаталсан хувь хэмжээний дагуу сар бүр 1,750,000 төгрөгийн ХХОАТ-ын татварыг суутгах бөгөөд татварын дундаж хувь хэмжээ нь 11.67% байна.
10 саяын 10% = 1,000,000₮ (10 саяыг нь 10% иар)
5 саяын 15%= 750,000₮ (цалингийн үлдсэн 5 саяыг нь 15% иар тооцно.)
Бусад орлогоос ХХОАТ бодох
Ямар орлого | Хэдэн хувиар? |
үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнгээр | 2 хувиар |
урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр; | 5 хувиар |
төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр. | 40 хувиар |
Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно. | 20 хувиар |
Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно. | 1 хувиар |
ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд | албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээнд; |
хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд а | лбан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээнд |
Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх эзэмшигч албан татвар төлөгчийн тухайн хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй холбоотойгоор олсон хүүгийн орлого, ногдол ашгийн орлогод албан татвар | 5 хувиар |
Холбоотой линк
- Татварын тайлан өгөх хугацаа 2023 он
- Гэрээт нягтлан бодогчийн гэрээний загвар
- Санхүүгийн тайланг энгийнээр тайлбарлая
- Ххоат-ын хөнгөлөлт чөлөөлөлт
.