AYA CORSET BELT даруулган бүс
“МОНГОЛ ХҮНИЙ УР УХААНААР СЭТГЭЛ ШИНГЭЭН УРЛАВ”
Ажиллах цагийн хуваарь
Салбар 1: Да – Бя 10:00 & 19:00 /мягмар, ням амрана/
Салбар 2: Да – Бя 10:00 & 19:00 /лхагва, ням амрана/
Эрүүл мэнд, гоо сайхны “АЯА” даруулган бүс төрсөн түүхийг өнөөдөр та бүхэндээ танилцуулж байна.
Эрүүл мэндийн “АЯА” корсет бүс салоны үүсгэн байгуулагч “Гимнастикийн спортын мастер” Б.Ариунжаргал
Тэрээр анх бэлтгэл сургуулилт хийх үедээ бөөрний доргилтоос үүссэн өвдөлтийг багасгаж, бөөрөө хамгаалах зорилгоор 1998 онд анхны бүсээ өөртөө зориулан зохион бүтээжээ.
Энэхүү зохион бүтээсэн бүсээ уйгагүйгээр хөгжүүлж, хөдөлмөрлөсний эцэст бүс нь бөөрийг хамгаалаад зогсохгүй, нурууг нь ч давхар хамгаалдгийг олж мэдэж, давхар гоо сайханд ч хэрэгтэй бүтээл болсныг ойр орчныхоо хүмүүст хэлснээр тэрхүү сайхан бүтээлээ бусдын биед тохируулан захиалгаар хийдэг болсон байна.
Олон хүмүүс бүснийх нь үр дүнг мэдэрч, түүний бүтээгдэхүүнийг #Эрүүл мэнддээ, #нуруудаа, #гоо сайхандаа зориулан эрэгтэй эмэгтэй хүүхэд хөгшид бүгд хэрэглэдэг болсон түүхтэй.
Түүний бүтээгдэхүүн өдгөө дэлхийн тавцанд гаргахаар хөгжүүлсээр байгаа бөгөөд Түүний уриа үг “Хичээнгүй хүний хүсэл биелдэг ба залхуурч суувал юу ч хүртдэггүй” гэж байнга хэлдэг . Монгол хүн ийм гайхалтай хөдөлмөрч тууштай байгаад түүний хамт олон нь түүнд талархаж, урам зоригоор дүүрэн ажилладаг. Монгол хүний оюун ухаан, сэтгэл зүрх, хүч хөдөлмөр шингэсэн бүтээлийг урлагч хэн бүхэн дэлхийн тавцанд мандах болтугай
AYA CORSET BELT даруулган бүс
Өндөр чанартай, эрүүл мэнд, гоо сайхны эгэл бүтээлийг зөвхөн танд тусгайлан тааруулан урлана.
Эмэгтэй загвар
Өндөр чанартай, эрүүл мэнд, гоо сайхны эгэл бүтээлийг зөвхөн танд тусгайлан тааруулан урлана.
Бусад загвар
Өндөр чанартай, эрүүл мэнд, гоо сайхны эгэл бүтээлийг зөвхөн танд тусгайлан тааруулан урлана.
Танилцуулга
Үндэсний үйлдвэрлэгч “АЯА КОРСЕТ БЕЛТ”даруулган бүсний салон нь 2003 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болсон.
Одоогоор манай бүсийг 4-84 насны эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүс өөрийн биений онцлогт тохируулан захиалан хийлгэж байна.
Аяа даруулган бүс нь таныг гоо сайхан бэлхүүстэй болгохоос гадна эрүүл мэндэд тустай гэдгийг бид зөвлөж байна. Олон жилийн туршлагатай хамт олон бүтээдэг учир та бидэнд найдаж болно.
Хэрэглээ
- Нурууны суулт, чилэлт өвдөлттэй хүмүүст
- Нурууны эмчилгээтэй хүмүүст нурууны бүс
- Бөөрний унжилт доргилттой, бөөрөнд сойлт хэрэгцээтэй хүмүүст
- Гэдэс ходоод сийгдэг даардаг хүмүүст
- Гэдэсний илүүдэл жингээ басгаж галбиржих зорилготой хүмүүст
- Хол замд удаан явдаг тээвэр хийдэг хүмүүст
- Урлаг соёлын ажилтай хүмүүст
- Тамирчид дэглэм барих гэнэтийн хүнд бэртэлээс нуруу бөөрөө хамгаалах зорилготой
- Хүнд зүйл өргөдөг
- Өдрийн туршид сууж болон зогсож ажилладаг хүмүүст
- Бөгтгөр засах зориулалтаар
- Төрсний дараа гэдэс агшаах