Монгол дах галбиржуулах бүсний дэлгүүр
Галбиржуулах бүсний дэлгүүр
“Монгол хүний ур ухаанаар сэтгэл шингээн урлав” уриан доор монголдоо үйл ажиллагаа явуулаад 27 жил бол буй Аяа корсет белт-ийг онцолж байна.
Эрүүл мэндийн “АЯА” корсет бүс салоны үүсгэн байгуулагч “Гимнастикийн спортын мастер” Б.Ариунжаргал
Тэрээр анх бэлтгэл сургуулилт хийх үедээ бөөрний доргилтоос үүссэн өвдөлтийг багасгаж, бөөрөө хамгаалах зорилгоор 1998 онд анхны бүсээ өөртөө зориулан зохион бүтээж байсан.
Энэхүү зохион бүтээсэн бүсээ уйгагүйгээр хөгжүүлж, хөдөлмөрлөсний эцэст бүс нь бөөрийг хамгаалаад зогсохгүй, нурууг нь ч давхар хамгаалдгийг олж мэдэж, давхар гоо сайханд ч хэрэгтэй бүтээл болсныг ойр орчныхоо хүмүүст хэлснээр тэрхүү сайхан бүтээлээ бусдын биед тохируулан захиалгаар хийдэг болсон байна.
Олон хүмүүс бүснийх нь үр дүнг мэдэрч, түүний бүтээгдэхүүнийг #Эрүүл мэнддээ, #нуруундаа, #гоо сайхандаа зориулан эрэгтэй эмэгтэй хүүхэд хөгшид бүгд хэрэглэдэг болсон түүхтэй.
Аяа галбиржуулах бүсний талаарх мэдээлэл
Үндэсний үйлдвэрлэгч “АЯА КОРСЕТ БЕЛТ”даруулган бүсний салон нь 4-84 насны эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүс өөрийн биений онцлогт тохируулан захиалан хийлгэж байна.
Үүнээс гадна үйлчлүүлэгч нартаа илүү хялбар байдлыг бий болгож шууд худалдан авалт хийхэд зориулан монгол хүний биеийн онцлогт таарсан 40-50 төрлийн размерын сонголттойгоор бэлэн загварууд салбар дэлгүүрүүдээр бэлэн худалдаалагдаж байна.
Аяа даруулган бүс нь таныг гоо сайхан бэлхүүстэй болгохоос гадна эрүүл мэндэд тустай гэдгийг бид зөвлөж байна. Олон жилийн туршлагатай хамт олон бүтээдэг учир та бидэнд найдаж болно.
Бүтээгдэхүүний онцлог
- Гар аргаар урласан: Бүх бүтээгдэхүүн нь Монголд гар аргаар хийгддэг бөгөөд хэрэглэгчийн биеийн хэмжээнд тохируулан үйлдвэрлэдэг.
- Материал: Нуруу, бөөрийг хамгаалах зориулалттай, чийг татахгүй материалаар хийгдсэн.
- Захиалгат үйлдвэрлэл: Хэрэглэгчийн биеийн хэмжээг авч, тусгайлан тааруулж хийдэг тул биед илүү эвтэйхэн, үр дүнтэй байдаг.
Галбиржуулах бүсний хэрэглээ
Галбиржуулах бүсийг бүх насныхан хэрэглэж болох бөгөөд онцгойлон дараах асуудал тулгарсан хүсүүсд санал болгодог. Үүнд:
- Нурууны суулт, чилэлт өвдөлттэй хүмүүст
- Нурууны эмчилгээтэй хүмүүст нурууны бүс
- Бөөрний унжилт доргилттой, бөөрөнд сойлт хэрэгцээтэй хүмүүст
- Гэдэс ходоод сийгдэг даардаг хүмүүст
- Гэдэсний илүүдэл жингээ басгаж галбиржих зорилготой хүмүүст
- Хол замд удаан явдаг тээвэр хийдэг хүмүүст
- Урлаг соёлын ажилтай хүмүүст
- Тамирчид дэглэм барих гэнэтийн хүнд бэртэлээс нуруу бөөрөө хамгаалах зорилготой
- Хүнд зүйл өргөдөг
- Өдрийн туршид сууж болон зогсож ажилладаг хүмүүст
- Бөгтгөр засах зориулалтаар
- Төрсний дараа гэдэс агшаах
Салбар дэлгүүрийн мэдээлэл
Аяа корсет белт одоогоор хоёр салбар дэлгүүртэй бөгөөд нэмэлтээр онлайн захиалгын төвийг ажиллуулж хэрэглэгч нартаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна.
Бүтээгдэхүүний төрөл онцлог
“Аяа Корсет” брэнд нь эрүүл мэнд, гоо сайхны зориулалттай олон төрлийн галбиржуулах бүсийг хэрэглэгчдэд санал болгодог. Бүсүүдийн онцлог, төрөл, зориулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх байдлаар хуваарилав:
Галбиржуулагч бүс
- Онцлог: Хэвлийн өөхийг шахаж, галбирыг илүү нарийн харагдуулна.
- Зориулалт: Өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой, хувцасны дотор өмсөхөд үл мэдэгдэнэ.
- Материал: Зөөлөн, амьсгалдаг, хөлрөлт үүсгэхгүй даавуу.
- Өнгө, хэмжээ: Хар өнгө, XS-ээс XL хүртэл хэмжээтэй.
2. Спорт зориулалттай наалттай бүс
- Онцлог: Фитнесс болон дасгал хийх үед хэвлийг чангалж, булчинд дэмжлэг үзүүлнэ.
- Зориулалт: Спорт, хөдөлгөөн ихтэй өдөр тутмын хэрэглээ.
- Материал: Эвтэйхэн суналттай, агаар чөлөөтэй нэвтэрүүлдэг материал.
- Давуу тал: Нурууг хамгаалах дэмжлэгтэй, хөдөлгөөнд саад болохгүй.
3. Нурууны дэмжлэгтэй бүс
- Онцлог: Нуруу, бүсэлхий орчмын зөв байрлалыг дэмжиж, биеийн галбирыг засна.
- Зориулалт: Хүнд зүйл өргөх, суугаа ажил эрхэлдэг хүмүүст тохиромжтой.
- Материал: Нягтрал сайтай, уян хатан материал.
4. Төрсний дараах галбиржуулагч бүс
- Онцлог: Төрсний дараа хэвлий, бэлхүүсний галбирыг хурдан сэргээхэд тусална.
- Зориулалт: Эхийн биед эвтэйхэн, эрүүл ахуйг хангах зориулалттай.
- Материал: Чийг татахгүй, арьсанд зөөлөн, уян материал
- Давуу тал: Хэмжээ тохируулах олон түгжээтэй болон цахилгаантай загвар
5. Тусгай загварын корсет бүс
- Онцлог: Бэлхүүсийг тодотгож, өвөрмөц галбир үүсгэнэ.
- Зориулалт: Онцгой арга хэмжээ, үдэшлэгийн хувцастай хослуулж өмсөхөд тохиромжтой.
- Материал: Чанартай, гоёлын зориулалттай, загварлаг дизайнтай.
Өндөр чанартай, эрүүл мэнд, гоо сайхны эгэл бүтээлийг зөвхөн танд тусгайлан тааруулан урлана.
Галбиржуулагч бүс хэрэглэх зөвлөмж:
- Тохирох хэмжээ сонгох: Хэт бариу эсвэл сул бүс эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болзошгүй.
- Хэрэглэх хугацаа: Өдөрт 6-8 цагаас илүү хугацаагаар зүүхгүй байх.
- Дасгалтай хослуулах: Илүү үр дүнд хүрэхийн тулд дасгал хөдөлгөөн, зөв хооллолттой хослуулан хэрэглэх.
- Эмчийн зөвлөгөө авах: Нуруу, хэвлийн өвчтэй хүмүүс мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсаны дараа хэрэглэх нь зүйтэй
Галбиржуулагч бүс нь биеийн хэлбэрийг сайжруулах, галбирыг тодотгох, эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх зорилгоор ашиглагддаг хэрэгсэл юм. Тиймээс галбиржуулах бүс худалдан авахдаа бүтээгдэхүүний чанар, тохирох хэмжээ, материалын чанар зэрэгт анхаарах нь зүйтэй. Мөн албан ёсны борлуулагчдаас худалдан авснаар хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх эрүүл мэндээ хамгаалах бүрэн боломжтой.
Сонирхолтой нийтлэл