Хөрс бохирдох хэр хор хөнөөлтэй вэ?

Шэйр хийж түгээх

Хөрс бохирдох нь агаарын бохирдлоос илүү хор хөнөөлтэй.

Бид энэхүү сэдвийг төдийлөн онцолж ярьдаггүй. Гэвч энэ сэдэв нь маш чухал бөгөөд хөндөж ярих асуудал ялт ч үгүй мөн билээ. Улаанбаатар хотын хувьд хөрсний бохирдол нь агаарын бохирдлоос давсан тоон үзүүлэлт байдаг.

Яг одоо Монгол улсад үерийн онц ноцтой тохиолдол үүсээд байна. Үерийн усаар дамжиж нүхэн жорлон, бусад хөрсний бүх хорт бодис газрын гадаргад ихээр тархаад байна. Цаашид даруй арга хэмжээ авч Хөрсний бохирдлыг эсрэг арга хэмжээ дор бүрнээ авч ажиллахыг бид зөвлөж байна.

Харин Мэргэжлийн байгууллагад хандаж хөрсний бохирдлын эсрэг үйлчилгээ авах бол 20 жилийн туршлагатай Баяндэмбэрэл Ариутгал компанид хандана уу

ариутгал халдваргүйжүүлэлт

25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –

Бид цэцэг тарихдаа цэвэр, шим тэжээлтэй хөрсөнд суулгадаг ба тэрхүү цэцэг нь эрүүлээр ургаж, томордог. Үүний адил бид эрүүл цэвэр хөрсөн дээр аж төрж байж эрүүл мэндийн хувьд асуудалгүй байх нь ойлгомжтой.

Хөрсний бохирдол нь хэрхэн бидэнд муугаар нөлөөлж хор хөнөөл учруулж байгаа талаар доор дурдлаа.

Тариалангийн бохирдол:

Бохирдож халдварлагдсан хөрсөнд ургасан үр тарианд химийн хортой бодис хуримтлагдаж, хүн, амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. Энэхүү үр тариагаар хийсэн бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх нь аажимдаа хорт хавдар үүсгэх шалтгаан болдог.

Хөрсний шим тэжээлийн алдагдал:

Хөрсний бохирдол нь хөрсний бүтцийг сулруулж, халдварт илүү өртөмтгий болгодог. Шим тэжээлгүй болсон хөрсөнд дээр ургаж буй ургамал нь өөрөөсөө асар их хэмжээний хор ялгаруулдаг ба үүгээр тэжээгдсэн мал, амьтны мах нь хүний биед муу нөлөөтэй байдаг.

Биологийн төрөл зүйлд үзүүлэх нөлөө:

Хөрсний бохирдол нь хөрсөн доор амьдардаг хорхой, шавж, бичил биет зэрэгт хор хөнөөл учруулж тоо хэмжээг бууруулдаг. Хөрсөнд бичил биетний үржил багассанаар байгалийн тэнцвэрт байдал буюу экосистем доголдож хөрсний нөхөн сэргэх үйл явц удаашран зогсдог.

ХӨРСНИЙ АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ КОМПАНИ

Баяндэмбэрэл ХХК Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани

Хөрсний халдваргүйжүүлэлт, хамгаалалт

Газрын доорх усны бохирдол:

Хөрсөн дэх бохирдуулагч бодисууд гүний ус руу нэвчиж, усны эх үүсвэрүүдийг бохирдуулдаг. Энэ нь хорт бодис илүү том газар нутагт хурдтай тархах үндэс суурь болж, ундны усны чанар, усны экосистемд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Мэдээж бохирлогдсон усыг буцалгахгүйгээр уух нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна нэгэнт бохирлогдсон усны эрдэс бодис маш ихээр алдагдсан байдаг.

Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө:

Хөрсний бохирдол нь бохирдсон үр тариагаар дамжин хүний ​​эрүүл мэндэд шууд бусаар нөлөөлөхөөс гадна хүн бохирдсон хөрстэй шууд харьцах үед ч сөргөөр нөлөөлдөг. Бохирдсон хөрсийг залгих, хүрэх нь арьсыг цочроох, амьсгалын замын асуудал, тэр ч байтугай удаан хугацааны эрүүл мэндийн асуудалд хүргэдэг.

Байгаль орчин, хүний ​​эрүүл мэнд, хөдөө аж ахуйн тогтвортой үйл ажиллагааг хамгаалахын тулд хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх нь маш чухал юм.

Ариутгал, Халдваргүйжүүлэлт үйлчилгээ:

Санал болгох компани:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх