Хүүхдийн ханиадыг хурдан эдгээх арга
Хүүхдийн ханиадыг хурдан эдгээх арга
Өвлийн улиралд манай улсад ханиадны дэгдэлт дээд цэгтээ хүрдэг. Иймээс бяцхан үрсийнхээ ханиадыг хурдан эдгээхийн тулд дараах аргуудыг туршиж болно. Гэхдээ хүүхдийн биеийн байдал муудаж, шинж тэмдэг нь удаан үргэлжилбэл эмчид хандах шаардлагатай.
Шингэн сайн уулгах
Таны хүүхдэд ханиадны шинж тэмдэг илэрч эхэлмэгц бүлээн шингэн уур зүйлийг ердийн хэмжээнээс их хэмжээгээр уулгах хэрэгтэй. Ханиадны үед шингэн алдалт их болдог тул хүүхдэд ус, бүлээн цай, хярам, шөл зэргийг тогтмол уулгаж байх нь чухал.
Амьсгалын замыг чигшүүлэх
Хүүхдийнхээ хоолой амыг бүлээн усаар уураар утлага хийж өгөх. (гэхдээ хүүхдийн хоолой амыг түлхээс сэргийлэн бүлээн ус уураар утлагыг хийж өгөөрэй ).
Өрөөний агаарыг тогтмол чийгшүүлэх гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, агаар цэвэршүүлж чийгшүүлэх тоног төхөөрөмж ашиглан хуурай агаарыг зөөлрүүлэх.
Хамрыг тогтмол цэвэрлэж амьсгалах хэсгийг чөлөөлж өгөх
Ханиадны үед хүүхдийн амьсгалах эрхтэн буюу хамар цэвэрхэн амьсгаа авах үед саадгүй байх хэрэгтэй. Иймээс та хүүхдийнхээ хамрыг давстай усны уусмалаар өдөр бүр цэвэрлэж өгөх эсвэл зориулалтын хамар цэвэрлэх уусмалаар тогтмол угааж өгөх хэрэгтэй. Хүүхдийн хамар битүүрсэн үед зориулалтын нус сорогч ашиглан хамрыг цэвэрлэж өгнө.
Хоолойг зөөлрүүлэх
Ханиадны үед бага насны хүүхдүүдийн хоолой их хэмжээгээр хуурайшдаг бөгөөд үүнээс сэргийлэн хүүхдэд зөгийн балтай бүлээн ус өгөх хэрэгтэй(1 наснаас дээш хүүхдэд зөгийн бал өгөх боломжтой).Мөн халуун, хэт хүйтэн хоол хүнс өгөхөөс зайлсхийх хэрэгтэй энэ нь хүүхдийн хоолойг цочирдуулан ханиалгыг улам нэмэх эрсдэлтэй.
Амралт тайван байдал
Хүүхэд сайн унтаж амрах нь дархлааг дэмждэг тул амрах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Оройн 21:00 цагаас өмнө унтуулах, унтсан үед нь ойр орчимд нь тайван байлгаж огцом дуу чимээ гаргахгүй байх.
Хөнгөн шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх
Ханиадны үед хүүхдийн дархлаа сулардаг тул та хүүхдэдээ шим тэжээлтэй шөл, жимс жимсгэнэ, ногооны зутан зэргийг өгөх хэрэгтэй .Хэт хүнд хоолноос зайлсхийх энэ нь шингэлт муу удаан боловсордог тул сөрөг нөлөө үзүүлнэ.
Хүүхдийн дархлааг дэмжих
Ханиад хүрсэн хүүхдэд дархлааг нь дэмжих үднээс С амин дэм агуулсан жимс, жимсгэнэ өгөх эдгээр жимс нь дархлааг дэмжиж өгдөг (жишээ нь, жүрж, нимбэг, алим). Мөн хүүхдэд тохиромжтой амин дэмийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болох талаар эмчээс зөвлөгөө авах.
Уламжлалт аргыг хэрэглэх (эмчийн зөвлөгөөний дагуу)
Халуун цайнд цагаан гаа, нимбэг хийж утлага хийх мөн дархдаа дэмжих давстай усанд хөлийг дүрэх усанд оруулах зэрэг аргуудыг хэрэглэх боломжтой. Адуу болон баавгайн тосыг гарын хуруу хөлийн шуу, ирээн булчин зэрэгт түрхэж, хүүхдийн цээжийг зөөлөн илж массаж хийж болно энэ нь хүүхдийн биед шингэж дархлааг маш сайн дэмжиж өгдөг.
Эмчид хандах
Хүүхдийн ханиад хүндэрч, дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.
- Халуурах (38.5°C-аас дээш).
- Амьсгалахад хэцүү болох.
- Ханиалга хүчтэй үргэлжлэх.
- Унтамхаарайх, уйлагнах
- Нойр хоолондоо муудах хоол идэхгүй байх, хөхөө хөхөхгүй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмч эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай.
Дээр дурьдсан аргуудыг зөв зохистой хэрэглэх нь ханиадыг хурдан эдгээхэд туслах болно
Сонирхолтой нийтлэл