БИЕИЙН ЖИНГЭЭ ХАСАХАД НӨЛӨӨЛӨХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Шэйр хийж түгээх

Жингээ барих эсвэл хасахад хоол хүнс хамгийн чухал байдаг. Мах махан бүтээгдэхүүн гэхээс илүү гурилан хүнснээс илүүтэй татгалзсанаар жин хасаж болдог. Тиймээс нарийн боов, амттан, гурилан бүтээгдэхүүнүүдийн оронд дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл жин хасахад тань илүү туслах болно.

Жингээ хасахад нөлөөлөх хүнс

жин хасах хүнсний бүтээгдэхүүн

Нарийн ногоонууд

Навчит ногоонууд: Үүнд ногоон байцаа, бууцай, броккли гэх мэт ногоонууд юм, Эдгээр нь бага калоритой, ширхэглэг ихтэй тул жингээ хасахад илүү тохиромжтой.

Улаан лооль: Ширхэглэг, антиоксидантаар баялаг, калорийн хэмжээ багатай бүтээгдэхүүний нэг юм.

Жимс, жимсгэнэ

Жимсгэнүүд: олон төрлийн жимс, жимсгэнүүд янжуур, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ голлон чухал үүрэгтэй дээрх жимсгэнүүд витаминаар баялаг, калорийн хэмжээ бага тул жингээ барихад чухал нөлөө үзүүлдэг.

жин хасах хүнсний бүтээгдэхүүн

Уураглаг хүнс

Өөгүй мах болон өндөг: Тахиа, загас, туранхай үхрийн мах тогтмол хэрэглэх нь биеийн тэнцвэртэй байдлыг хадгалахааас гадна булчингийн массыг хадгалахад чухал үүрэгтэй.

Өндөг нь уургаар баялаг тул өглөөний цайнд тогтмол хэрэглэх нь илүү үр дүнтэй ба уургаар баялаг, илчлэг багатай хүнсний бүтээгдэхүүн юм.

жингээ хасахад нөдөөлөлх хүнсний бүтээгдэхүүн

Тослоггүй сүү сүүн бүтээгдэхүүн

Тослоггүй тараг, бяслаг, сүүн бүтээгдэхүүн нь уураг болон кальцаар баялаг байдаг бөгөөд мөн илчлэг багатай тул жингээ хасах болон барихад нэн тохиромжтой хүнсний бүтээгдэхүүний нэг юм.

Үр тариа, буурцагт ургамал

Буурцаг болон сэвэг зарам, ногоон вандуй зэрэг хамрагдана. Дараах бүтээгдэхүүнүүд нь чихэрлэг уураг ихтэй тул цадсан мэдрэмж удаан хугацаанд төрүүлж жин хасахад эерэг нөлөө үзүүлдэг. Мөн бүхэл үрийн талх, овьёос нь илчлэг бага тул хүний биед нэн тустай бүтээгдэхүүний нэг юм.


Самар

Олон төрлийн самарууд байдаг бөгөөд тэр дундаа жингээ хасах болон барих үед илүү тохиромжтой нь Альмонд самар юм. Альмонд самар нь эрүүл өөх тос агуулдгаараа бусад самараас онцгой байдаг. Хүн жингээ хасах үедээ өдөрт 7-8 ширхгийг идэхэд өдөрт авах ёстой өөх тосны хэмжээгээ нөхөж чаддаг



Цэвэр ус

Хангалттай ус уух нь биеийн бодисын солилцоог түргэсгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өдөрт авах ёстой усыг бага багаар шимж уух нь хүний биед эерэг нөлөөг үзүүлдэг тул нэг доор их хэмжээгээр бус бага багаар уухыг зөвлөж байна.


Сонирхолтой нийтлэл


Шэйр хийж түгээх