ЭРҮҮЛЭЭР ЖИНГЭЭ ХАСАХ 6 АРГА

Шэйр хийж түгээх

Илүүдэл жин гэж юу?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь илүүдэл жин ба таргалалт гэдгийг хүний биеийн хэвийн биш өөхний хуримтлал буюу биед илүүдэл өөх хэт хуримтлагдсанаас эрүүл мэндийн байдлыг алдагдуулдаг хэмээн тодорхойлжээ.

Хоолны дэглэм

Шууд хоолны дэглэм барихаас илүү өөрт тохирсон хоолны жор зохиохыг зөвлөж байна. Та өөрийн биед тохирсон хоолны дэглэм зохиоход тус болох өдөрт авах калл-н тооцооллыг танилцуулж байна.

Эмэгтэй: (10 × жин, кг) + (6,5 × өндөр, см) – (5× нас) – 161

Эрэгтэй: (10 × жин, кг) + (6,5 × өндөр, см) – (5 × нас) + 5

Жишээ нь: Миний тооцоолол өндөр 156,  63 кг жинтэй  31 настай эмэгтэй. (10 × 63) + (6.25 × 156) – (5 × 31)- 161 = 1,289калл /өдөрт авах каллорын хэмжээ/

Дасгал хөдөлгөөн

Дасгалыг дор хаяж 5 хоног тасралтгүй багадаа 30 мин орчим хийж байх хэрэгтэй хэрэв тийм ачаалал дааж чадахгүй бол өдөрт 2-3 удаа 10-15 минутаар тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Үнэхээр дасгал хийх хугацаа гарахгүй бол лифт биш шат ашиглах,өдөрт дор хаяж 1км орчим алхах, зэргийг заавал хийгээрэй.

Тогтмол ус уух

Ус уух нь ходоодыг цэвэрлэж биед тэжээллэг бодис амархан шингэх нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн цус болон булчингийн шинэ эсийн төлжилтийг нэмэгдүүлдэг ба эрүүлээр жингээ хаяхад онцгой үүрэг гүйцэтгэх бөгөөд бодисын солилцоог нэмэгдүүлж таны арьсыг толигор болон цэвэр байдлыг удаан хадгална. Тиймээс эрүүлээр жингээ хасах чухал аргын нэг нь усаа тогтмол ууж хэвшье.

Маш сайн амрах

Хүн амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрүүлдэг тооцоолол байдаг. Харин унтахдаа сайн амарч чадаагүй хүний ажлын чадвар муудаж, анхаарал төвлөрүүлэх чадваргүй, эмзэг, цочромтгой, тайван бус цухалдуу, жингийн илүүдэлтэй үүсэх эрсдэл бий болдог.

Сайн амрахын тулд унтлагын өрөөндөө гэрэл багатай байлгах, унтахаас 1-2 цагийн өмнө бүх ухаалаг төхөөрөмжөө тогмол унтрааж байх, унтлагын өрөөний температурыг зохистой түвшинд байлгах, тогтмол унтдаг цагтай болох зэрэг багтахаас гадна

Хамгийн том гол хүчин зүйлсийн нэг нь таны унтах Ор, Матрас, Дэр байдаг. Удаан унтахдаа биш харин хэрхэн гүн нойр авах биеэ амраах нь чухал юм.

Өдөр бүр өтгөнөө гадагшлуулах

Болж өгвөл өдөрт 2 удаа   болохгүй бол өнжөөд нэг удаа тогтсон цагтаа хүндэрч байх хэрэгтэй. Удаан хугацаагаар өтгөн гадагшлахгүй байснаас өтгөн гэдсэнд хатуурч түгжрэх аюултай. Өтгөнөө тогтмол гадагшлуулах нь жингээ барих чухал аргуудын нэг юм.

Өтгөн хатахаас сэргийлэх

  • Өдөрт дор хаяж 8 аяга шингэн уух /ус бол хамгийн шилдэг шингэнд тооцогддог/
  • Жимс ногоо ихээр идэх
  • Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх
  • Амьдралын зөв хэвшилд суралцах

Архи тамхны хэрэглээгээ багсгах

Архи, тамхны хэрэглээ өндөр байх нь жин нэмэх, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх сөрөг талуудтай.

Спирт хүний биед маш амархан шингэдэг, өлөн уувал шууд цэврээрээ биед 20% шимэгддэг бөгөөд хэдэн хоромын дараа согтоодог байна. Архи шимэгдсэн үед хамгийн түрүүнд элэгний эс гэмтэж задардаг.

Тамхи нь татах, зажлах, үнэрлэх зэргээр хэрэглэдэг, мансууруулах нөлөөтэй, хараат байдал үүсгэх чадвартай никотин хэмээх бодис агуулсан ургамал юм. Аливаа хорт зуршил нь хүний биед муугаар нөлөөлөөд зогсохгүй, хувьхүнийхээ үүднээс төгс боловсронгуй хүн болж төлөвшихөд нь саад болж байдаг билээ.

Сонирхолтой мэдээлэл


Шэйр хийж түгээх