ургамлын өвчнөөс хамгаалах фунгицид

Фунгицид гэж юу вэ?

|

Фунгицид гэдэг нь мөөгөнцрийн гаралтай өвчин үүсгэгч бичил биетнүүдийг устгах эсвэл өсөлтийг нь зогсоох зориулалттай хөдөө аж ахуйд өргөн хэрэглэдэг химийн болон биологийн бодис юм. Навчин дээрх толбо, үндэсний ялзрал, ишний мөөгөнцөрт өвчин зэрэг ургамлын халдварт өвчнүүдтэй тэмцэнэ.

фунгицид ургамлын өвчнөөс хамгаалах

Фунгицид нь ургамлыг дараах өвчнүүдээс хамгаалахад туслана.

  • Хар толбо
  • Зэв өвчин
  • Мөөгөнцрийн ялзрал
  • Хөгц
  • Цагаан толбо, навчны цагаан хөгц гэх мэт

Эдгээр ургамлын өвчнүүд нь газар тариаланд дараах байдлаар сөрөг нөлөө үзүүлэх хоруу чанартай.

  • Ургацын бууралт
  • Ургамлын фотосинтезийн үйл ажиллагаа алдагдаж, ургалт зогсож ургац хорогдоно.
  • Зарим тохиолдолд ургац бүрэн сүйддэг (ялангуяа хөгц, ялзралын үед).
  • Чанар муудах
  • Жимс, хүнсний ногоо, үр тарианы гадаад төрх муудна (толбо, ялзрал үүснэ).
  • Хүнсний зориулалтаар хэрэглэх боломжгүй болж, зах зээлд үнээ алддаг.
  • Ургамал суларч, өвчинд өртөмтгий болдог
  • Эдгээр өвчнүүд ургамлын дархлааг сулруулж, бусад вирус, хортон шавьжинд илүү өртөмтгий болгодог.
  • Халдвар хурдан тархах
  • Хөгц, мөөгөнцөр зэрэг нь салхи, ус, шавжаар дамжин маш хурдан тархдаг.
  • Хэрвээ нэг талбайд халдвар авбал ойролцоох бүх талбайд тархах эрсдэлтэй.
  • Эдийн засгийн хохирол
  • Бүхэл бүтэн тариалангийн улирлын хөдөлмөр, хөрөнгө оруулалт үр дүнгүй болно.
  • Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, химийн бодисын зардал ихэсдэг.
  • Тариалангийн эрүүл ахуйн нөхцөл муудна
  • Хэрвээ өвчинтэй ургамлын үлдэгдэл хөрсөнд үлдвэл дараа жилийн тарилтад сөргөөр нөлөөлнө.
  • Хөрсний мөөгөнцөр, халдварт нянгууд хуримтлагддаг.

Фунгицидын төрлүүд:

Системийн фунгицид: Ургамлын эд эс рүү шингэн орж, дотор талаас нь өвчинтэй тэмцдэг. Эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор түлхүү хэрэглэгддэг. Илүү тогтвортой, удаан үйлчилдэг.

Хавирсан фунгицид: зөвхөн гадаргуу дээр нь үйлчилдэг

Контакт (холбогч) фунгицид: Ургамлын гадаргууд наалдан үйлчилдэг. Өвчин үүсгэгч споруудыг гадаргуу дээр нь устгана. Ус, бороонд амархан арилдаг. Урьдчилан сэргийлэх зориулалттай.

ФУНГИЦИД Пропиконазол 300 г/л + Тебуконазол 200 г/л

Манайд худалдаалагдаж буй Пропиконазол 300 г/л + Тебуконазол 200 г/л хосолсон найрлагатай энэ бүтээгдэхүүн нь системийн үйлчлэлтэй фунгицид бөгөөд ургамалд шингэн орж, дотогш нэвчин тархаж, өвчин үүсгэгчийг дотроос нь устгадаг.

фунгицид ТЕБУКОНАЗОЛ

Манайд худалдаалагдаж буй тебуконазол нь системийн үйлчлэлтэй фунгицид бөгөөд ихэнхдээ тусдаа буюу Пропиконазол, Трифлоксистробин зэрэг бодистой хослон хэрэглэдэг. Ургамлын дотор нэвтэрч, бүх эдэд тархан мөөгөнцрийн гаралтай олон төрлийн өвчнүүдийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэгтэй.

Фунгицидын давуу тал:

  • Ургамлын гадаргууд наалдан хурдан шингэнэ
  • Дотроосоо өвчинтэй тэмцэнэ
  • Хамгаалах ба эмчлэх хосолсон үйлчилгээтэй
  • Удаан хугацааны хамгаалалт үзүүлнэ (10–21 хоног орчим)

Фунгицидыг ямар ургамалд хэрэглэдэг вэ?

Улаан буудай, арвай, рапс, наранцэцэг, төмс, чихрийн манжин, усан үзэм, жимс зэрэг олон төрлийн тарималд ашигладаг. Өвчний эхний шинж тэмдэг дөнгөж илэрсэн эхний үе шатанд хэрэглэнэ.

FAO-ийн мэдээлснээр, буудайн ургацанд фунгицид хэрэглэхгүй тохиолдолд мөөгөнцрийн халдварт өвчин нь ургацыг 30 хүртэл хувиар бууруулдаг.

Монгол Улсын ХАА-н туршилт судалгааны төв-ийн туршилтаар зөв сонгосон системийн фунгицид хэрэглэсэн талбайн буудайн ургац 20-28% өссөн дүн гарсан байдаг.

Та тариалалттаа тохирох тунгаар хэрэглэснээр ургацаа дараах байдлаар нэмэгдүүлэх боломжтой.

Ургамлын төрөлУргацын өсөлт (дундаж, %)Тайлбар
Улаан буудай10–35%Навчны зэв, хар толбо, мөөгөнцрийн эсрэг
Арвай8–25%Навчны толбо, мөөгөнцөрт өвчинтэй тэмцэнэ
Төмс15–40%Хар ялзрал, хөгц, толбот өвчнөөс сэргийлнэ
Хүлэмжийн ногоо20–50%Хөгц, мөөгөнцөр, үндэсний ялзрал их тохиолддог
Жимс жимсгэнэ (алим, усан үзэм)10–30%Жимсний толбо, мөөгөнцөр, хөгцөөс сэргийлнэ

Фунгицид зөв хэрэглэвэл:

  • Ургац 10–40% хүртэл өснө.
  • Чанартай ургац хурааж авах боломж нэмэгдэнэ.
  • Ургамлын өвчин, хөгц, ялзралын тархалтыг үр дүнтэй зогсооно.

Ургамал хамгааллын бодис хэрэглэхдээ зөв тунгаар хэрэглэж аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж мөрдөнө үү.

Пестицидтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа

Пестицид хэрэглэх заавар

Үржил шимтэй арвин ургац авахыг хүсвэл бидэнтэй холбогдооройFacebook-ээр холбогдох

Манай Бүтээгдэхүүнүүд

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ургамлын шавьжнаас хамгаалах инсектицид

Инсектицид гэж юу вэ?

Инсектицид гэдэг нь шавьж устгах зориулалттай химийн болон биологийн гаралтай бодисуудыг хэлдэг. Энэхүү нэршил нь латин хэлний “insectum” (шавьж) болон “caedere” (алах, устгах) гэсэн үгнээс гаралтай. Инсектицидуудыг газар тариалан, ой мод, хүнсний агуулах, нийгмийн эрүүл ахуй, амьтны эрүүл мэнд зэрэг олон салбарт шавьжийн хор хөнөөлөөс сэргийлэх, устгах зорилгоор ашигладаг. Инсектицидийн төрөл Манайд худалдаалагдаж буй Лямбда-цигалотрин 5%…

Шэйр хийж түгээх
Феноксапроп-П-Этил + 2,4-Д Эфир гербицид
|

Улаан буудай тариалах, талбайгаа хамгаалах

Феноксапроп-П-Этил + 2,4-Д Эфир нь улаанбуудайн тариалалтад өргөн хэрэглэгддэг хосолмол гербицид юм

Шэйр хийж түгээх
гербицид, инсектицид, фунгицид

БИДНИЙ ТУХАЙ – ECO GREEN PLANET LLC

“Эко Грийн Планэт” ХХК нь 2015 оноос эхлэн газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын болон хөрсний үржил шимийг сайжруулах зориулалтаар ашиглах ургамал хамгааллын бодис, бордоог импортлох, борлуулах, ургамлын гаралтай бараа бүтээгдэхүүнийг хадгалах барилга, байгууламжийг ариутгах халдваргүйжүүлэх, малын тэжээл тариалах болон газар тариалангийн үйлдвэрлэлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ АРИУТГАЛ…

Шэйр хийж түгээх
Ургамал хамгааллын бодис хэрэглэж хог ургамал, ургамлын өвчин, хортон шавьжнаас газар тариалангаа хамгаалж үр ашигаа нэмэгдүүлж, зардалаа бууруулах

Газар тариалангийн талбайгаа хамгаалж, олон жил үржил шимтэй байлгах нь:

ХАА газар тариалангийн талбайгаа хамгаалж, олон жил үржил шимтэй байлгах нь

Шэйр хийж түгээх
Шэйр хийж түгээх