Жининь-Хөх хот аялал

Шинэ жилийн тусгай аялал /12 сарын 29/

Бид 2012 оноос хойш тасралтгүй 10 жил гадаадын аялалыг зохион байгуулж байна.

  • Water world hotel
  • Ялалтын талбай
  • Далайн аквариум
  • Хөх хотын гэрэлт наадам

Үнэ 990’000₮

hoh hot
Улаанбаатар-Жининь-Хөх хот

ХӨХ ХОТОД ШИНЭ ОНОО УГТАЦГААЯ

Ёл Аялал ХХК: Жининь- Хөх хот 5 шөнө 6 өдрийн шинэ жилийн онцгой аялалдаа урьж байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Жининь-Хөх хотруу хайртай гэр бүл, найз нөхөд, байгууллага хамт олноороо аялж, 5 одтой  Water world цогцолборт бууж, алжаал ядаргаагаа тайлах, ая тухтай амрах, жилд ганц л удаа болох “Шинхуа” талбайн гэрлийн наадам, дуу хөгжмийн фистивали болон салют буудалтын дунд хүн бүр тэсэн ядан хүлээх он солигдох агшинг мартагдашгүй тэмдэглэн угтах боломжийг олгож байгаадаа таатай байна.

5 шөнө 6 өдрийн аялал

Шинэ оноо угтах, үдэх баярын цэнгүүн хүлээн авалтанд орж хөгжилдөн цэнгэж Монгол, Хятад дуучдын тоглолт үзүүлбэр үзэн азтанаа шалгаруулан хөгжилдөн цэнгэж гэр бүл ,найз нөхөд , хамт олноороо шинэ жилийн мартагдашгүй гайхалтай үдшийг өнгөрүүлэх боломж та бүхнийг хүлээж байна.

Ажиллах цагийн хуваарь

Да – Ба 09:00 & 20:00 /бямба, ням амрана/


12 сарын 29. Аяллын 1дэхь өдөр

16цагт УБ ТЗамын төв вокзал дээр цугларч

16:30 суудалдаа сууж УБ хотоос хөдөлнө

 12 сарын 30 . Аяллын 2дахь өдөр

Аяллын унаа тосон авч, 2 улсын хил гаалиар нэвтэрнэ.Өдрийн хоол, Жининь хотруу хөдөлнө. Орой нь 5 одтой “Water world”тансаг зэрэглэлийн цогцолблрт байрлана.Оройн хоол (буфет) Халуун рашаан: 33 төрлийн эмчилгээний халуун рашаанд орж, алжаалаа тайлан амарна. Усан парк, кино театраар үйлчлүүлнэ.

12 сарын 31. Аяллын 3дахь өдөр

Өглөөний цайны дараа Ялалтын талбайг үзэж сонирхоод өдрийн хоолны дараа Хөх хотлуу хөдлөнө.Хөх хотын далайн аквариум буюу далайн гүнийг бүрэн мэдрүүлэм маш сонирхолтой баригдсан олон төрлийн далайн амьтан загас , далайн ургамал зэргийг нэг дороос харах боломжтой.ШИНЭ ЖИЛИЙН хүлээн авалт 2024 арга хэмжээ болох ба Хөх хотын Шинхуа талбай 2023- 12- 31 өдрийн 20,00 цагаас 2024 -01- 01 өдрийн 00,30 цаг .Та энэ орой Шинхуа талбайн гэрлийн наадам, дуу хөгжмийн фистивали болон салют буудалтын дунд хүн бүр тэсэн ядан хүлээх он солигдох агшинг мартахдашгүй тэмдэглэн угтах болно.

01 сарын 1 . Аяллын 4дэхь өдөр

Өглөөний цай, чөлөөт өдөр буюу Яболу олон улсын арьсан эдлэлийн дэлгүүр, Викториа олон улсын худалдааны төвөөр шоппинг хийх, шинэ оны 30 % –50 % хямдралтай байх болно. Оройн хоол.

01 сарын 2. Аяллын 5дахь өдөр

Өглөөний цай / дараа нь эрээн хот/ Эрээн хотод чөлөөт цаг , буудалдаа байрлаад, Оройн хоолны дараа амрана.Эрээн замын үүд чиглэлийн автобусанд суугаад хөдөлнө , замын үүдээс вагонд сууна.

01 сарын 4. Аяллын 6дахь өдөр

Өглөө УБ хотод ирснээр бидний аялал өндөрлөх болно.

Аялалд багтах зүйлс

  • Хөтөлбөр заасан унаа
  • Монгол хэлтэй хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, хоол
  • Зочид буудал Бээжин 3 шөнө /1 өрөөнд 2 хүн байрлана /

Багтахгүй зүйлс

  • Хувийн эд зүйлс
  • Замын хүнс
  • Хөтөлбөрт тусгагдсанаас бусад зардал,
  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
Шинэ жилийн тусгай аялал
Жининь-Хөх хот

Зургийн цомог

Энэхүү аялалд бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хайртай шүү.