Хөхний ЭХО гэж юу вэ?
Хөхний эрүүл мэндийг хамгаалах орчин үеийн арга
Хөх нь гарал үүслээрээ хөлсний булчирхайны нэг төрөл юм. Гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны хувьд эмэгтэй нөхөн үржихүйн эрхтэнд хамаардаг. Эмэгтэй хүнд бэлгийн шилжилтийн наснаас эхлэн бэлгийн дааврын нөлөөгөөр хөхний хөгжил түргэснэ.
Шилжилтийн насны төгсгөлд хөхний хөгжил 90% хүртэл хөгжин 150-200гр жинтэй болдог. Жирэмсний үед хөхний булчирхайн хөгжил гүйцэж 800-900гр жинтэй болно. Энэ үеээс эхлэн альвеолд шүүрэл ялгарч эхэлнэ.
Төрсний дараа сүүний үүсэл эрчимжин хөх томорч зарим тохиолдолд 3-5 кг хүрдэг байна. Хөхүүлэхээ болиход хөх жижгэрч өөхөн эд нь холбогч эдээр солигддог байна. Нас ахихын хэрээр хөхний булчирхайлаг эд нь өөхөн эдээр солигддог ялангуяа 40-өөс дээш насанд энэ нь эрчимждэг. Цэвэршсэний дараагаас булчирхайлаг эд нь өөхөн эд бага зэрэг холбогч эдээр бүрэн солигддог байна.
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Хөхний бүтэц анатоми- Үйл ажиллагааны хамгийн бага хэсгийг альвеол гэх ба энэ нь хөхүүл үед томорч сүү боловсруулдаг. Төрсний дараа Хөх нь 10-12 см диаметртэй.150-200 альвеол нийлж дольк үүсгэнэ. 30-80 дольк нийлж, доль үүсгэнэ. Нэг хөхөнд 15-20 доль байна. Эдгээрийн гадагшлуулах цорго нь хөхний товчинд ирж нээгдэнэ. Эдгээрээс гадна хөхний бүтцэд холбогч эд, өөхний эд орно.
Хөхний эхо буюу хэт авиан шинжилгээ гэж юу вэ?
Хөхний эхо буюу хэт авиан шинжилгээ нь өндөр давтамжит дууны долгион ашиглан хөхний дотоод бүтэц, түүнд гарсан өөрчлөлтийг илрүүлэх зорилготой шинжилгээ юм. Хөхний эхо буюу хэт авиа нь аюулгүй, цацраг туяа хэрэглэдэггүй бөгөөд арьс болон салст бүрхүүлийг гэмтээдэггүй, өвдөлт зовиур мэдрэгдэхгүй шинжилгээ юм.
Хөхний эхо нь маммографи буюу хөхний рентген шинжилгээнд тодорхойлоход төвөгтэй байдаг шингэн агуулсан уйланхай болон хатуу масс хоорондын ялгааг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Хөхний эхо шинжилгээний заалт
- 20-39 насны эмэгтэйчүүд 3 жил тутамд +40 насны эмэгтэйчүүд жил тутам хөхний хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор
- Хөх хавдах, улайх, өвдөх
- Хөхөнд бэрсүү тэмтрэгдэх
- Хөхний хэлбэр хэмжээ өөрчлөгдөх
- Хөхний арьс дотогш татагдаж, хонхойх
- Хөхний толгойноос эмгэг шингэн зүйл гарах
- Хөхний товч татагдаж хонхойх
- Хөхний товч шархлах
- Хөхний хавдрын удамшлын өгүүлэмжтэй
- Суганд үүсгэвэр тэмтрэгдэх
- Суганы булчирхай томрох
- Суулгацыг шалгах
- Хөхний булчирхайлаг эд ихтэй залуу эмэгтэйчүүд /төрөөгүй/
- Маммографи хийлгэх боломжгүй жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Хөхний эхоны давуу тал
- Нас харгалзахгүй
- Хүйс харгалзахгүй
- Туяаны ачаалалгүй
- Хөхүүл, жирэмсэн
- Өвдөлтгүй
- Богино хугацаанд давтамжтай олон
- Өртөг бага
- Түгээмэл боломжтой ашиглагдах
- Шинжилгээнд ороход ямар нэг бэлтгэл шаардлагагүй.
Хөхний эмгэгүүдээс дурьдвал:
- Хөхний архаг өвдөлт
- Хөхний үрэвсэл, мастит- Хөхний зөөлөн эд, сүүний булчирхайлаг эдийг хамарсан идээт үрэвсэл бөгөөд анхан төрөгч эмэгтэйчүүдэд элбэг тохиолдоно.
- Хөхний хоргүй үүсгэвэр- Хөхний уйланхай, Фиброаденома, Фиброцистик өөрчлөлт, буглаа, өөхөн эдийн үхжил, хамартома, галактоцеле гэх мэт
- Хөхний хортой хавдар

Хөхний эмгэгийн оношилгоо: Гурвалсан аргаар оношилно.
- Хөхний бодит үзлэг (хөхний эхо оношилгоо орно)
- Маммографи (хөхний рентген зураг)
- Хөхний эдээс эдийн шинжилгээ авах
✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Хөхний эрүүл мэндийг хамгаалах орчин үеийн арга болон хөхний хорт хавдрын талаарх мэдээлэл
Хөхний булчирхайн цорго ба хэлтэнцрийн хучуур эдээс гаралтай хорт хавдрыг хөхний хавдар гэнэ. ДЭМБ-ын судалгаагаар хөхний өмөн нь эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог хавдар бөгөөд жил бүр 2.3 сая эмэгтэйчүүд шинээр оношлогдож байна. Монгол улсад ХСҮТ-д 2022 оны статистик мэдээгээр хөхний өмөнгийн тархалт нийт хорт хавдрын 4-т орсон бөгөөд, 100,000 эмэгтэй тутмын 11.3%-д тохиолдож 4% нь нас барж байна. 2023 онд 343 хөхний хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсэд удамшил, анх жирэмсэлсэн нас эрт байх, эрт насанд биений юм ирэх, жирэмслэлт, төрөлтийн тоо цөөн байх, архи тамхины хэрэглээ өндөр байх зэрэг нь хамаарна. Мөнх өмнө нь хөхний, өндгөвчний, умайн хорт хавдраар өвдөж байсан бол эрсдэл нэмэгддэг.
Өөрөө хянах боломжгүй эрсдэлт хүчин зүйлс болон шалтгаан:
- эмэгтэй хүйс
- нас /нас ахих тусам эрсдэл нэмэгддэг/
- Удамшил, ген
- Биений юмны мөчлөг ба цэвэршилт /биений юм 12 наснаас өмнө эрт ирэх, 55 наснаас хойш хожуу цэвэрших/
- Жирэмсэн байхдаа үр зулбахаас сэргийлж дааврын эм хэрэглэх
- Цээж орчимдоо туяа эмчилгээ хийлгэж байсан
- Өөрөө хянах боломжтой эрсдэлт хүчин зүйлс:
- Дасгал хөдөлгөөн /Долоо хоногт 1.25-2.5 цаг алхахад эрсдлтйг 18 хувиар бууруулдаг/
- Хорт зуршлын хэрэглээгүй байх
- Химийн гаралтай янз бүрийн хоол хүнс, амьдралын буруу хэв маяг
20-39 насны эмэгтэйчүүд 3 жил тутамд + 40-с дээш насны эмэгтэйчүүд жил тутам хөхний хавдраас урьдчилан сэргийлж эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Сарын тэмдэг дууссанаас хойш долоо хоногийн дараа эсвэл цэвэршсэн бол сарын аль нэг өдрийн сонгон хөхөө тогтмол шалгаж байх хэрэгтэй. Хөхний хэмжээ, бүтэц, өнгө өөрчлөгдөж байгаа эсэхийг ажиглах
Дээрх зөвлөгөө мэдээлэл нийтэлсэн АМАР МЭНД ОРШИХУЙ ЭМНЭЛГИЙН ИХ ЭМЧ