Шинэ оноо угтах, үдэх баярын цэнгүүн хүлээн авалтанд орж хөгжилдөн цэнгэж Монгол, Хятад дуучдын тоглолт үзүүлбэр үзэн азтанаа шалгаруулан хөгжилдөн цэнгэж гэр бүл ,найз нөхөд , хамт олноороо шинэ жилийн мартагдашгүй гайхалтай үдшийг өнгөрүүлэх боломж та бүхнийг хүлээж байна.

Манжуур Аялал 7 шөнө 8 өдөр

Аялалын маршрут : Улаанбаатар хот- Сансар худалдааны төв – Налайх- Эрдэнэ сум- Баяндэлгэр сум- Багануур дүүрэг Цэнхэр мандал сум, Жаргалтхаан, Өлзийт хороо-Мөрөн, Чингис хот, Түмэн цогт, Хөлөнбуйр-Булган Чойбалсан – Чойбалсан сум – Хавиргын боомт БНХАУ-н Ар хашаат боомт- Алтан эмээл суурин Дашмаг гацаа – Бүрдэн сум -Манжуур хот гэсэн чиглэлээр нийт 2100 км зам аялах болно.

Манжуур хотын аялал

  • Манжуур толгой
  • Шөнийн Манжуур хот
  • Халуун рашаан Саун
  • Оройн шоу үзүүлбэр
  • ӨМӨЗО-ны дуучид уран бүтээлээ өргөх болно
  • 5 одтой буудал
  • Арслан Зааны музей
  • Нүүрсэн музей
  • Орос хятад охид залуусын үзүүлбэр

680’000

Гайхамшигт Манжуур хотын аялалд урьж байна

Манжуур Аялал

Манжуур Аялал 7 шөнө 8 өдөр

1 дэхь өдөр 12/27

УБ- Налайх-Багануур- Хэнтий-Дорнод аймаг 12сар сарын 27ны өдөр багтсан хөтөлбөрийн дагуу заасан газарт цагтаа цугларан автобусандаа суун аялалдаа гарна.

2 дахь өдөр – 12/28

(Пүрэв гараг) 08:00 цагт хилийн боомтын ажил эхэлэхэд 2 улсын хилээр гарч Манжуур хотын зүг хөдөлнө Манжуур хотод очоод 4 одтой зочид буудалд хуваарийн дагуу бууж алжаалаа тайлж хэсэг амраад хөтчийн зарласан цагт эргэн цугларч сонголтын хоолондоо орно/ төрөл бүрийн салат зууш, амтат хоол, мах ногоо, амьтны гаралтай бүтээгдэхүүний цуглуулга амттан архи пиво дарс ундаа жүүс бүгд үнэгүй өөрийн дуртай хоолоо сонгон шарж, чанаж идэж ууна/

Хоолны дараа Манжуур хотын шөнийн аялалд гарч, Wanda Plaza Хятадын брэндийн их дэлгүүрт саатах болно. дэлхийн гиннесийн номд 2016 онд орсон Матрешка цогцолбортой танилцан, мини улаан талбайд дурсгалын зураг авахуулна. Энэхүү цогцолбор нь хүүхдийн тоглоомын төв цэцэрлэгт хүрээлэн , цирк, зочид буудал зэрэг үзвэртэй. Шөнийн Манжуурын аялалаар Хиймэл нууранд очиж сонирхон дурсгалын зураг авахуулаад буцаж буудалдаа ирж амрана.

3 дахь өдөр – 12/29

Манжуур хот. Өглөөний цайгаа уусны дараа Хайлаар хот руу явна/200км/ Хайлаар хотод очин төв талбай , музей үзэн, зах дэлгүүрээр шоппинг хийгээд буудалдаа ирж амарна.

4дахь өдөр – 12/30

Хайлаар хотод өглөөний цай. зочид буудлаа хүлээлгэн өгч Манжуур хотын зүг хөдөлнө. Манжуур хотдоо ирэн оройн хоолондоо ороод амарна. / Хятад үндэсний хоол Бээжин нугас/

5 дахь өдөр – 12/31

  • Өглөөний цайгаа уусны дараа Манжуур хотын өдрийн тойрон аялал. Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн энэ нь том жижиг 88 баримал бүхий цэцэрлэгт хүрээлэн , нуурын зэгс хулсан дундах усны шувууд орд бүхий баримал усан оргилуур, бартаат замын аяллын хэсэг кремль, кремлийн цаг зэрэг бүтээн байгуулалтын гоёмсог үзмэрүүдийг үзэх болно.
  • Манжуур толгод, хуримын ордон бүхий цогцолбор газар очиж Манжуур хотыг бүхэлд нь тольдон харж ОХУ- Хятад 2 улсын хилийн зурвас бүхий газрыг харж дурсгалын зураг авахуулна. ☆Манжуур хот дахь үндэсний музей үзэх Тус музейд Хөлөнбуйрын уурхайн хөгжил цэцэглэлтийн түүх Уурхайн олборлолтын үед олдсон арслан зааны араг яс. ӨМӨЗО- ны ан амьтан шувуудын чихмэл бүхий үзмэрүүд Барга үндэстний амьдралын түүх, Манжуур хотын түүх зэрэг баялаг үзвэртэй.
  • Өдрийн хоол /аялагч өөрсдийн мөнгө / Хоолны дараа зарим нэг зах дэлгүүр зааж өгнө. Оройноос өмнө буудалдаа ирж оройн цэнгүүний үйл ажиллагаандаа биеэ бэлдэнэ.
  • Оройн хоол: Шинэ оноо угтах үдэх баярын цэнгүүн хүлээн авалтанд орж хөгжилдөн цэнгэж Монгол, Хятад дуучдын тоглолт үзүүлбэр үзэн азтанаа шалгаруулан хөгжилдөн цэнгэж оройг өнгөрүүлнэ. /03 цаг хүртэл/

6 дахь өдөр 2024/01/01

өглөө цай. /буфет/ Амралт /Саунд суун алжаалаа тайлж амраарай./ Үдээс хойш зах дэлгүүрээр шоппинг хийгээд ачаа тээшээ бэлтгэнэ. оройн хоол.

7 дахь өдөр 2024/01/02

өглөөний цай. зочид буудлаа хүлээлгэн өгч автобусандаа суун ар хашаат дахь хилийн боомтын зүг хөдөлнө Улсын хил гарч Дорнод аймагт хооллоно /өөрсдөө/ УБ хотод шөнийн……цагт ирж аялал өндөрлөнө.

Аялалын урт

2100+км

Хэзээ:

2023.12.27

Үнэ:

₮680’000
shuniin manjuur

Ажиллах цагийн хуваарь

Да – Ба 09:00 & 20:00 /бямба, ням амрана/


Аялалд багтах зүйлс

  • Бүх замын зардал
  • Гадаад аялагчийн даатгал
  • Өглөө Оройн хоол
  • Монгол хэлтэй хөчөт
  • Зочид буудлын төлбөр
  • 4, 5 одтой буудал төлбөр

Багтахгүй зүйлс

  • Хувийн эд зүйлс
  • Замын хүнс
  • Хөтөлбөрт тусгагдсанаас бусад зардал,

Зургийн цомог

Энэхүү аялалд бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хайртай шүү.

  
Манжуур Аялал 5 өдөр 5 шөнө

Манжуур хотын аялал

Бид 2012 оноос хойш тасралтгүй 10 жил гадаадын аялалыг зохион байгуулж байна.

  • Манжуур толгой
  • Шөнийн Манжуур хот
  • Халуун рашаан Саун
  • Оройн шоу үзүүлбэр
  • 5 одтой буудал
  • Арслан Зааны музей
  • Нүүрсэн музей
  • Орос хятад охид залуусын үзүүлбэр

₮680 ‘000