НУРУУНЫ ХУГАРАЛ ЭМГЭГ

Шэйр хийж түгээх

Хүмүүсийн дунд их хэмжээгээр тохиолддог ясны сийрэгжилт болон гадны хүчтэй нөлөөнөөс үүдэн нуруу хэвийн байдалаасаа намассан байдалаар өөрчлөгдөхийг хугарах эмгэг гэнэ.

Хэрвээ та ясны сийрэгжилттэй бол бөгсөөрөө үл ялиг суухад эсвэл хөнгөн бэртэхэд л яс дарагдаж хугарал үүсдэг. Ялангуяа өвлийн улиралд биеийн уян хатан байдал алдагдаж хальтирч унах, өндрөөс унаж бэртэх зэргээс нурууны дарагдсан хугарал үүсэх хувь нэмэгддэг.

нурууны хугарал

Илрэх шинж тэмдэг

Биеэ хөдөлгөх биеийн байрлалаа өөрчлөхөд таны биед хүчтэй өвдөлт мэдрэгдэнэ.

  • Аажмаар нурууны яс үйрэх үед өвдөлт нэг их мэдэгддэггүй боловч гэнэт хугарахад маш их өвдөнө.
  • Цээж, хэвлий, бөгсөнд өвчин орох юмуу булчинд байнга өвчин орно.
  • Ханиаж, найтаахад зовиур нэмэгдэнэ.

Шалтгаан

Ясны сийрэгжилт, ясны хэврэгшил, гадны хүчин зүйл гол шалтгаан нь болдог.

Ясны сийрэгжилттэй хүн ханиах, хальтарч унах гэх мэт хөнгөн бэртэлээс хүртэл нурууны яс шалчийж суудаг. Ясны сийрэгжилтээс үүдэлтэй дарагдсан хугаралтай өвчтөний 80-иад хувь нь эмэгтэйчүүд байдаг. Энэ эмгэгээр 70-80 насныхан өвдөх магадлал өндөртэй байдаг. Мөн 50-иас дээш насныханы нуруу намсах гол шалтгаан нь болдог.

нурууны хугарал

Эмчилгээ

Оношлох арга : Яс сийрэгжилт шинжилгээ, X-ray, CT, MRI дүрс оношлогоо хийлгүүлнэ

нурууны хугарал

Мэс заслын бус эмчилгээ

Аяндаа эдгэрэх тохиолдол байдаг ч маш удаан хугацаа зарцуулагдана.

  • Аюулгүйн дэглэм сахих
  • Эмийн эмчилгээ
  • Тариан эмчилгээ
  • Чиг тавих

Сонирхолтой нийтлэл


Шэйр хийж түгээх