Цээнийн баглаа, 2019 он
1,500,000.00₮
- Нэр: Цээнийн баглаа
- Зураач: Нацагдоржийн МӨНХЗАЯА
- Он: 2019 он
- Материал: Зотон, тос
- Хэмжээ: 70х40см
Дэлгэрэнгүй мэдээлэл
Зураачийн тухай: Нацагдоржийн МӨНХЗАЯА (1979 он, Улаанбаатар хот) нь зураач, хувцасны загвар зохион бүтээгч мэргэжилтэй.
- Хөгжим бүжгийн дунд сургуульд төгөлдөр хуурч Н. Ганчимэг багшийн удирдлага дор (1987-1990),
- Эрдэнэт хотын 5-р арван жилийн сургууль Л. Ганболд багшийн уран зургийн урланд (1990-1996 ),
- ДУДэС-ийн Л. Ганболд багшийн уран зургийн урланд (1997-1999), Урлах Эрдмийн дээд сургуулийн Хувцасны дизайн зохион бүтээлтийн ангийг Э.Энхчимэг багшийн урланд суралцаж (2006-2008) тус тус суралцаж бакалавр зэрэгтэй төгссөн.
- Мөн 2012 онд СУИС-д Г. Лхагвасүрэн багшийн магистрийн урланд суралцсан.Энэ хугацаанд Мөнхзаяа нь Энграм сургалтын төвд сургалт зохицуулагч
- (2003-2004), МҮОНТВ-ийн Хүүхэлдэйн киноны “Соно” студид туслах зураачаар
- (2005-2006), БНХАУ-н ӨМӨЗО-ны Хөх хотод өөрийн урланг нээж, уран зургийн дугуйлан (2009-2012),
- “Про-Арт” ХХК-д гүйцэтгэх захирал ( 2012- 2019), одоогоор Оросын Шинжлэх ухаан Соёлын төвтэй хамтран Zazama’s studio уран зургийн дугуйланг нээн ажиллуулж байгаа ба 2019 оноос хойш чөлөөт уран бүтээлчээр уран бүтээлээ хийж байна.
Үзэсгэлэн:
- “Уралдаан” бүтээлээр МУЭ-ийн эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд (2013),
- “Отгонтэнгэр” болон “Цээнэ” бүтээлүүдээр МУЭ-ийн эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд (2014),
- “Jazz man” бүтээлээр МУЭ-ийн эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн (2016),
- “Их хаан” болон “Цэцэгс” бүтээлүүдээр МУЭ-ийн эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн (2018),
- Улаанбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн наадамд “Хилэн” “Шүүлт” “Эх” бүтээлүүдээр хамтарсан үзэсгэлэн,
- Төв аймгийн Заамар суманд Уран зургийн галерей байгуулах төсөл хөтөлбөрт “Цайдам нуур” бүтээлээр хамтарсан үзэсгэлэн (2018),
- Цайдам нуур” болон “Цээнэ” бүтээлүүдээр МУЭ-ийн эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн (2019),
- “Өмнийн сайхан говь 2019″ төсөл хөтөлбөрт ” Улаанцав” болон ” Ёлын ам” бүтээлээр хамтарсан үзэсгэлэн (2019),
- ӨМӨЗО-ны Алашаа аймагт зохион байгуулагдсан “Алтан тоорой – 2019” олон улсын үзэсгэлэн (2019)
- “Өв соёл 2020” төсөл хөтөлбөрт “Улаан хад” бүтээлээр хамтарсан үзэсгэлэн (2020),
- “Монгол арт роүд 2021” төсөлд “Зоргол хайрхан” бүтээлээр тус тус оролцож байсан өсөж яваа залуу уран бүтээлчдийн нэг юм.
Reviews
There are no reviews yet.