Байгууллагын “САНХҮҮГИЙН ЭРСДЭЛ”-ийг бууруулах нь
“Эрхэм Түнш Консалтинг” энэ удаагийн нийтлэлдээ “Байгууллагын “САНХҮҮГИЙН ЭРСДЭЛ”-ийг бууруулах нь” талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Байгууллага үндсэн үйл ажиллагааны орлогоороо зардлаа санхүүжүүлж чадахгүй болох процессыг санхүүгийн эрсдэл гэнэ.
Санхүүгийн эрсдэл хэрхэн бий болдог вэ?
Байгууллагын бизнесийн үйл ажиллагаа хэвийн бус үргэлжлэх үед санхүүгийн эрсдэл бий болдог. Тухайлбал:
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар муудах, эсвэл цаг үеэсээ хоцрогдох.
- Маркетингийн оновчгүй бодлого явуулах.
- Гэнэтийн болзошгүй эрсдлүүд бий болох /Гал, ус, хулгай, татвар, бусдыг хохироох/
- Үйл ажиллагааны болон санхүүгийн дотоод хяналт алдагдах
- Буруу зүйлд хөрөнгө оруулалт хийх
- Эдийн засгийн хямрал/Инфляци
Санхүүгийн эрсдэл юугаар илэрдэг вэ?
Байгууллагын санхүүгийн тайлангаас санхүүгийн эрсдлийг харж болно. Тухайлбал:
Баланснаас харвал:
Нийт хөрөнгөнд эзэлж байгаа өр төлбөрийн хувь нэмэгдэх. Нийт өр төлбөр/Нийт хөрөнгө
Орлогын тайлангаас харвал:
Байгууллагын үндсэн үйл ажиллагааны зардал нь борлуулалтын орлогоосоо давах үед алдагдал бий болдог. Алдагдалтай ажиллаж байвал санхүүгийн эрсдэлд орсоны дохио.
Орлого<Зардал
Мөнгөн гүйлгээний тайлангаас харвал:
Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ нь хасах тэмдэгтэй гарах.
Мөнгөний эцсийн үлдэгдэл илт буурах
Иймд боломжтой бол санхүүгийн тайланг улирал бүр биш, сар бүр гаргах хэрэгтэй. Энэ нь санхүүгийн эрсдлийг эрт оношлох боломж юм. Эрсдлийг эрт мэдэрсэн тохиолдолд хүндрэлээс гарах гарц олдоно. Хожуу мэдрэх тусам хүндрэлтэй нүүр тулах магадлал өндөрсөнө.
Эрсдлийг хэрхэн удирдах вэ?
Санхүүгийн эрсдлийг удирдах доорх арга замууд байж болно. Үүнд:
- Эрсдлээс сэргийлэх
- Эрсдлийг бууруулах
- Эрсдлийг шилжүүлэх
1. Эрсдлээс сэргийлэх: Эрсдэлтэй алхам хийхгүй байх нь эрсдлээс сэргийлэх арга зам юм. Жишээ нь:
- Эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй бай,
- Аюулгүйн ажиллагааг байнга дагаж мөрд,
- Татварын шалгалтанд бэлэн бай,
- Бусад
Хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээтэй бай, зөв маркетингийн бодлоготой бай, дотоод хяналтаа илүү сайжруул, гэнэтийн эрсдэлд орохгүйн тулд аюулгүй ажиллагааны журамтай бай гэх мэт. Гэтэл эдгээр бүх зүйл OK байхад борлуулалт муудаад байвал хямрал болсоны дохио.
Өнөөгийн нөхцөлд эдийн засгийн хямрал бүх бизнест сөргөөр нөлөөлж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар муу байгааг бүгд мэдэж байгаа. Энэ үед тансаг хэрэглээтэй, үнэтэй бүтээгдэхүүн сурталчилах бус хүмүүст хэмнэлт бий болгох зөв бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Жишээ нь: Та тайлан тооцоогоо хүнээр хийлгэж байхаар өөрөө хийгээд сурчихвал танд хэмнэлт бий болно, дээрээс нь таны санхүүгийн мэдлэг сайжирна. Эсвэл татварын зөвлөх үйлчилгээний байгу@уллагаар хийлгэвэл татварын эрсдэл байхгүй болно гэх мэт…
2. Эрсдлийг бууруулах:
Урьдчилан сэргийлэх боломжгүй эрсдэл тохиолдсон үед эрсдлийг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Борлуулалт унах нь нэгэнт тодорхой болсон нөхцөлд зардлын хэмнэлт бий болгож алдагдалтай ажиллах эрсдлийг бууруулах хэрэгтэй. Үүнд: Цомхтгол хийх, баяр ёслолоо багасгах, ашиггүй салбараа татан буулгах, өөрөө тайлангаа гаргах, санхүүгийн дотоод хяналтаа сайжруулах гэх мэт. Энэ мэт зардлаа бууруулах арга хэмжээ авсанаар бусдаас зээл авахгүй байх боломж бий болно.
3. Эрсдлийг шилжүүлэх:
Энэ бол хамгийн сүүлийн арга хэмжээ. Бизнес эрхлэх нь алдагдалтай байна, энэ нь урт удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна гэж үзвэл /алдагдалд орж бусдаас зээл аваагүй дээрээ/ бизнесээ зогсоох шаардлагатай. Энэ үед эдийн засаг сэргэсэн үед бизнесээ явуулна гэж тооцоод бизнесийн болон санхүүгийн мэдлэгээ сайжруулах шаардлагатай.
Холбоотой линк
- Татварын тайлан өгөх хугацаа 2023 он
- Гэрээт нягтлан бодогчийн гэрээний загвар
- Санхүүгийн тайланг энгийнээр тайлбарлая
- Ххоат-ын хөнгөлөлт чөлөөлөлт
.