Төрсний дараах жингээ аажмаар хасах зөвлөгөө
Тиймээс та бүхэндээ дараах 5 зөвлөгөөг хүргэж байна.
1. Зөв хооллолт
- Тэнцвэртэй хооллолт-Жимс, ногоо, бүхэл үр, уураглаг хүнсийг өдөр тутамдаа сонгон хэрэглэх . Мөн шингэц сайтай, шим тэжээлтэй хоол хүнсийг түлхүү хэрэглэх.
- Бага багаар, ойр ойрхон идэх-Их хэмжээгээр нэг дор идэхээс зайлсхийж, өдрийн турш бага багаар хооллоорой.
- Ус их уух– Хүүхэдээ харах их ажлын хажуугаар ээж та өдөрт дор хаяж 8-10 аяга ус заавал уух хэрэгтэй ус уух нь биеийн шингэний тэнцвэрийг хадгалж, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна.
2. Дасгал хөдөлгөөн
- Хөнгөн дасгал хийх– Алхах, сунгалт хийх зэрэг хөнгөн дасгалуудыг эхэлж хийгээрэй. Төрсний дараах 6-8 долоо хоногийн дараа хүнд дасгал хийхийг эмч зөвлөдөг шүү ээжүүдээ.
- Кардио дасгал-Зүрхний хэмнэлийг нэмэгдүүлэх алхалт, дугуй унах зэрэг дасгалуудыг багаар хийж болно.
- Хүчний дасгал-Булчингаа чангаруулах хөнгөхөн жингээр өргөх, багшын зөвлөмжийн дагуу суулт хийх зэрэг дасгалуудыг хийгээрэй.
3. Амралт ба стресс тайлах
- Сайн унтах– Хангалттай нойр авах нь жингээ хасахад маш чухал. Хүүхдээ унтсан үед өөрөө ч бас амрахыг хичээгээрэй.
- Стрессээс зайлсхийх-Стрессийг бууруулах арга замуудыг олох. Иогоор хичээллэх, бясалгал хийх, амралтын цаг гаргах нь чухал.
4.Хөхөөр хооллох /Боломжтой бол/
Хөхөөр хооллох-Хөхөөр хооллох нь калори шатааж, жингээ хасахад туслах болно. Өдөрт ойролцоогоор 500 калори шатаадаг.
5. Мэргэжлийн зөвлөгөө авах
- Эмчтэй зөвлөх-Таны эрүүл мэнд, биеийн байдалд тохирсон зөвлөгөө авах.
- Хоол зүйчтэй уулзах-Таны хэрэгцээнд тохирсон хоолны төлөвлөгөө гаргаж өгөх мэргэжилтэнтэй зөвлөлдөх.
Жингээ аажмаар хасах нь эрүүл бөгөөд удаан хугацааны туршид үр дүнтэй байх магадлалтай тул тэвчээртэй байж, аажмаар алхам алхмаар урагшлахыг хичээгээрэй ээжүүдээ хэт их ачаалал авах, их дасгал хөдөлгөөн хийх нь таныг ядрааж улам эрч хүчгүй болгох магадлалтай тул битгий өөрийг хүчлээрэй.
Бяцхан үр тань өсөж том болох тусам танд өөртөө зарцуулах цаг ихсэх тул бүү яараарай ээжүүдээ.
Сонирхолтой нийтлэл