Д витамины талаарх бүх мэдээллийг нэг дороос
Орчин үеийн анагаахын шинжлэх ухаан Д витамины эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлыг олон талаар судалсаар байна. Үүний үр дүнд Д витамин нь хүний эрүүл мэндэд бидний төсөөлснөөс ч олон эерэг нөлөө үзүүлдгийг эрдэмтэд судалж тогтоожээ.
Тухайлбал өмнө нь Д аминдэмийг зөвхөн бага насны хүүхдийн рахитын үед хэрэглэдэг гэсэн ойлголт байсан бол өнөө цагт цус харвалт, зүрхний шигдээс, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэр ч байтугай хавдрын эсрэг өндөр үр дүн үзүүлдэг аж. Үүний гол шалтгаан нь Д витамин нь хүний дархлааны залгиур эсүүдийг дэмжиж, халдварт өвчлөлүүдийн үед өвчин үүсгэгчдийг устгахад оролцдог.
Хэдийгээр Д витамин бидний амьдарч буй орчин, хоол хүнсэнд тодорхой хэмжээнд агуулагддаг ч шаардлагатай хэмжээнд хүртэл авах бараг л боломжгүй юм.
Сонирхуулбал: 1 наснаас эхлэн хүүхэд болон насанд хүрэгчид өдөрт 10 микро грамм Д витамин шаардлагатай байдаг. Үүнд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, Д витамины дутагдалд орох эрсдэлтэй хүмүүс орно. 1 нас хүртэлх хүүхдэд өдөрт 8.5-10 микро грамм Д витамин шаардлагатай байдаг.
Микро грамм нь миллиграммаас (мг) 1000 дахин бага. Микро грамм гэдэг үгийг заримдаа Грекийн μ тэмдэгтэй, дараа нь g (μg) үсгээр бичдэг. Заримдаа Д аминдэмийн хэмжээг олон улсын нэгжээр (IU) илэрхийлдэг. 1 микро грамм витамин D нь 40 IU-тэй тэнцэнэ. Тэгэхээр 10 микро грамм Д витамин нь 400 IU-тэй тэнцэнэ.
Хүн бие арьсаараа дамжуулан нарнаас Д витаминыг авч болох ч бидний амьдралын хэв маяг /орон сууц, нарнаас хамгаалах тос гэх мэт/, газар зүйн байршил зэрэг нь шаардлагатай хэмжээнд авахад саад учруулдаг. Дээрх шалтгаануудын улмаас Монгол Улсын хүн амын ихэнх нь буюу ойролцоогоор 10 хүн тутмын 9 нь Д витамины дутагдалтай байдгийг судлаачид тогтоосон байна. Иймээс Д витаминыг нэмэлтээр хэрэглэх зайлшгүй шаардлагатай юм.
Д ВИТАМИНЫГ НЭМЭЛТЭЭР ХЭРЭГЛЭХЭД ЮУГ АНХААРАХ ВЭ?
Нэн түрүүнд та мэргэжлийн байгууллагад биед агуулагдаж буй Д витамин тодорхойлох шинжилгээг өгөөрэй. Тухайн шинжилгээний хариунд үндэслэж эмч танд тохирох Д витамины тунг тодорхойлж өгнө.
Мэргэжилтнүүдийн тогтоосноор Д аминдэмийн дутагдал нь 200 гаруй өвчний эрсдэлт хүчин зүйл болдог байна. Тухайлбал яс, үе мөчний эмгэг, чихрийн шижин, зүрх судасны эмгэгүүд, элэг, нойр булчирхайн эмгэгүүд,дархлаа чадамж буурах, хорт хавдар үүсэх болон үргүйдэлд хүртэл тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь нотлогджээ. Бид зөвхөн бага насны хүүхдэд Д-гийн дутагдлаас шалтгаалж рахит буюу сульдаа өвчин үүсдэг гэдгийг маш сайн мэддэг боловч насанд хүрсэн хүнд ямар аюултай болохыг мэддэггүй!
Дараах гурван байдлаар Д витаминыг авч болдог. Үүнд:
- Байгалийн жамаар буюу нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр арьсан дор витамин Д нийлэгжих замаар,
- Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, элэг түлхүү хэрэглэх. Гэвч хоол хүнсээр Д витаминыг хангалттай хэмжээнд авч чаддаггүй.
- Эмийн бэлдмэлээр буюу гаднаас авах. Ингэхдээ витамин Д-гээ тодорхойлуулсны үндсэн дээр урьдчилан сэргийлэх юм уу эмчилгээний тунгаар авна.
Дэлхий нийтэд хүний биед байгаа витамин Д-гийн хэмжээг дараах 4 түвшинд хуваасан байдаг.
- Дутагдалтай <10ng/ml
- Хангалтгүй 10-30ng/ml
- Хангалттай 30-100ng/ml
- Хордуулах хэмжээнд >100ng/ml
Манай орны хувьд нарнаас Д витамин авах хугацаа богино, агаар бохирдол ихтэй учир 50 болон түүнээс дээш хэмжээнд очиж байж хэвийн гэж хэлж болох хэмжээнд гэж үздэг байна.
Д витамины шинжилгээ авч буй эмнэлгүүд:
№ | Шинжилгээний үнэ | Эмнэлгийн нэр | Хаяг | Утас | Цагийн хуваарь |
1 | Д аминдэм – 30000₮ | Замбага эмнэлэг | Багануур дүүргийн ЭМН-ийн байранд, | 99286194 | 08:30 – 17:00 |
2 | Д аминдэм – 45000₮ | Гурван гал эмнэлэг | БГД эх нялхасын гудамж | 70113344 | 08:30 – 17:00 |
3 | Д аминдэм – авахгүй | Мангут | БГД ,18-р хороо 40-р байранд | 99035704 | 08:30-14:00 |
4 | Д аминдэм – 28000₮ | Мед аналитек | БГД 5-р хороо, 94-р байр | 99050195 | 08:00 – 17:00 |
5 | Д аминдэм – 35000₮ | Топаз эмнэлэг лаборатор | БГД 5-р хороо, 10-р хороолол, Сувилахуйн сургуулийн зүүн талд өөрийн байр | 99052078 | 08:30 – 17:00 |
6 | Д аминдэм – 60000₮ | Интермэд | Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөө | 77011111 | 08:00 – 17:00 |
7 | Д аминдэм – 25000₮ | Хаппи веритас оношлогооны төв | БГД, 5-р хороо, 95-р байр | 70170303 | 08:30 – 17:30 |
8 | Д аминдэм – авахгүй | Хүмүүн | БГД, 2-р хороо, ТБД-ийн Зүүн хойно, Сод-монгол колонкийн ард | 93032023 | 08:30 – 15:00 |
9 | Д аминдэм – 60000₮ | Грандмэд | Хан-Уул дүүрэг 11-р хороо зайсан | 77000066 | 08:30 – 17:00 |
10 | Д аминдэм – 34500₮ | Гялс төв | БЗД 4-р хороо,15-р хороолол 61а байр | 75754433 | 08:00 – 18:30 |
11 | Д аминдэм – 43500₮ | Юнамэд | 77000000 | 08:00 – 16:00 | |
12 | Д аминдэм – 25000₮ | Итгэл эмнэлэг | БЗД 3-р хороо Олимпийн гудамж Оршил төвийн байр, | 91194927 | 08:00 – 17:00 |
13 | Д аминдэм – 25000₮ | Онкоген | БЗД, 18-р хороо, ХСҮТ-ийн байр | 94493166 | 08:00 – 17:00 |
14 | Д аминдэм – 34000₮ | Экспресс лаб | БЗД 3-р хороо, УХТЭ-ийн хашаанд | 88111409 | 08:30 – 15:00 |
15 | Д аминдэм – 25000₮ | Эрин | БЗД, 6-р хороо, 13-р хороолол, Бөхийн өргөөний баруун урд өөрийн байранд | 463900 | 09:00 – 14:00 |
16 | Д аминдэм – 30000₮ | Номиун | СХД, 20-р хороо Эрүүл мэндийн үйлчилгээний 1-р төвд | 99124689, 632041 | 08:00 – 15:00 |
17 | Д аминдэм – 35000₮ | Халиун толгой эмнэлэг | СХД, 13-р хороо, Залуус 7 гудамж, өөрийн байранд | 99085514 | 08:30 – 16:00 |
18 | Д аминдэм – 34500₮ | Ауруг-амар лаб, Мэдрэмж эмнэлэг | БЗД, 6-р хороо, АОС 57-8 | 99752550 | 08:30 – 16:00 |
19 | Д аминдэм – авахгүй | Чимэжүд | СБД, 8-р хороо, Хатагтай эмнэлгийн байранд | 99202075 | 08:30 – 17:00 |
20 | Д аминдэм – 60000₮ | Улаанбаатар Сонгдо | Сүхбаатар дүүрэг 1-р хороо , Чойдогын гудамж | 70111163 | 08:30 – 17:00 |
21 | Д аминдэм – 38000₮ | Мобио лаборатори | БЗД Сансарын колонкын хойно | 462980, 98082980 | 08:30 – 18:00 |
22 | Д аминдэм – 42000₮ | Люкс мед эмнэлэг | Түргэн тусламж 103-н хажууд Люкс төв | 77112772 | 08:00 – 13:00 |
23 | Д аминдэм – 40000₮ | Бонавита лаборатори | UBH төвийн 5 давхарт | 89018928 | 24 цаг |
24 | Д аминдэм – 40000₮ | УБ төв нэгдсэн лаборатори | UBH төвийн 4 давхарт | 99086430 | 08:00 – 17:00 |
25 | Д аминдэм – 45000₮ | Ай ти лаборатори | Улаан загалмайн байрны 1 давхарт | 88038105 | 08:30 – 17:00 |
26 | Д аминдэм – 33000₮ | Протлаб лаборатори | Зуун айл СБД-ийн нэгдсэн эмнэлэгийн урд | 94005479 | 08:00 – 17:00 |
27 | Д аминдэм – 35000₮ | Эльда лаборатори | Монос анагаах ухааны сургуулийн 1 давхарт | 94111901 | 08:00 – 17:00 |
28 | Д аминдэм – 38000₮ | Онош мед лаборатори | 11-р хороолол Хатагтай эмнэлэгийн 1-р давхарт | 354396 | 08:00 – 16:30 |
29 | Д аминдэм – 20000₮ | Их бараат лаборатори | Хавдар судлалын хашаан дотор Брилиант эмнэлгийн 1-р давхар | 91998858 | 08:00 – 17:00 |
30 | Д витамин – 28000₮ | ЦАНТ-ОД лаборатори | Таван шар | 95059531 |
Санал болгох нийтлэл:
Гараа зөв угаах энгийн 5 дараалал
Цистит гэж юу вэ? Хэрхэн эмчлэх вэ?