Амьтнаас хүнд халдварладаг өвчин

Шэйр хийж түгээх

Нохой, муур гээд амьтнаас хүнд халдварладаг өвчин түүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Муур, Нохой Амьтнаас хүнд халдварладаг өвчнүүд

  • Галзуу
  • Бруцеллёз
  • Бэтэг
  • Лептоспироз
  • Гох хорхойтох өвчин
  • Хожгор үлд
  • Криптоспиридиз
  • Ку чичрэг
  • Лейшманиоз
  • Нохой, муурын туузан хорхойтох өвчин
  • Строгилиодиаз
  • Токсокариоз
  • Трихинеллёз
  • Гэдэсний халдвар
  • Гэдсний халдварт өвчнүүд

НОХОЙНЫ ЭРҮҮЛ МЭНД ВАКЦИН

Баяндэмбэрэл ХХК нь 1999 онд байгуулагдсан Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани

  • БЗД-ийн ЗДТГазрын зүүн талд татварын хэлтэсийн урд байрлалтай.
  • Утас 80775656
  • Даваа-Баасан 09:00-18:00

Халдвар дамжих зам:

  • Амьсгалын замаар дамжин халдварлах
  • Халдварын вирус, нян, үүсгэгч, шимэгч зэрэг нь гэмтсэн арьс салстаар дамжин халдварлах
  • Хамуу, хачиг, бөөс, бүүрэг, шимэгч, биед нэвтэрч, хазах улмаар халдвар дамжуулах
  • Ахуйн хавьтал (шүлс, ялгадас, нүд, хамар, амны салст, ялгадасаар бохирлогдсон хөрс, ус,эд зүйлстэй харьцах)
  • Халдварын үүсгэгч, шимэгч зэрэг нь хүнсний бүтээгдэхүүнтэй хамт бохирлогдсон гараар дамжин хоол боловсруулах замаар халдварлах.

Хүнд илрэх эмнэлзүйн шинж тэмдэг:

  • Халдвар, хордлогын ерөнхий болон хэсэг газрын шинж тэмдэг илрэх.
  • Цочмог, өндөр халуурах, чичрүүдэс хүрэх.
  • Бөөлжих, суулгах.
  • Цочромтгой болох, ус, дуу, гэрэл, чимээнээс айх.
  • Арьс салст, амны хөндийд идээт болон цусархаг тууралт гарах, яр шарх үүсэх.
  • Арьс өөхөн эдийн завсар гадны биет, хөдөлгөөн илрэх.
  • Харшлах, ханиах, найтаах.
  • Бие болон хошногоны амсар загатнах
  • Бусад эмнэлзүйн шинж тэмдэг илэрч болон.

Урьдчилан сэргийлэх арга зам:

Нохойнд:

  • Нохойг жил бүр малын эмчид хандаж биеийн ерөнхий үзлэг хийлгэн, 5 өвчний болон галзуугийн эсрэг вакцин тариулах.
  • Нохой хоол идэхгүй, ноймоорлын байдал илэрвэл малын эмчид үзүүлэх.
  • Эдгэрэхгүй өвчин туссан (жш: галзуу өвчин) бол устгах, халдваргүйжүүлэх шаардлагатай.

Хүнд:

  • Нохойнд хазуулах, шүлсдүүлэх, долоолгохоос зайлсхийх.
  • Нохойны идүүр, хэвтэр, байр, ялгадас зэрэгт хүрсэн бол гараа сайтар савандаж угаах.
  • Нохойд хазуулсан бол эмчийн зааврын дагуу галзуугийн эсрэг вакцин, ийлдсийн бүрэн тунг тариулах шаардлагатай.
  • Галзуу өвчний эсрэг эмчилгээ нь зөвхөн вакцин, иилдэс юм.
  • Нохойгоо уяатай байлгах.

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх