Цагаан эрвээхэй устгах арга
Цагаан Эрхээвэй устгах компани
Бүх төрлийн шавжгүйтгэл (цагаан эрвээхий устгах үйлчилгээ)
“Баяндэмбэрэл ХХК” танд дараах шавж устгалыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэнэ.
- Жоом
- Бясаа
- Цагаан эрвээхий
- Шоргоолж
- Ялаа
- Бүүрэг
ЦАГААН ЭРВЭЭХЭЙ
Далавчаа дэлгэсэн үедээ 10-16 мм орчим урт, цайвар шаргал өнгөтэй, урд далавчин дээрээ хүрэвтэр өнгийн 3 толботой. Хойд далавч нь захаараа цацаг үүсгэж байрласан үслэгүүдтэй. Орой үдшийн бүрэнхийд гэрэл асаасан үед идэвхитэй нисдэг. Өдрийн цагт сууж амарна.
ТАРХАЛТ
Хивэнгийн эрвээхэй нь хэдийгээр халдвар тараах талаар хор холбогдолгүй чулс орон, хүний ахуй амьдралд эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, дэлхий даяар түгээмэл тархсан хөнөөлт шавьж юм.
ҮРЖИЛ, БОЙЖИЛТ, АМЬДРАЛЫН ОНЦЛОГ:
Хивэнгийн эрвээхэйн биологи хөгжлийн эргэлт нь өндөг, авгалдай, хүүхэлдэй шатыг дамжин бие гүйцнэ. Эм эрвээхэй 2-3 долоо хоногийн турш 160 хүртэл тооны өндөг төрүүлнэ. Өндгөө амьтны гаралтай үс, ноос, ноолуур, нарийн эсгий эдлэл, хивс, мебелийн бүрээс, ангийн арьс үс, музейн үзмэрт гаргана.
Дулааны улиралд 4-10 хоноод өндөгөөс авгалдай гаргана. Авгалдайн шүлсний булчирхайнаас мяндаслаг шүүрэл ялгарах бөгөөд түүгээр өөринхөө биеийг хучих бүрээс нэхнэ. Тэрхүү нэхсэн бүрээсэн дотор авгалдайн бойжилт явагддаг.
Авгалдай цагаан өнгөтэй, хар толгойтой байдаг. Бүрээстэй авгалдай 30-40 хоногийн туршид 7-11 удаа гуужиж, гуужих бүртээ өсөж, биеийн хэмжээ томорно. Бойжилтын эцсийн шатанд орж томорсон авгалдайн биеийн хэмжээ 7-10 мм хүрдэг. Хүүхэлдэйн бойжих хугацаа 8-10 хоног үргэлжилнэ.
ХОР ХӨНӨӨЛ:
Хивэнгийн эрвээхэй, түүний авгалдай, хүүхэлдэй нь өөрийн хөгжлийн явцдаа үс, ноосон эдлэл, ангийн үс, арьс зэрэг өндөг гаргасан материал, түүний хөрсөөр хооллох, авгалдай хүүхэлдэйн шатанд шилжихийн өмнө хүүхэлдэйн шатны хөгжил явагдах хүүдий хийх замаар эд материалыг гол төлөв хадгалалтын явцад нь гэмтэл учруулдаг.
МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ
Мэргэжлийн шавж устгалын газарт хандан хортон шавжнаас түргэн салаарай.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, УСТГАХ АРГА
- Бие гүйцсэн эрвээхэйг механик аргаар юмуу нисдэг шавьж устгах зориулалттай шүршдэг хороор устгана.
- Устгалын үйлчилгээ хийхийн өмнө тухайн байр сууцанд эрвээхэй үүрлэн үржсэн голомтыг /эрвээхэй өндөглөсөн, түүний авгалдай, хүүхэлдэйн бойжилт явагдаж байгаа эд иатериал/ олох
- Олсон голомтондоо устгалын үйлчилгээ хийхдээ хорыг гадаргуугаас 10-15 см зайнаас шүршээд битүү нийлэг уутанд хийж амыг нь боогоод 2 хоног байлгах
- Голомт бүхий эд материал цаашид ашиглагдах нөхцөлгүй болсон үед уг голомтыг шатааж устгах. Шатаахгүйгээр ил задгай гаргаж хаявал дулааны улиралд үржил хөгжил нь хэвийн явагдаж байр сууцаар тархах нөхцөл бүрддэгийг онцгой анхаарах
- Зун +25°С дээш, өвөл -25°С доош хүйтэнд 5-6 цаг байлгаж дараа нь гүвж савах, тоос сорогчоор сайн цэвэрлэх. Овор багатай эд материалыг нийлэг уутанд хийж хөргөгчинд 15-20 минут хийж хөлдөөгөөд цэвэрлэх
- Гэр, сууцанд гаднаас бие гүйцсэн эрвээхэй орохоос хамгаалж цонх, салхивчиндаа нарийн торон хаалт хийх
- Хананд өлгөсөн хивс, аравч, ангийн үс, арьсыг үе үе шалгаж, тоос сорогчоор цэвэрлэж, бололцоотой бол нар, салхинд тавьж чийггүй байлгах
- Хадгалах үедээ эрвээхэй дайжуулагч бэлдмэлүүдийг зааврын дагуу хадгалж буй хувцас, эд материалтай хамт хийх. Бэлдмэлийн хугацаа дууссан тохиолдолд шинээр солих
Цагаан Эрвээхэй Устгах арга
Хэрэв та цагаан эрвээхэйтэй хэрхэн тэмцэхээ мэдэхгүй байгаа бол мэргэжлийн хортон шавьж устгалын газар цаг алдалгүй яаралтай хандаж арга хэмжээ аваарай.