ЖИНГЭЭ БАРИХ ЭНГИЙН АРГА

Шэйр хийж түгээх

Жингээ барих энгийн аргууд

Хүмүүсийн хамгийн ихээр стресс болдог нэг сэдэв бол жингээ хэвийн хэмжээнд барих байдаг харин тогтмол жингээ барих нь тийм ч хэцүү зүйл биш юм. Та дараах зүйлсийг баримтлахад л хангалттай. 

Дэглэм барих нэрийдлээр та дуртай бүхнээ хориглож байна уу? Харин түүний дуртай зүйлээ идээд оронд идэх хэмжээгээ л багасгахыг зөвлөж байна Тухайлбал та бүтэн амттан иддэг байсан бол тухай амттаныхаа талыг идэх ингэснээр та өөрийгөө амттан хориглосон гэх мэдрэмжийг үгүй хийж сэтгэл зүй тогтвортой тайван болно. Учир нь бидний ходоод уураг тархитай холбоотой байдаг бөгөөд амттан идчихсэн юм чинь цадчихсан гэсэн дохиог дамжуулдаг юм. 

жингээ хоолоор барих энгийн аргууд

Хоолоо маш удаан зажилж идээрэй

Хоолоо маш удаан зажилж идээрэй. Хоолондоо хамгийн багадаа 30 минутыг зориулах хэрэгтэй. Учир нь хоолоо идэж эхлээд 20 минутын дараа л бидний бие махбод түүнийг хүлээж авч эхэлдэг. Тиймээс, хоолыг удаан зажилснаар амархан цадаж, ихийг идэхгүй.

Мөн хооллох явцдаа зөвхөн хоолондоо анхаарал хандуулах хэрэгтэй утас оролдох, телевизор үзэх зэрэг нь тархийг өөр зүйлд сатааруулан хоол идсэн мэдрэмжийг төрүүлдэггүй учраас тун удалгүй тархи танаас ахин хоол нэхэх болно. Тиймээс хооллох үедээ зөвхөн хоолондоо анхаарал хандуулж амт үнэрийг мэдрэн идэх хэрэгтэй. 

Өглөөний цайг заавар уугаарай

Хүсэхгүй байсан ч өглөөний ундыг заавал идэж хэвшээрэй. Өдрийн эхний хагаст бүтэн өдрийн энергийг хуримтлуулах шаардлагатай учраас өглөөний цай шим тэжээлтэй эрүүл байх хэрэгтэй ба хүн шөнө алдсан энерги ээ нөхөхийн тулд заавал өглөөний цайг тогтмол уух шаардлагатай бөгөөд энэ мөн цөс ялгаруулах үйл явцад эергээр нөлөөлж байдаг.

Тиймээс бүх насныхан өглөөний цайгаа тогтмол ууж хэвших нь алс холдоо та болон таны гэр бүлийн эрүүл мэндэд эерэг үр дүнг авчрах болно

Илчлэг ихтэй хоолыг 12 цагаас өмнө идээрэй

Тослог болон гурилан бүтээгдэхүүнийг өдрийн 12 цагаас өмнө л идэж болно. Өөрөөр хэлбэл, өдрийн эхний хагаст дуртай бүхнээ идэх боломжтой.

Яагаад гэвэл хүний бие өглөөгүүр өндөр илчлэгтэй бүтээгдэхүүн болон уураг тосыг хурдан хугацаанд задлан боловсруулах чадвартай байдаг ба харин үдээс хойш бие организмын үйл ажиллагаа удааширч хүний хоолоороо авсан калорийг шатаах үйл ажиллагаа аажмаар буурч үлдэгдэл калорийг хүний биед өөх тос болгон хуримтлуулдаг. 

жингээ хоолоор барих энгийн арга

Шингэн зүйл уухаа түр азнаарай

Хоолоо идсэний араас шууд шингэн зүйл уудаг бол та амс хийгээд дараах зөвлөмжийг уншаарай. Ходоод хоол идмэгц өөрөөсөө шүлтлэг бодис ялгаруулан хоол хүнсийг задлан бутлах үүрэгтэй байдаг ба хоол идсэний араас их хэмжээний ус уух нь энэ үйл ажиллагааг саармагжуулдаг иймээс бие организмд хоолыг бие даан боловсруулах боломжийг нь олгож хооллосноос хойш 30минутын хугацаанд шингэн зүйл уулгүй байж хэвших хэрэгтэй.

Ингэснээр та болон таны ходоод идсэн хоолыг бүрэн задалж боловсруулах юм, мэдээж бүрэн боловсорсон хоол таны биед илүүдэл өөх болон хуримтлагдахгүй хэрэгтэй шимт бодисоо хуримтлуулан илүүдэл хэсэг нь өтгөн болон гадагшлах юм. 

Сүү сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглээрэй


Өдрийн хүнсний орцонд сүүн бүтээгдэхүүнийг түлхүү сонгон хэрэглээрэй. Учир нь тэд өөх тосыг задлахад туслах болно. Үдээс хойшдоо та аль болох ногоо жимсийг сайн идэж, хангалттай хэмжээний амин дэм, эрдэс бодисыг хуримтлуулаарай. Ингэснээр таны биз эрүүл, илүүдэл жингүй, үргэлж эрч хүчтэй байх болно.

Сонирхолтой нийтлэл


Шэйр хийж түгээх