БЭЛХҮҮСЭЭ ҮР ДҮНТЭЙГЭЭР НАРИЙСГАХ

|
Шэйр хийж түгээх

Эмэгтэйчүүдийн хувьд бол нарийхан бэлхүүс бол мөрөөдөл гэж хэлж болно. Бэлхүүсээрээ нарийхан байх нь эрүүл хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн, амралт зэргийг хослуулан хэрэгжүүлснээр үр дүн нь илүү байдаг. Гоё нарийхан бэлхүүстэй байхын тулд дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг санал болгож байна

Нарийхан бэлхүүс

Зөв хооллолт

Таны өглөө бүр уух өглөөний цайны орц, порц мөн шим тэжээлийн агууламж чухал үүрэг гүйцэтгэнэ.

Өглөөний цайгаа алгасахгүй тогтмол ууж хэвших нь чухал өглөөний цай нь бодисын солилцоог түргэсгэж, өдрийн турш эрч хүчийг хадгалдаг ба түлхүү жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн, уураг агуулсан хүнсийг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь: буудайн талх, өндөг, тараг, самар гэх мэт.

Хоолны порцын хувьд бага хэмжээгээр олон удаа хооллох. Энэ нь хоол боловсруулах системийг сайжруулж, өдрийн туршид таны биеийн илчлэгийг хянахад тусална.

Мөн хоолны өмнө ус заавал уух. Ус сайн ууснаар хэт их идэхээс сэргийлнэ. Шим тэжээлийн хувьд илчлэг багатай, шим тэжээлтэй хүнсийг сонгон хэрэглээрэй.

Харин та бэлхүүсээрээ эрүүл гоолиг байхыг хүсэж байгаа бол сахар, транс тос, бэлэн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс зайлс хийх хэрэгтэй эдгээр нь өөх тос хуримтлагдах үндсэн шалтгаануудын нэг юм.

Бэлхүүсээ үр дүнтэйгээр нарийсгах

Тогтмол дасгал хөдөлгөөн

Өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийх үүнд кардио дасгалууд болон булчингийн хүч нэмэх дасгалууд багтана.

  1. Кардио дасгалууд:
    • Гүйлт: Гүйлт нь илчлэгийг шатаах, зүрхний эрүүл мэндийг сайжруулахад маш сайн. Өдөрт 30-45 минут гүйхийг зөвлөж байна.
    • Дугуй унах: Өдөрт 30-60 минут дугуй унах нь хөл болон бэлхүүсний өөхийг багасгахад тусална.
    • Усанд сэлэх: Усанд сэлэх нь бүх биеийн булчингуудыг ажиллуулдаг. Өдөрт 30 минут усанд сэлэх нь илүү их үр дүнтэй.
  2. Булчингийн хүчийг нэмэгдүүлэх дасгалууд:
Бэлхүүсээ үр дүнтэйгээр нарийсгах

Биеийн жингээ тогтмол хянах

Өдөр бүр эсвэл долоо хоногтоо нэг удаа биеийн жингийн тооцоолол хийх. Өдөрт авч байгаа калорыг хэмжих нь таны ахиц дэвшлийг харуулан сэтгэл санаанд хүртэл нөлөөлж нарийхан гоолиг бэлхүүстэй байх нэг арга юм.

Сайн унтаж амрах

Сайн унтах нь бие болон сэтгэл санааны эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой.

  1. Хангалттай унтаж амрах:
    • Өдөр бүр 7-9 цаг унтахыг хичээх. Сайн унтах нь бодисын солилцоог сайжруулж, нарийхан бэлхүүстэй байхад тусална.
  2. Унтах орчноо тав тухтай, тайван байлгах:
    • Унтах өрөөгөө харанхуй, чимээгүй, сэрүүн байлгах. Энэ нь таны унтах чанарыг сайжруулна.

Стрессийг бууруулах

  1. Йог, бясалгал хийх:
    • Йог, бясалгал хийх нь стрессийг бууруулж, тайван байдлыг нэмэгдүүлнэ.
  2. Амрах цаг гаргах:
    • Өдөр тутмын ажил, амьдралын ачааллыг багасгахын тулд өөртөө амрах цаг гаргах. Стрессээс зайлсхийж, тайван байх нь жингээ хасахад эергээр нөлөөлнө.

Тогтмол корсет болон галбиржуулах бүс хэрэглэх

Өөрт таарсан корсет бүсийг сонгон өдөр тутамдаа хэрэглэж хэвших. Гэхдээ корсетыг хэрэглэхдээ та дараах зүйлсийг анхаараарай. Үүнд

  • Хэт бариу цусны эргэлтийг боосон корсетыг сонгохгүй байх
  • Агаар чөлөөтэй нэвтрүүлдэг, хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй материалтайг сонгох
  • Өөрийн бие болон эрүүл мэндийн онцлогоос хамааран өдөрт зүүх цагийг зөв тооцоолж хэрэглэх
  • Корсетоо тогтмол  угааж ариун цэврийг маш сайн сахих

Эдгээр зөвлөмжүүдийг тогтмол дагаж мөрдсөнөөр та бэлхүүсээрээ нарийсах үр дүнд хүрэх болно. Тэвчээртэй, тууштай байж, эрүүл амьдралын хэв маягийг баримтлах нь хамгийн чухал.

Сонирхолтой нийтлэл


Шэйр хийж түгээх