бөөр өвдөх

Бөөр яагаад чулууждаг вэ?

| |

Бөөрний чулуу гэж юу вэ?

Бөөрний чулуу өвчин Монгол улсад нэлээн элбэг тохиолдох эмгэг юм. Газар нутгийн онцлогоос гадна тухайн хүний амьдралын хэв маяг, хооллолтын байдал, бодисын солилцооны болон бамбайн дэргэдэх булчирхайн эмгэг, шээсний замын халдвараар байнга өвдөх нь бөөрний чулуу үүсэх шалтгаан болдог.

Шээсээр зөөвөрлөгдсөн өчүүхэн жижиг хэсгүүд эсвэл талстуудын цугларлаас бөөрөн дотор үүссэн цул хатуу талстыг бөөрний чулуу гэнэ. Чулуу нь шээс ялгаруулах системийн аль ч хэсэгт үүсч болно. Бөөрний чулуу гэдэг өвчинд бөөр шээсний замд чулуу байрлах, чулуутай холбоотой даган гарч буй хүндрэлийг хамруулан ойлгоно. 

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Энэ өвчин архаг удаан явцтай, тухайн хүний  биеийн байдлаас болоод чулууны ургалтын хугацаа өөр өөр байх нь бий. Хүний идэж ууж, хэрэглэж буй бүтээгдэхүүн,  биед байгаа  биологийн идэвхт бодисууд, химийн микроэлементүүдийн бүтцээс хамаараад чулууны төрөл, бүтэц хүртэл өөр байдаг. Хүйсийн хувьд эрчүүдэд илүү давамгайлдаг.

Бөөрний чулуу яагаад үүсдэг вэ?

1.Дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд тэр дундаа бамбайн дэргэдэх булчирхайн өөрчлөлтийн үед тухайн хүний эрдэсийн хэмжээ, бодисын солилцооны алдагдлал үүсч бөөрний чулуу үүсгэж болно

2.Шингэний хэрэглээ бага байх. Их хөлөрдөг, чийгтэй орчинд  ажил хөдөлмөр эрхэлдэг болон удаан хугацаагаар ус хэрэглэхгүй байх, хэрэглэж байгаа усны чанар муу байх нь чулуу үүсэхэд нөлөөлнө.

3.Мөн бөөр шээсний замын бүтэц, үйл ажиллагааны онцлогтой холбоотой. Төрөлхийн гажиг бөөртэй, бөөр дутуу байх, бөөрнөөс шээс ялгаран гарахад  шээсний урсгалд саад болохуйц бүтэцтэй бол шээсний тогтонгишил үүсч түүнээс шалтгаалан бөөр чулуужина.

Бөөр өвдөх

4.Давсны хэрэглээ өндөр байх 

5.Сүү, сүүн бүтээгдэхүүнний хэрэглээ өндөр байх

6.Хаван хөөх үйлчилгээтэй эмийг удаан хугацаагаар хэрэглэх 

6.Зарим эмүүд, Жишээ нь C витамин, кальци хэт их хэрэглэх 

7.Шээс дамжуулах замын дахилтат халдварууд

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Бөөрний чулуутай болсон үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Нуруу бүсэлхий хэсгээр эсвэл хэвлийн доогуур гэнэт хүчтэй өвдөх бөгөөд өвдөлт нь 2 гуя, цавь руу дамжиж болно. Энэ өвдөлт нь хэдэн минут эсвэл хэдэн цаг ч үргэлжлэх бөгөөд хэсэг хугацаанд намддаг.
  • Мөн халуурах, жихүүцэх, хөлрөх, дотор эвгүйрэх, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
  • Цустай шээж болзошгүй.
  • Шээс ялгаруулах замын халдвартай хавсарвал шээхэд хөндүүрлэх, шээсний сүвээр хорсох, олон дахин шээх, шээс булингартай эсвэл эвгүй үнэртэй гарах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

Бөөрний чулууг яаж эмчлэх вэ?

Дур мэдэн өөрөө эм ууж, эмчилж болохгүй. Юуны түрүүнд хэт авиан шинжилгээнд харуулж, цусны шинжилгээ, шээсний шинжилгээ бусад шаардлагатай нэмэлт шинжилгээнүүдийг төлөвлөнө. Хэт авиан шинжилгээнд зарим төрлийн чулуунууд тод харагдах бөгөөд онош найдвартай тогтоохын тулд хэвлийн компьютер томографийн шинжилгээ хийлгэнэ.

Бөөрөнд 0.5 см диаметрээс дээш хэмжээтэй зүйлийг бөөрний чулуу гэж тодорхойлдог. Харин энэ хэмжээнд хүрэхгүй бол чулуу биш бөгөөд биеийн байдлаа ажиглаж 6 сар тутам хэт авиан шинжилгээнд хамрагдаж, хэмжээг хянуулж явна. Чулууны хэмжээнээс хамаарч чулууг бутлах болон дурангаар авах эсэхийг шийддэг.  Том хэмжээтэй чулууг нээлттэй мэс засал болон дурангийн мэс заслаар авхуулдаг.

✅Уламжлалт анагаах ухаан
✅Дотор- Зүрх судас
✅ ЭХО-Дүрс оншилгоо хосолсон эмнэлэг

Бөөрний чулуу дахин үүсэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Бөөр чулуужихаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол зөв амьдралын хэв маяг баримтлах юм. Үүнд: 

  • Өдөрт хангалттай хэмжээний ус уух (дунджаар 2-3 литр)
  • Давс ба уураг багатай хоол идэх
  • Хөдөлгөөнтэй, эрүүл амьдралын хэв маяг баримтлах
  • Өндөр тунгаар витамин С уухаас зайлсхийх, кальцийн агууламж хүчил саармагжуулагчийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх.
  • Хэрэв кальцийн чулуутай бол цай, шоколад, кофе, самар, бууцай зэргийг хүнсэндээ хэрэглэхгүй байх.
  • Хүнсний ногоо, жимс, үр тариаг байнга хэрэглэх. 
  • Жин нэмэхээс сэргийлэх хэрэгтэй

Хэрвээ бөөрний чулуу үүсэж байсан бол 50% нь дахин сэдэрдэг. Та бөөрний нэгээс олон чулуутай бол цаашид дахин нэмэгдэх боломжтой. Иймд урьдчилан сэргийлэх нь маш чухал юм. Хэрэв та эмчийн зөвлөгөөг дагавал бөөрний чулуунаас урьдчилан сэргийлж чадна. 

Дээрх зөвлөгөө мэдээлэл нийтэлсэн АМАР МЭНД ОРШИХУЙ ЭМНЭЛГИЙН ИХ ЭМЧ Г. НОРЖМОО

Шэйр хийж түгээх