Бактериологийн шинжилгээ гэж юу вэ?
Бактериологийн шинжилгээ нь тухайн хүн бактериар үүсгэгдсэн халдварт өртсөн эсэх, мөн ямар төрлийн бактери үүсгэгч болохыг тодорхойлох оношилгооны чухал арга юм. Энэхүү шинжилгээгээр:
- Халдварын шалтгаан болсон бактерийг тодорхойлно
- Ямар антибиотикт мэдрэг эсвэл тэсвэртэй болохыг илрүүлнэ
- Зөв эмчилгээний тактик сонгоход тусална

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic
Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.
🔬 Дээж авах арга
Шинжилгээ хийхдээ дараах төрлийн биологийн шингэн, материалуудаас дээж авна:
- Цус
- Өтгөн
- Шээс
- Цэр
- Нугасны шингэн
- Залгиурын арчдас
- Мэс заслын шархны шүүрэл
Эдгээр дээжийг лабораторид тусгай орчинд өсгөвөрлөж, ямар төрлийн бактери үржиж буйг тодорхойлдог бөгөөд улмаар тухайн халдварын эсрэг найлшгүй шаардлагатай антибиотик эмчилгээг сонгох боломжтой болдог.
❗ Танд дараах шинж тэмдгүүд илэрвэл бактериологийн шинжилгээ өгөх шаардлагатай
Хүний биед бактериар үүсгэгдсэн халдвар илэрч байгаа эсэхийг оношлохын тулд зарим тодорхой шинж тэмдгийг анхаарч, шаардлагатай тохиолдолд эмчид хандан бактериологийн шинжилгээ өгөх хэрэгтэй.
Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал яаралтай эмчид хандаарай:
- Тогтмол халуурах, жихүүдэс хүрэх
- Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
- Амьсгал давчдах, ханиалгах, найтаах
- Суулгах, эсвэл шингэн алдалтын шинж илрэх
- Шээсний өнгө, үнэр өөрчлөгдөх, хурц үнэртэй болох
- Бэлэг эрхтнээс ялгарах ялгадас үнэртэй, өнгө нь өөрчлөгдсөн байх
Эдгээр нь биед бактериар үүсгэгдсэн халдвар орсны дохио байж болох тул оношоо баталгаажуулахын тулд эмчид хандан бактериологийн шинжилгээ өгөх шаардлагатай.

🧪 Бактериологийн шинжилгээг хэрхэн хийдэг вэ?
Бактериологийн шинжилгээ нь тухайн хүний биед ямар төрлийн бактери халдвар үүсгэсэн болохыг тодорхойлох нарийн оношилгооны арга юм. Шинжилгээний үйл явц нь дараах үе шатуудаас бүрддэг:
- Сорьц авах
Эмч таны илэрч буй шинж тэмдгийг үнэлсний үндсэн дээр сэжиглэгдэж буй халдварын байршлаас хамаарч сорьц авна. Үүнд:- Цус
- Шээс
- Өтгөн
- Үтрээний ялгадас
- Залгиурын арчдас
- Цэр
- Мэс заслын шарх зэрэг багтана.
- Лабораторид илгээх
Авагдсан сорьцыг ариун нөхцөлд тусгай тэжээлт орчинд байршуулж лабораторид илгээнэ. - Бактерийг өсгөвөрлөх
Сорьцыг тэжээлт орчинд 24–72 цагийн турш хадгалж, бактерийн өсөлтийг ажиглана. Энэ хугацаанд халдвар үүсгэгч бактери илэрвэл микроскопын шинжилгээгээр нарийвчлан тогтооно. - Үүсгэгчийг тодорхойлох ба эмэнд мэдрэг чанарыг шалгах
Илэрсэн бактерийг нэр төрлөөр нь тодорхойлж, тухайн бактери аль эмэнд мэдрэг эсвэл тэсвэртэй болохыг тодорхойлсноор хамгийн үр дүнтэй эмчилгээний аргыг сонгоход тус болдог.

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic
Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.
🔬 Яагаад бактериологийн шинжилгээний сорьцыг биеийн өөр өөр хэсгээс цуглуулдаг вэ?
Хүний биед халдвар үүсгэгч олон төрлийн бактери, бичил биетэн оршин байдаг бөгөөд тэдгээрийн нэр төрөл, өвчлөл үүсгэх байршил, хоруу чанар, мөн тухайн хүний дархлааны байдал зэргээс хамааран өвчний хэлбэр болон хүндийн зэрэг харилцан адилгүй илэрдэг.
🦠 Жишээ:
- Staphylococcus aureus (S. aureus) → Амьсгалын замаар дамжин уушигны хатгаа үүсгэнэ.
- Escherichia coli (E. coli) → Шээсний зам болон гэдсэнд нэвтэрч бөөр шээсний замын халдвар, гэдэсний халдварыг үүсгэдэг.
- Streptococcus pyogenes → Голчлон хоолойн залгиурын үрэвсэл үүсгэнэ.
Тиймээс эмч тухайн шинж тэмдэг илэрч буй эрхтэн тогтолцоонд тохируулан сорьцыг зөв цэгээс авах хэрэгтэй байдаг. Энэ нь:
- Халдварыг оношлох
- Үүсгэгч бактерийг илрүүлэх
- Тохирсон эмчилгээг сонгох
- Хүндрэлээс урьдчилан сэргийлэх
- Эмийг үр дүнтэй хэрэглэх
зэрэгт шууд нөлөөтэй.

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic
Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.
🧫 Бактериологийн шинжилгээнд хэрхэн зөв бэлдэх вэ?
Бактериологийн шинжилгээний үр дүнгийн нарийвчлал, найдвартай байдалд сорьц цуглуулах зөв арга, бэлтгэл чухал үүрэгтэй. Доорх зааврыг мөрдөөрэй:
📌 Залгиурын арчдас
Шинжилгээ өгөхийн өмнө:
- Сүүлийн 5 хоногт антибиотик (уух, тарих, лаа, цацлага) хэрэглээгүй байх
- Шүдээ угаагаагүй байх
- Хоол идээгүй, шингэн зүйл уугаагүй, бохь зажлаагүй байх
- Ариутгалын шингэнээр амаа зайлаагүй байх
- Хүүхэд бол хөхүүлсний дараа 2 цагийн дараа шинжилгээ өгнө
📌 Шээсний бактериологи
Шинжилгээ өгөхийн өмнө:
- Гараа сайтар угаана
- Өглөөний эхний шээсний дунд хэсгээс 1/3 орчим (100-150 мл) хэмжээг зориулалтын ариун саванд авна
- Сарын тэмдэгтэй үед шинжилгээ өгөхгүй (эхлэхийн өмнө болон дуусах үед ч тохиромжгүй)
- Савнаас саванд юүлэхгүй, гэрийн нөхцөлд хэрэглэсэн саванд сорьц авахгүй
- Савны тагийг задлахгүй, цуглуулснаас хойш 2 цагийн дотор лабораторид хүргэнэ
- Сүүлийн 5 хоногт антибиотик хэрэглээгүй байх
📌 Цэрний бактериологи
Шинжилгээ өгөхийн өмнө:
- Гараа угаах
- Өглөө өлөн үед, гүнээс 2-3 удаа ханиалгаж цэр цуглуулна
- Амны хөндийг буцалсан усаар зайлна (ариутгалын уусмал хэрэглэхгүй)
- Хамар, залгиурын салст, шүлс оруулахгүй байх
- Ариун савны хананд хүргэлгүй хийж сайтар таглана
- 2 цагийн дотор лабораторид хүргэнэ
- Сүүлийн 5 хоногт антибиотик хэрэглээгүй байх
📌 Өтгөний бактериологи
Шинжилгээ өгөхийн өмнө:
- Гараа угаана
- Өглөө өлөн үед сорьц авна
- 4-8 гр өтгөнийг зориулалтын ариун саванд, савны хананд хүргэхгүйгээр хийж сайтар таглана
- Живх, угаасан сав хэрэглэхгүй
- Өтгөнд шээс холихгүй
- Цусархаг суулгалтын үед эмгэг хольц бүхий хэсгээс авна
- Сүүлийн 5 хоногт антибиотик хэрэглээгүй байх
🕒 Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?
Бактериологийн шинжилгээгээр сорьцноос үүсгэгч бактерийг өсгөвөрлөхөд дунджаар 72 цаг шаардлагатай байдаг. Иймд шинжилгээний хариу 3–5 хоногийн дотор гарна.
⚠️ Анхаарах нь:
Шинжилгээний хариу гарсны дараа эмчид заавал хандан зөв үнэлгээ хийлгэж, тухайн бактерид мэдрэг антибиотик, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх нь хүндрэлээс сэргийлэхэд чухал юм.
Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр
Эмэгтэйчүүдийн эмч:

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг
Ижил төстэй нийтлэлүүд: