Шээсний шинжилгээ

Шээсний шинжилгээ

Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ нь эмнэлзүйн практикт хамгийн өргөн хэрэглэгддэг оношлогооны чухал арга бөгөөд голчлон бөөр болон шээсний замын эмгэгийг илрүүлэх зорилготой.

Эмэгтэйчүүд, мэс заслын эмнэлэг

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic

Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

Шээс үүсэх үйл явц

Бөөр нь хүний биед шээс үүсгэх, цусыг шүүх, бодисын солилцооны үлдэгдлийг гадагшлуулах үндсэн үүргийг гүйцэтгэдэг чухал эрхтэн юм. Зүрхнээс гарч буй нийт цусны ойролцоогоор 25% буюу 1200 мл цус минут тутамд бөөрөөр дамжин өнгөрдөг.

Шээс үүсэх процесс дараах үе шаттайгаар явагдана:

  1. Шүүх үе шат (Filtration): Бөөрний нэгж болох нефрон нь артерийн судсаар ирсэн цусыг хүлээн авч, түүдгэнцэр (glomerulus)-ээр дамжуулан Bowman-н капсул руу шүүнэ. Энэ шүүлтүүрээр цусны сийвэн шүүгдэн нэвтэрч, анхдагч шээс үүснэ.
  2. Сэргэлт ба шингээлт (Reabsorption): Анхдагч шээсний ихэнх хэсэг (ус, глюкоз, эрдэс бодисууд) нь бөөрний сувганцарт эргэж шимэгддэг.
  3. Боловсруулалт, цуглуулалт (Secretion & Excretion): Илүүдэл бодис, ион, уураг гэх мэт бодисууд сувганцараар дамжин ялгарч, шээс цуглуулах хоолойнууд (collecting ducts)-д хүрнэ. Энэ хоолойнууд нийлж бөөрний тэвшинцэрт шээсийг цутгаж, улмаар шээс дамжуулах сувгаар дамжин давсагт очдог.
Эмэгтэйчүүд, мэс заслын эмнэлэг

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic

Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

🩺 Бөөрний үүрэг ба шээсний шинжилгээ

Бөөр нь зөвхөн шээс үүсгэх бус, дараах зохицуулах үүргүүдийг мөн гүйцэтгэдэг:

  • Бодисын солилцооны үлдэгдэл бүтээгдэхүүнүүдийг цуснаас шүүх
  • Усны тэнцвэр, электролитийн зохицуулалт
  • Даавар ялгаруулалт
  • Эритропоетин – Цусны улаан эсийн үүсэлд
  • Ренин – Цусны даралт зохицуулалтад
  • Витамин D-ийн идэвхжүүлэлт

💧 Шээсний хэмжээ ба эмнэлзүйн ач холбогдол

Шээсний хэмжээ нь хүний усны хэрэглээ, бие махбодийн шингэний тэнцвэр, бөөрний үйл ажиллагааны чухал үзүүлэлт юм. Хэвийн нөхцөлд шээсний хэмжээ нь дараах байдлаар тодорхойлогдоно:

  • Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 600–2000 мл шээс ялгаруулдаг
  • Шөнийн цагаар шээсний хэмжээ 400 мл-ээс ихгүй байх нь хэвийнд тооцогдоно
  • Бага насны хүүхэд биеийн жингийн 1 кг тутамд 3–4 дахин их шээс ялгаруулах хандлагатай

Эмнэлзүйн оношилгоонд шээсний хэмжээг тогтмол хэмжих, хянах нь бөөр болон бодисын солилцооны үйл ажиллагааг үнэлэхэд маш чухал юм.

Шээсний шинжилгээ

⬆️ Шээсний хэмжээ ихсэх (Полиуриа, Ноктуриа)

Полиуриа (Polyuria):

  • 24 цагийн дотор 2000 мл-ээс их шээс ялгаруулахыг хэлнэ
  • Ихэвчлэн дараах шалтгаантай:
  • Ус их уух
  • Кофейн, спирт их хэмжээгээр хэрэглэх
  • Шээс хөөх эм (ж.нь тиазид)
  • Судсаар дусал шингэн хэрэглэх
  • Чихрийн шижин, бодисын солилцооны эмгэг

🌙 Ноктуриа (Nocturia):

  • Шөнийн цагаар 500 мл-ээс их шээс ялгарч, шээсний хувийн жин 1.018-аас бага байх
  • Энэ нь шөнийн шээс ялгаралт хэт их байгааг илтгэнэ
Эмэгтэйчүүд, мэс заслын эмнэлэг

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic

Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

💧 Шээсний хэмжээ ба клиник ач холбогдол

Шээсний хэмжээ багасах нь биеийн шингэний тэнцвэрт байдал, бөөрний үйл ажиллагааны доголдлын чухал илрэл байж болно.

⬇️ Шээсний хэмжээ багасах (Олигуриа, Ануриа)

  • Олигуриа (Oliguria) – 24 цагийн дотор 500 мл-ээс бага шээс ялгаруулах
  • Ануриа (Anuria) – Шээсний ялгаралт бараг зогсох буюу 100 мл/хоногоос бага байх

Эдгээр өөрчлөлтүүд нь:

  • Усны хэрэглээ хэт багасах, шингэний дутагдал
  • Бөөрний архаг өвчлөл, хурц дутагдал
  • Шок, шингэн алдалт, судасны агшилт зэрэг нөхцөлүүдээс үүдэлтэй байж болно

🔬 Шээсний микроскоп шинжилгээ

Шээсний микроскоп шинжилгээ нь эсийн бүтэц, бичил биет, талст, бортгонцор зэрэг хольц байгаа эсэхийг тодорхойлж, өвчний эх үүсвэрийг нарийвчлан оношлох боломж олгодог.

🧫 Илрэх үзүүлэлтүүд:

🔴 Улаан эс (Red blood cells – RBC):

  • Гематури буюу шээсэнд цус илрэхийг илтгэнэ
  • Бөөр, давсаг, шээсний замын шарх, чулуу, хавдар зэргээс үүдэлтэй байж болно

⚪ Цагаан эс (White blood cells – WBC):

  • Халдварын үед илэрдэг
  • Бөөрний үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, нянгийн бус гаралтай халдварууд

🧬 Эпител эс (Squamous epithelial cells):

  • Давсаг, шээсний замаас цөөн тоогоор ялгарч болох ч
  • Хэт олноор илэрвэл үрэвсэл, халдвар, эсвэл дээжийн бохирдол байж болзошгүй

🦠 Бичил биет:

  • Нян, мөөгөнцөр, трихомонас зэрэг үүсгэгчид
  • Чихрийн шижин, дархлаа сулралт, удаан антибиотик хэрэглээний дараа мөөгөнцөр илэрч болно
  • Трихомониаз халдварын үед трихомонас үүсгэгч илэрдэг

🧊 Талстууд (Crystals):

  • Шээс дэх давс, уураг, хүчиллэг болон суурилаг орчны нөлөөгөөр үүсдэг
  • Хэт их уураг, давс, уусмал бодис агуулсан үед бөөрний чулуу үүсэх эрсдэл нэмэгддэг

🧱 Бортгонцор (Casts):

  • Бөөрний сувганцарт уураг болон эсүүдээс бүрэлдсэн цилиндр хэлбэрийн бүтэц
  • Эдгээр нь бөөрний эмгэгтэй холбоотой: Улаан эсэн бортгонцор – гломерулонефрит ,Цагаан эсэн бортгонцор – халдвар, үрэвсэл ,Өөхлөг, тосон бортгонцор – нефротик хам шинж.

✅ Шинжилгээнд бэлдэх алхмууд:

  • Шээхгүйгээр ирж, зориулалтын ариун савыг лабораториос авна.
  • Шинжилгээнээс өмнө гадна бэлэг эрхтнээ цэвэр усаар сайтар угаана.
  • Шээсний өнгийг өөрчилдөг хүнснээс зайлсхийх.
  • Өглөө өлөн үед шээсний дунд хэсгээс сорьцыг авна.
  • Шинжилгээнд хамгийн тохиромжтой нь өглөөний анхны шээсний дунд хэсэг бөгөөд:
    • Анхны хэсгийг урсгаад,
    • Дунд хэсгээс 100–200 мл орчим шээсийг зориулалтын саванд тосож авна.
  • Сорьцыг 2 цагийн дотор лабораторид хүргэнэ.

Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр

  • Эмэгтэйчүүдийн эмчээр 16 жил ажиллаж буй туршлагатай.
  • 2000-2006 ЭМШУИС Хүний Их Эмч
  • 2016 Япон Осака хот мэргэжил дээшлүүлсэн
  • 2018 АШУҮИС Анагаах ухааны Магистр
  • 2021 хүртэл Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байсан
  • Эмэгтэйчүүдийн эх барих ахлах зэрэгтэй

Эмэгтэйчүүдийн эмч:

захирал Ө.Эрдэнэчулуун

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг

  • 2013-2019 он- “Ач” АУИС Хүний их эмч
  • 2019-2021 он- ЭХЭМҮТ-ЭБЭЭ- д эх барих, эмэгтэйчүүдийн эмч

Ижил төстэй нийтлэлүүд:

Шэйр хийж түгээх