Ерөндөг гэж юу вэ?

Ерөндөг гэж юу вэ?

Ерөндөг (intrauterine device, IUD) нь жирэмслэлтээс хамгаалах өндөр үр дүнтэй, урт хугацааны дааваргүй аргын нэг юм. Энэ нь умайн хөндийд байршуулдаг жижиг, уян хатан төхөөрөмж бөгөөд хүний биед харшил өгөхгүй, хоргүй материалаар хийгдсэн байдаг.

Эмэгтэйчүүд, мэс заслын эмнэлэг

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic

Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

Ерөндөг хэрхэн үйлчилдэг вэ?

Ерөндөг нь жирэмслэлтээс хамгаалах зорилгоор дараах хоёр үндсэн механизмаар үйлчилдэг:

  1. Эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг сааруулна
    Ерөндөгөөс ялгарах зэс эсвэл мөнгөний ионууд нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг сааруулж, эм бэлгийн эстэй нийлэхээс сэргийлдэг. Үүний үр дүнд үр тогтолт явагдах магадлал эрс буурна.
  2. Үр хөврөл умайн хананд бэхлэгдэхэд саад болдог
    Хэрэв үр тогтолт явагдсан тохиолдолд ч ерөндөг нь умайн салст бүрхүүлийг өөрчлөлтөд оруулснаар үр хөврөл бэхлэгдэх орчныг таатай бус болгодог. Энэ нь жирэмслэлтийн цаашдын явцыг тасалдуулах хамгаалалтын хоёр дахь түвшин юм.
Ерөндөг гэж юу вэ?
Эмэгтэйчүүд, мэс заслын эмнэлэг

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic

Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

Ерөндөгийг хэзээ тавих нь тохиромжтой вэ?

Ерөндөг тавих хугацаа нь эмэгтэй хүний биеийн байдал, төрсөн эсэх, сарын тэмдгийн мөчлөг, жирэмсэн эсэхээс хамаарч ялгаатай. Ерөндгийг дараах нөхцөлд тавих боломжтой:

  1. Сарын тэмдэг ирснээс хойш эхний 7 хоногийн дотор
    Энэ үед жирэмсэн байх магадлал маш бага тул ерөндгийг аюулгүй тавих боломжтой.
  2. Жирэмсэн биш нь батлагдсан тохиолдолд
    Жирэмсэн биш гэдэг нь тодорхой бол сарын тэмдгийн мөчлөгийн аль ч үед ерөндөг тавих боломжтой.
  3. Өөрөөрөө төрсний дараа
    Төрснөөс хойш 45 хоногийн дараа ерөндөг тавиулах боломжтой. Энэ нь умай бүрэн агшиж, хэвийн байдалдаа орсон байдаг үе юм.
  4. Кесар хагалгааны дараа
    Кесар хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүд ерөндөгийг 3 сарын дараа, умайн нөхөн сэргээлт бүрэн хийгдсэний дараа тавиулах шаардлагатай.
  5. Үр хөндөлт эсвэл зулбалтын дараа
    Энэ тохиолдолд ерөндөг тавих эсэхийг эмчлэгч эмчийн оношлогоо, үнэлгээнд үндэслэн шийдвэрлэнэ. Зарим тохиолдолд шууд тавьж болох бол, заримд нь хүлээх шаардлагатай байдаг.
Эмэгтэйчүүд, мэс заслын эмнэлэг

Эмэгтэйчүүд, мэс заслын MedCare Clinic

Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

❌ Ерөндөг хэрэглэх боломжгүй тохиолдлууд

Хэдийгээр ерөндөг нь жирэмслэлтээс хамгаалах найдвартай арга боловч зарим эмнэлзүйн нөхцөлд хэрэглэхийг хориглодог. Доорх тохиолдлуудад ерөндөг тавихыг зөвлөдөггүй:

  • Жирэмсэн байх магадлалтай үед
    Ерөндөгийг жирэмсэн эсэхийг бүрэн үгүйсгээгүй тохиолдолд тавихыг хориглоно.
  • Умайгаас шалтгаангүй цус алдалттай эсвэл сарын тэмдгийн мөчлөг алдагдсан үед
    Цус алдалтын шалтгааныг тодорхой болгоогүй байхад ерөндөг тавих нь эрсдэлтэй.
  • Бага аарцгийн эрхтний үрэвсэлтэй үед
    Умай, умайн дайврын болон өндгөвчний үрэвсэлтэй үед ерөндөг тавих нь халдвар даамжрах эрсдэлтэй.
  • Хавдрын онош тавигдсан тохиолдолд
    Умайн хүзүү, умайн салст бүрхүүл, өндгөвчний хорт хавдартай бол ерөндөг хэрэглэхийг хориглоно.
  • Бэлгийн хавьталд ороогүй охид
    Умайн хүзүү нээгдээгүй, бэлгийн амьдрал эхлээгүй охидод ерөндөг тавихгүй.

Ахлах Зэргийн Эмч:

Эмэгтэйчүүдийн Ахлах Эмч: Х.Энх-Дэлгэр

  • Эмэгтэйчүүдийн эмчээр 16 жил ажиллаж буй туршлагатай.
  • 2000-2006 ЭМШУИС Хүний Их Эмч
  • 2016 Япон Осака хот мэргэжил дээшлүүлсэн
  • 2018 АШУҮИС Анагаах ухааны Магистр
  • 2021 хүртэл Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байсан
  • Эмэгтэйчүүдийн эх барих ахлах зэрэгтэй

Эмэгтэйчүүдийн эмч:

захирал Ө.Эрдэнэчулуун

Эмэгтэйчүүдийн Эмч: Ж.Уранбилэг

  • 2013-2019 он- “Ач” АУИС Хүний их эмч
  • 2019-2021 он- ЭХЭМҮТ-ЭБЭЭ- д эх барих, эмэгтэйчүүдийн эмч

Ижил төстэй нийтлэлүүд:

Шэйр хийж түгээх