Эмэгтэйчүүдийн төрсний дараах даруулган бүс

Шэйр хийж түгээх

Жирэмслэлт нь эмэгтэй хүний биед олон өөрчлөлтийг бий болгодог. Үүний үр дүнд төрсний дараа эмэгтэй хүнд дараах зовирууд илэрч байдаг. Үүнд-Бие сулрах, нуруу, хонго хэсгээр хөндүүр өвдөлттэй байдаг ба мөн жирэмсний дараа хэвлийн булчингууд суларч, хэвлийн арьс унждаг.

Төрсний дараах даруулган бүс

Олон эмэгтэйчүүд үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй байдаг ч ихэнх тохиолдолд төрсний дараах бүс нь гоо зүйн сонголт болж өгдөг. Богино хугацаанд хэвийн галбиртаа орох нь таны сэтгэл санааг сайжруулж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

Эмэгтэйчүүдийн хувьд төрсний дараах үед, өөртөө зориулж ямар нэгэн зүйл хийх эсвэл биеийн тамирын дасгал хийх, зөв ​​хооллолтыг төлөвлөх хангалттай цаг байхгүй үед даруулга ашиглах нь зөв сонголт болж өгдөг.

Төрсний дараах бүс нь шинээр төрсөн эхэд жирэмсний өмнөх галбираа сэргээхэд туслах зорилготой юм. Эмэгтэй хүний ​​бие махбодид жирэмслэлттэй холбоотой өөрчлөлтүүд нь асар их бөгөөд ихэвчлэн нөхөн сэргээхэд удаан хугацаа шаардагддаг.

Төрсний дараах даруулган бүсний ачаар эмэгтэйчүүд жирэмслэхээс өмнөх үеийн галбираа хурдан сэргээж, төрсний дараах хэвлийн сул хэсгийг илүү хурдан агшаах гэх мэт асуудлуудыг шийдвэрлэж чаддаг.

Төрсний дараах даруулган бүс нь дараах давуу талуудтай:

1. Сунгасан хэвлийн хана болон булчинг бэхжүүлдэг

2. Мэс заслын дараах ивэрхий үүсэхээс сэргийлдэг

3. Жирэмслэлт, төрсний дараах дасгалын үед эмэгтэй хүний биеийг дэмжиж өгдөг

4. Биеийн зөв, босоо дүр төрхийг хадгалахад дэмжлэг үзүүлдэг

5. Өдрийн туршид зүүх зориулалтаар хэрэглэж болдог.

6. Чийг таталт өгдөггүй учир бөөрөнд эерэг нөлөөтэй. Мөн нурууны ясанд чийг өгөхгүй учир нурууны ясны кальцийг механикаар алдагдуулахгүй давуу талтай.

7. Тулгууруудын хувьд хүн бүрд зориулагдан хийгддэг учир галбир төрхийг зөв гаргаж, хүссэн хэмжээсдээхүрч, сайхан галбираа удаан хадгалахад маш их нөлөөг үзүүлдэг.

8. Дасгал хөдөлгөөний явцад илүү хурдацтай турж галбиржихад эерэг нөлөөтэй.

Манай бүс нь та өөрийн биеэр салбараар үйлчлүүлэн хэмжээгээ өгч захиалах боломжтой бөгөөд та өөрийн галбир багасах тусам манай салбаруудаар хуучин бүсээ өгөн хасалт хийлгэж, цахилгаан болон дэгээг солиулах боломжтой мөн үнийн хувьд ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад боломжийн үнэтэй, чанартай байдгаараа давуу талтай юм.


Шэйр хийж түгээх