Нохойн гударга өвчин

|
Шэйр хийж түгээх

Нохойн гударга өвчин

Нохойн хамгийн аюултай халдварт өвчний нэг бол яах аргагүй гударга буюу Чумы вирус юм. Нохой Гударгын вирусаар халдварлахад нохойн насны ялгаа байдаггүй. Ихэвчилэн бага насны гөлөг тусах магадлал өндөр байдаг.

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Энэ өвчин нь вирусаар үүсдэг. Гударга нь амьсгал, тэжээл боловсруулах замаар дамжин халдварладаг. Вирус нь биед ороод цус болон бусад эдэд нэвтрэн ордог. Вирусын байрлах хамгийн дуртай газар нь хамар, нүд, гэдэсний салс бүрхэвч бөгөөд тэндээ үрэвсэл үүсгэнэ.

Чанар муутай хоол тэжээл, нохойд витамин дутагдах, арчилгаа дутагдсан зэргээс гударга өвчин тусхад тус дөхөм болдог. Вирус гадаад орчинд нулимс, нус, шүлс, шээс, баас,арьсны мөхсөн хучуур эдээр дамжин гарч тархдаг. Халдварын гол уурхай бол өвчтэй нохой, арчилгааны хэрэгсэл, идүүр, багаж хэрэгсэл, байр, дэвсгэр юм.

Харин хүн энэ вирусаар халдварладаггүй харин механик тээвэрлэгч болж өгдөг.Халдвар авсан үеээс эхлэн анхны шинж тэмдэг илрэх хүртэл 3-21 хоног хүртэл үргэлжилдэг. Энэ нь өвчний нууц хугацаа байдаг.Энэ үед нохой эрүүл юм шиг байгаа хир нь бусад нохдыг халдварлуулж болдог. Гударгаар өвчилсөн нохой организмдаа 3 сар вирус агуулан явж нохдыг халдварлуулж болдог.

МАЛ ЭМНЭЛЭГ

Баяндэмбэрэл ХХК Монгол улсын Ууган Мал эмнэлэгт хандаж мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ авах

Утас: 72005656

Нохойн гудрага шинж тэмдэг:

Энэ вирусыг яг энэ гударга байна гэж шууд нүдээр оншлоход бэрх. Гэхдээ ихэнхдээ илэрдэг шинж тэмдэг бол багазэрэг ноомой, бие нь сул, амархан ядарна, үс нь бүрзгэр, хоолны дуршил багассан, хааяа бөөлжих, нүд хамар амны салст бүрхэвч хуурайшиж улайна, хамраас усархаг шингэн, нүднээс нулимс гоожно, бага зэрэг чацга алдаж болдог бөгөөд яг аль эрхтэн тогтолцоогоор дамжин халдварлаж байгаагаасаа шинж тэмдэгүүд өөр өөр байдаг.

Эдгээр шинж тэмдэгүүд зарим нохойд тод биш сул илэрч болно. Өвчин дөнгөж эхлэж байхад халуунтай / Энэ нь 39,5-40градус/ 2-3 хоног хэвээрээ байгаад дараа нь аажмаар буурсаар хэвийн байдалтай болдог. Эрүүл мэнд, дархлаа сайтай, арчилгаа, хооллолт маш сайн бол өвчний явц маш цөөн тохиолдолд үүгээр дуусч болно.

Сул биетэй нохой эдгэж байгаа юм шиг болоодгэнэт халуурч халуун нь 40-41 градус болно. Салст бүрхэвчийн үрэвсэл эрс хурцдана. Нүднээс нулимс гойжиж шар ногоон туяатай идээ болон хувирч зовхи наалдан нүд нь гэрэлд гялбах ба заримдаа нүдний эвэрлэг халс хатаж байгаа шигүүлтэнэ.

Хамрын салст бүрхэвч улайж хавдана. Сарьсан хамрын үзүүр хатаж хагарна.Нохой найтаах ба сарвуугаараа хамраа ухаж хэлээрээ долооно. Хамрын нүхнээс эхлээд шингэн цагаан зүйл гарч байсанаа дараа нь идээ болон хувирч гарна.

Хамраас гойжсон нус, идээ, хамрыг бөглөж хамрын нүхний захыг хатсан хальс бүрхэж амьсгаа авахад бэрхшээлтэй болно. Цаашдын явцад ханиалгах ба эхлээд зовиуртай хий ханайлгаж байсанаа сүүлдээ цэртэй ханиалгаж ирнэ.

Амьсгалын зам гүндээ гэмтэхэд бронхи , уушигны үрэвсэл үүсэн амьсгал түргэсч 1минутад 60-80 хүрч хамраас эвгүй үнэртэй шар ногоон идээ гоожно. Зовиуртай ханиахдаа хацараа бөмбийлгөнө. Нохой арай хийж хөдлөн, хэвтэхдээ гаслан хавиргаа дарж хэвтэх дургүй байх ба хоолноос гарна.

Улмаар маш их хэмжээгээр богино хугацаанд турна. Баас хатаж байгаад дорхноо цацга алдаж эхлэнэ. Ихэнх тохиолдолд ходоод гэдэс хүнд үрэвсэж үхүүлдэг. Өвчины үед буюу сайжирч эхлэхэд мэдрэлийн систем гэмтэж биеийн байдал ерөхийдөө ноомой цочимтгой болж янз бүрийн булчингийн мэдрэмтгий чанар муудах буюу илүү цочромтгой болж татна /нохой эдгэрсэний дараа аль нэг эрхтэн саажиж татанга болох нь элбэг байдаг/.

Өвчний шинж тэмдэг ходоод гэдэсний зүгээс буюу амьсгалын эрхтний зүгээс эсвэл төв мэдрэлийн системийн зүгээс илүү тод илэрдэг гударгын хэлбэр байж болно.

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Гудрага үүсгэгч вирусын тэсвэрт чанар:

Гудрагын үүсгэгч гадаар орчин болон физик химийн хүчин зүйлд маш тэсвэртэй.Цусанд 4С хүйтэнд 14 хүртэлх хоног, дэлүүнд 2 сар хүртэл, үхсэн амьтны хүүрний эд, эрхтэнд –20С–д 6 сар, цусанд 3 сар, нусанд 1-2 сар хүртэл хугацаагаар тус тус хадгалагдана.

Харин 60С – ийн дулаанд 30 минут, буцалгахад агшин зуур идэвхээ алддаг байна. Вирус нь хлороформ, эфирт мэдрэмтгий бөгөөд 0,05%-ийн формалины уусмалд 4 цаг, 01%-ийн β–пропиолактонд 2 цагийн дотор идэвхээ алдана.

Нохойн гударгаас урьдчилан сэргийлэх:

Нохойг халдвар авахаас сэргийлж гадны нохой, муур, гудрагаар өвчилдөг бусад адгуус амьтан нэвтрэн орж чанахгүй байранд байлгах хэрэгтэй нохойг жил бүр гудрага эсэргүүцэх тарилга вакцин хийлгэнэ.

Эхээс төрсний дараа 28 хоног дээр нь гударгаас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэж үүнийг дахин 21-28 хоногийн давтамжтайгаар 2 удаа хийлгэсэнээр хамгийн найдвартай хамгаалалт болж чаддаг. Туранхай буюу мэдэрлийн өчүүхэн ч гажигтайнохойг гударга өвчинтэй нохой байж болох магадгүй гэж үзээд түүнээс хол байлгахнь чухал ялангуяа золбин нохдоос.

Нохойг организмын халдварт өвчин эсэргүүцэхчадлыг ямагт сайжруулж хооллолт болон биеийг эрүүл чийрэг байлгах тал дээранхаарах нь зүйтэй байдаг. Гударга өвчний шинж тэмдэг илэрмэгц өвчтэй,сэжигтэй нохойг эрүүлээс яаралтай тусгаарлах нь зүйтэй.

Бусад нохдыг ажиглан өглөө, орой халууныг үздэг. Идүүр услуурыг хэрэглэсний дараа буцлаж байгаа халуун усаарариутгана. Гударга өвчин гархад нохойн хоол тэжээлийг сайжруулж зузаандэвсгэртэй цэвэр хуурай байранд байлгана.

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Чухал сэдвүүд:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх