Муур Тэжээх анхан шатны 14 зөвлөгөө

Шэйр хийж түгээх

МУУР АМЬТНЫ ЭМНЭЛЭГ

Баяндэмбэрэл ХХК нь 1999 онд байгуулагдсан Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани

  • БЗД-ийн ЗДТГазрын зүүн талд татварын хэлтэсийн урд байрлалтай.
  • Утас 80775656
  • Даваа-Баасан 09:00-18:00

Муур тэжээх Анхан шатны зөвлөгөө

Үс самнах

Ихэнх муур цэвэрхэн байх дуртай тул усанд оруулахдаа үсийг нь байнга самнана. Ингэснээр таны муур чинь цэвэрхэн байж бас үс унахаас сэргийлэх мөн үсэн бөөн буюу үсээ байнга долоосноос үс гэдсэнд бөөгнөрөхөөс сэргийлнэ.

Муурны Хоолны сонголт

Заримдаа тэдэнд жимс ногоо өгч байвал дуртай иддэг. Хоол идэх дуршил нь буурвал муурын зулзаганы хоолыг нь бага зэрэг бүлээсгээд өгч үзээрэй. Бүр идэхгүй бол хүүхдийн тусгайлан бэлдсэн хоолыг богино хугацаагаар өгч болно. 6 ба түүнээс дээш сартай болон махны найрлагатай хүүхдийн хоол өгч болно. Гэхдээ үүнийгээ байнга иддэг хоолтой нь хамт өгөөрэй.

Мууранд өгч болохгүй хоол

  • Түүхий мах
  • Сонгино сармис
  • Загас, тахианы ястай мах
  • Алкахол агуулсан бүтээгдэхүүн
  • Шоколад
  • Лаазалсан туна
  • Малын гаралтай сүү сүүн бүтээгдэхүүн
  • Үзэм, усан үзэм, Үхрийн нүд, хад жимс

Муураа зөв эрхлүүлэх

Муурыг өргөхдөө нэг гараа урд хөлнийх нь араар, нөгөө гараа хойд хонгоных нь араар хийнэ. Хүзүүнээс нь эсвэл урд хөлнөөс нь өргөж болохгүй.

Гэрийн Арчилгаа

Таны мууранд гэрт чинь амрах, унтах, цэвэрхэн, хуурай газар хэрэгтэй. Хайрцагных нь доод талд дулаахан, зөөлөн даавуу, алчуур тавих хэрэгтэй. Хэвтрийг нь ойр ойрхон цэвэрлэнэ. Гадаа байлгавал өвчин, хачиг бөөс, паразитаар халдварлах, алдагдах, машинд дайруулах, гудамжны муур, нохойнд бариулдаг.

ОО-ийн өрөө

Хөл хөдөлгөөн багатай тайван газар хайрцгийг нь байрлуулах хэрэгтэй. ОО-ын эсвэл багаж хэрэгсэл байдаг газар байвал илүү хялбар. Хайрцгийг нааш цааш зөөх онц шаардлагагүй. Муур бохир, муухай үнэртэй хайрцганд байх дургүй учраас хайрцгийг нь долоо хоногт нэгээс доошгүй удаа цэвэрлэнэ. Цэвэрлэхдээ аммон, дезодрант, ялангуяа лемонтой цэвэрлэх уусмал хэрэглэж болохгүй.

Хайрцаг

  • Маш цэвэрхэн байлгах хэрэгтэй. Маш цэвэрхэн.
  • Нэгээс илүү тоогоор хайрцаг бэлдэж өгөх хэрэгтэй.
  • Хайрцганд ямар нэг үнэртэй ус зэргийг цацаж болохгүй.
  • Зарим мууранд том хайрцаг хэрэгтэй болдог.
  • Хайрцгийг цэвэрлэх шингэн, хэрэгслүүдээ гарын дор ойрхон тавибал өөрт тань илүү хялбар

ЗАН АВИР

Тоглох: Ан хийж байгаа дүр үзүүлэн тоглох дуртай. Тоглоомнууд нь амьд юм шиг үсэрдэг, бүжиглэдэг, явдаг, хөдөлдөг байвал илүү сонирхолтой. Муурын зулзагатай тоглохдоо гар болон хуруугаа өгч болохгүй. Учир нь гар хурууг чинь хазах, маажих сонирхол нь илүү нэмэгддэг.

Маажих самардах: Муур аливаа зүйлийг самардаж маажих дуртай. 2-3 долоо хоногийн зайтай хумсыг нь авахуулж байвал таны гар, тавилгыг маажихгүй. Маажиж, самардах зүйлийг босоогоор байрлуулсан бол илүү зүйтэй. Өөрөөс нь арай өндөр, урт байвал муур сайн сунаж чадна. Гэхдээ энэ нь хөдөлгөөнгүй байх ёстой.

ЭРҮҮЛ МЭНД

Үзлэг, вакциндаа хамрагдахын тулд нэгээс доошгүй удаа эмнэлэгт ирнэ. Харин гэмтвэл эсвэл өвчилвөл даруй эмнэлэгт хандах хэрэгтэй.

Чихний хорхой: Энэ жижиг паразит нь муурнаас мууранд халдварладаг түгээмэл паразит юм. Танай муур чихээ маажаад, толгойгоо байн байн сэгсрээд байвал паразитын халдвартай байж магагдгүй. Та малын эмчдээ эхэлж хандахгүйгээр эм хэрэглэж болохгүй юуны түрүүнд чихийг сайн цэвэрлэнэ.

Муурны ялгаруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд

Эр, эм муурнууд шээсний доод замын эмгэгүүдтэй байдаг. Үзэгдэх шинж тэмдэг нь ойр ойрхон шээх, цустай шээх, шээхдээ эмзэглэх, эр муур түгжирсэн юм шиг байвал шээсний суваг бөглөрснөөс шээж чадахгүй болдог. Даруй эмчилгээ хийхгүй бол хялбар үхэлд хүрч болно. Эм мууранд түгжрэл тохиолдох нь ховор. Үүнээс сэргийлэхийн тулд тусгай хоол өгөх хэрэгтэй.

Хачиг, бөөс

Бөөс нь таны муурыг шимэгчилж туузан хорхой дамжуулах ба мөн арьсыг гэмтээдэг. Долоо хоногт нэг удаа сайн арьс үсийг шалгаж байх хэрэгтэй. Муур бөөсөөр халдварлагдсан бол таны гэрт бөөс байна гэсэн үг.

Гэртээ бөөсний эсрэг эм бодис хэрэглэж мөн бүх амьтандаа бөөсний эсрэг эмчилгээ хийлгэнэ. Мууранд аюулгүй, бөөсний эсрэг үйлчилгээтэй цацлага, нунтаг, шампунь хэрэглэ. Мууранд хачиг бөөсний эсрэг буруу эмчилгээг хийлгэснээс олон удаа үхэлд хүрдэг. Тиймээс малын эмчдээ хандан зөв, үр дүнтэй эмчилгээг хийлгэх хэрэгтэй.

Эм бэлдмэл болон хор

Малын эмчийн зааваргүйгээр мууранд эм өгч болохгүй. Жишээ нь: ацетоминофин, аспирин мууранд маш аюултай ҮХЭЛД ХҮРГЭДЭГ гэдгийг мэдэх үү? Харх, хулганы хорноос хол байлгах хэрэгтэй. Залгисан тохиолдолд шууд малын эмчид хандах хэрэгтэй.

Сав тайрах болон заслага хийх мэс засал

Ойролцоогоор 6 сарын настайдаа эдгээр мэс заслыг хийлгэнэ. Заслага хийлгэсэн эр муур шээсээ хамаагүй цацах, гэрээсээ зугтаж эм муур хайх, эр муурнуудтай зодолдох нь зэрэг авир нь багасдаг.

Эм муур сав тайрах мэс засал хийлгэснээр хөхний хавдар (үхэлд хүргэж болно), савны идээт үрэвсээс урьдчилан сэргийлэх ба хөгшин муурны биемахбодь суларч улмаар мэс заслын болон эмийн маш үр дүнтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Муурны ороо жилд 3 удаа ордог үүнээс ч мөн сэргийлдэг.

Муур Вакцин

Муурын зулзагыг хам вакцин буюу 3 өвчний эсрэг нэг зэрэг урьдчилан сэргийлж тариа хийнэ. 2, 3, 4сартайд нь тариад түүнээс хойш жилд нэг удаа тарина. Энэ вакцин нь пэнлюкепэния (муурны гударга гэж хэлдэг), калицивирус, ринотрахейтын үрэвслээс сэргийлдэг. Харин 4 сараас дээш настай, вакцинд хамрагдаагүй бол 2-3 долоо хоногийн зайтай 2-оос доошгүй удаа тариулна.

Паразит хорхой

Туулгалтыг гөлөг, муурын зулзаганд 3 долоо хоногтойгоос нь өгч эхлэж болно. Анх удаа туулгалтанд хамрагдаж байгаа бол 2 долоо хоногийн дараа заавал давтан уух шаардлагатай. Учир нь анхны туулгалтаар бие гүйцсэн хорхой үхэж цусан дахь хорхойны өндөг үхдэггүй. 2-дахь туулгалтын үед цусан дахь өндөгнүүд гэдсэнд орсоныг нь устгадаг.

Үүнээс хойш 3 сар болгон туулгыг давтах хэрэгтэй. Туулга нь вакцин шиг хорхойнуудын эсрэг дархлаа тогтоодоггүй. Нохой, муур нь хорхойны халдвартай амьтантай тоглох, түүхий дотор мах идэх гэх мэтээр халдвар дахин авах магадлал өндөр байдаг.

Гэхдээ туулгуудыг үйлчилгээгээр нь олон төрөлд хуваадаг. Дугариг хорхойг устгадаг туулга туузан хорхойд үйлчлэхгүй байж болно. Тиймээс малын эмчээс сайн асууж заавар авах хэрэгтэй.

Муужгай тэжээх шийдвэр хэрхэн гаргах вэ?

Гэрийн тэжээвэр амьтныг зөв арчилж чадвал тэр чигээрээ аз жаргалыг авчирдаг. Тэр тусмаа амьтны бяцхан зулзага хэзээд хайр татам байдаг. Ганц бие, гэр бүлтэй ямар ч бай бяцхан муужгай тэжээхээр шийдсэн хүмүүст юу анхаарах талаар зөвлөгөө бэлдлээ.

1. Шийдвэрээ дахин бодож үзэх

Хүний хүүхэдтэй адил амьтад ч гэсэн бүхэл бүтэн амь. Тэр амьтныг авчраад бүх насаараа санаа тавьж, хайрлаж чадах эсэх талаараа сайн бодох хэрэгтэй. Ямар ч тохиолдолд хариуцлага үүрэхэд бэлэн, хангалттай харж халамжилж чадах эсэх талаараа бодож үзээрэй. Амьтан гэдэг хүнийг зугаацуулах тоглоом биш тул аваад болохгүй бол буцаагаад хаячихна гэж бодож болохгүй.

2. Гэрээ бэлтгэ

Бяцхан муужгайнууд тоглох, гүйлдэх дуртай болохоор гэрээ урьдчилан бэлтгээрэй. Түүнд тоглох зориулалтын тоглоом, ор, хучлага, боломжтой бол бяцхан байшин бэлдвэл бүр сайн.

3. Хамтад нь өргөж авах тухай

Муужгайнууд хосоороо байх илүү дуртай. Тиймээс хос муужгай тэжээх нь илүү сайхан санаа байдаг. Чамайг хамтдаа тоглож чадахгүй үед бие биетэйгээ тоглоод байж байх болно. Чи хэдий маш их анхаарал тавих ч ижил төрлийн амьтад нэгнээ хэзээд илүү ойлгох болно. Гэртээ оройтож ирэх үед хамтдаа нойрсож байх болохоор санаа зовних зүйлс ч багасах болно.

4. Орчин тойрныг бага багаар танилцуул

Эхний үед ор нь байрлах өрөөг л танилцуулахад болно. Харин хэдэн өдрийн дараа бусад өрөөг танилцуулаарай. Өөрийнх нь байрлах өрөөний хаалгыг байнга онгорхой байлгах хэрэгтэй. Байшинтай танилцах хугацаанд ганцааранг нь байлгах хэрэггүй. Бяцхан муужгайг орчиндоо дасах хүртэл хамтдаа байгаарай. Хэрвээ гадагшаа гарахаар бол эхэн үедээ өрөөнийх нь хаалгыг хаах хэрэгтэй.

5. Засах тухай болон хамгаалалт

Муужгай нь хэр томоос шалтгаалж засах талаар амьтны эмчтэй зөвлөлдөөрэй. Заримдаа эртхэн зассан нь тустай байдаг. Харин муужгайг гээхгүйн тулд нэр хаягийг нь бичсэн бяцхан тэмдэглэгээ бүхий хүзүүний зүүлт зүүж өгөөрэй. Ямар нэг байдлаар алга болсон тохиолдолд олсон хүн нь чамтай холбоо барихад энэ зүүлт туслах болно.

6. Амьтны эмчтэй уулзах

Өөрийн болон муужгайнхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодож аль нэг эмнэлэгт бүртгүүлж, эрүүл мэндийн дэвтэртэй болох хэрэгтэй. Эмнэлгийнхээ эмчтэй уулзаж хэзээ ямар вакцин, тариа тогтмол хийлгэх хэрэгтэйг тэмдэглэж аваарай. Мөн хооллолтын ямар дэглэм барих хэрэгтэй, юу юу өгч болохгүйг ч гэсэн асуух хэрэгтэй. Хэрвээ гудамжнаас тэнэмэл муур авсан бол нэн яаралтай эмчид очих хэрэгтэй. Шаардлагатай вакциныг хийлгэж, гэмтэл байгаа эсэхийг нь шалгаарай.

7. Хумсыг нь авах тухай бодох ч хэрэггүй

Нялх зулзагны хумсыг яаж ч ихээр авч хаямаар байвч муурны хумсаар оролдох хэрэггүй. Муурны хумс бол үндсэндээ хуруу нь гэсэн үг. Хумсыг нь авна гэдэг хурууг нь авснаас ялгаагүй маш их зовиур, өвчтэй байдаг. Тавилгаа муурын хумснаас хамгаалахын тулд зориулалтын наалт ашиглаж байгаарай.

8. Хайр, тоглоом, анхаарал, халамж

Муужгай хүний анхаарлыг татахыг хүсдэг. Хамт тоглож, усанд оруулж, тэвэрч, боломжтой бүх үед хамтдаа тоглож байгаарай. Бүх төрлийн тоглоом, тэр тусмаа хулганы хэлбэртэй тоглоом бэлтгэхээ мартуузай.

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх